Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2025/01384

 

 

 

 

2025 09 29 317/ШШ2025/01384

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би.

Нэхэмжлэгч: тоотод байрлах ***ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух Да овогт Ан ***,

Хариуцагч: тоотод оршин суух Бр овогт Нн *** нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 45.436.106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ***ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд А.***, Н.*** нараас 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ-202302-015 дугаар зээлийн гэрээний үүрэгт 45.436.106 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*** нь шүүхэд гаргасан хүсэлдээ: ***ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.***, Н.*** нарт холбогдох иргэний хэрэгт үндсэн зээлдэгч А.***тэй тохиролцсоны үндсэн дээр 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 25.436.106 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон.

Мөн ***ХХК нь хамтран зээлдэгч Н.***д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Тус эрхийг итгэмжлэл дээр тусгасан байгаа болно гэжээ.

3. Хариуцагч А.*** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.*** ***ХХК-ийн гэрээний үүрэгт 45.436.106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд 45.436.106 төгрөгийг 2 хувааж 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 25.436.106 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***ХХК нь хариуцагч А.***, Н.*** нарт холбогдуулан гэрээний үүрэгт 45.436.106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заажээ.

3.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*** нь хариуцагч Н.***д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч А.*** нь үлдэх 45.436.106 төгрөгийг 2 хувааж 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 25.436.106 төгрөгийг тус тус ***ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хэн нэгний дарамт шахалтгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758. 1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*** нь хариуцагч Н.***д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч А.*** нь үлдэх 45.436.106 төгрөгийг 2 хувааж 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20.000.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 25.436.106 төгрөгийг тус тус ***ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ***ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385.130,53 төгрөгийн тал хувь 192.565,3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 192.565,3 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 192.565,3 төгрөгийг хариуцагч А.***гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч ***ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ