Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2025/01333

 

 

 

 

 

 

 

2025 09 23 317/ШШ2025/01333

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах ***,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батмандал

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Төв аймгийн Баянхангай сумын иргэн Л.*** нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2022 онд 5.000.000 төгрөгийн иргэнд олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдсан. Тус гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Тухайн гэрээний хугацаанд зээлийн эргэн төлөлтийг огт хийгээгүй. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэдэг үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тийм учир хариуцагчаар оролцвол зохих этгээд болон Л.***г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарласан.

2.-Нэхэмжлэгчээс Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-2), Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 366 дугаар итгэмжлэл (хх-3), Д.***ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-4), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШЗ2025/00134 дүгээр захирамжийн хуулбар (хх-5-6), 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2022/30 дугаар Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ (хх-7-9) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27/936 дугаар албан бичиг (хх-21-22), Л.***гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-23) зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Шүүх Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*** нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Төв аймгийн Баянхангай сумын иргэн Л.*** нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2022 онд 5.000.000 төгрөгийн иргэнд олгох санхүүгийн дэмжлэгт хамрагдсан. Тус гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Тухайн гэрээний хугацаанд зээлийн эргэн төлөлтийг огт хийгээгүй. 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй гэдэг үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тийм учир хариуцагчаар оролцвол зохих этгээд болон Л.***г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан гэв.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-2), Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 366 дугаар итгэмжлэл (хх-3), Д.***ын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-4), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШЗ2025/00134 дүгээр захирамжийн хуулбар (хх-5-6), 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2022/30 дугаар Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ (хх-7-9), Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27/936 дугаар албан бичиг (хх-21-22), Л.***гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-23) зэргээр хариуцагчаар оролцвол зохих этгээд Л.*** нь Төв аймаг, Баянхангай сум, 2 дугаар баг, Хөшөөт тоотод бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй болох нь нотлогдож байна.

4. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч *** нь төлөөлөгчийн бүрэн эрхийг Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 366 дугаар итгэмжлэлийг олгосон байна. Уг итгэмжлэлээр төлөөлүүлэгч Төв аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэрийн өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдэлдэг бүхий л эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг Д.***д олгосон болох нь тогтоогдож байна. /хх-4 дүгээр хуудас/,

5. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргаж болно, мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

6. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.***гийн хаана байгааг нэхэмжлэгч өөрөө олж тогтоох боломжгүй, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШЗ2025/00134 дүгээр захирамж, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 27/936 дугаар албан бичгээр Л.*** нь Төв аймаг, Баянхангай сум, 2 дугаар баг, Хөшөөт тоотод бүртгэлтэй боловч хаягтаа оршин суудаггүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

7. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.***г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд *** овогт *** *** /РД:***/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд *** овогт *** *** /РД:***/-г эрэн сурвалжлах, оршин суух газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ