| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00481/И |
| Дугаар | 311/ШШ2025/00455 |
| Огноо | 2025-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 311/ШШ2025/00455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: *******, *******, ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, *******ын *******ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Янжмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******ын ******* нь 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймаг дахь Худалдааны техникумыг түүхий эд бэлтгэлийн бараа судлаач мэргэжлээр төгсөж 1990 оны 07 дугаар сарын 10-наас Завхан аймгийн ******* сумын Хэрэглээний хоршооны түүхий эдийн эрхлэгчээр ажилд орж тухайн байгууллага 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ******* болж зохион байгуулагдахад тус байгууллагын түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Миний ажиллаж байсан үеийн орсон гарсан тушаал олдохгүй. Миний бие тэтгэвэрт гарах болоход шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэсэн учир намайг 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын хэрэглээний хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр, 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* -нд түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* миний бие нь шүүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байгаа учир намайг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг байхгүйгээр хийж өгөхийн хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 12- ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын хэрэглээний хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр,
-1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* -нд түүхий эдийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтрээр нотлогдон тогтоогдож байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Д.*******ийн өгсөн мэдүүлгийн: "...Б.******* нь Завхан аймгийн ******* сумын Хэрэглээний хоршоонд түүхийн эдийн эрхлэгчээр 1990 оноос 1994 оныг хүртэл ажиллаж байсан. ...би 1989 онд мөн сумын худалдаа бэлтгэлийн ангид барааны мэргэжилтнээр 1994 оныг хооронд ажилласан болохоор мэндэ. ..." гэх хэсэг,
гэрч Б.*******гийн өгсөн мэдүүлгийн: "... Би 1990 оноос эхлэн Завхан аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор 1994 оныг хүртэл ажилласан. Тэгэхэд ******* нь Завхан аймгийн ******* сумын Хэрэглээний хоршоонд түүхийн эдийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1991 оны үед хоршооны нэр өөрчлөгдөж ******* болоход 1994 оныг хүртэл түүхийн эдийн эрхлэгчээр ажилласан. гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Б.*******ийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр уулийн 7 дугааp үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Сартуул овогт *******ын *******ийг 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын хэрэглээний хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр, -1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* -нд түүхий эдийн эрхлэгчээр
тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ