Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2025/00194

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй хариуцагч *** холбогдох “7,195,048.11 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч *** 65,035.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 65,035.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *** олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,071 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

         ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА