| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00215/И |
| Дугаар | 146/ШШ2025/00194 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 146/ШШ2025/00194
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би,
Нэхэмжлэгч: ******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** холбогдох
“7,195,048.11 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар **** тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 2,402,735.0 төгрөг, **** тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,486,847.26 төгрөг, 6000079842 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 2,585,555.98 төгрөг, 6000079836 тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 702,909.87 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 7,195,048.11 төгрөгийг хариуцагч ***** гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2023 оны 05 сарын 02-нд **** гэрээ байгуулж зээл авсан. Нэхэмжлэгчийн нийт нэхэмжилсэн 7,195,048.11 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХК нь хариуцагч ***** холбогдуулан “7,195,048.11 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 7,195,048.11 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч ***** 65,035.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 65,035.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,071 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА