Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 317/ШШ2025/01364

 

 

 

 

 

2025 09 26 317/ШШ2025/01364

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,

Нэхэмжлэгч: тоотод оршин суух ***ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Нн ***т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 10.376.939,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ***ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Бүтээгдэхүүн худалдах, худалдан ажиллах гэрээний үүрэгт 10.376.939,40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2..Нэхэмжлэгч ***ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ***ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Н.***т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлд 10.376.939,40 төгрөг гаргуулахаар Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Хариуцагч болох Н.*** нь 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***ХХК нь хариуцагч Н.***т холбогдуулан гэрээний үүрэгт 10.376.939,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар ... Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.*** нь нэхэмжлэлийн шаардлага 10.376.939,40 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч ***ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01/494 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

4. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ***ХХК нь хариуцагч Н.***т холбогдуулан гэрээний үүрэгт 10.376.939,40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180.981 төгрөгийн тал хувь 90.490,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 90.490,5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 90.490,5 төгрөгийг хариуцагч Н.***аас гаргуулж нэхэмжлэгч ***ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ