Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1039

 

   

 

   2024           9              10                                       2024/ДШМ/1039

 

М.********т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонжаргал,

шүүгдэгч М.********ын өмгөөлөгч Ж.Нарантуяа,

хохирогч Б.****************гийн өмгөөлөгч Н.Болортуул,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.********жидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/661 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.****************гийн өмгөөлөгч Н.Болортуулын гарга******** давж заалдах гомдолд үндэслэн М.********т холбогдох эрүүгийн 2306 04470 2275 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******** овгийн ********ийн ********, 1979 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа авто засварын газар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******** дүүргийн ********дугаар хорооны ********тын 58-******** тоотод бүртгэлтэй, ******** дүүргийн ******** дугаар хорооны ********байрны ********тоотод оршин суух, /РД:********/;

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар ялаар шийтгэж, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 23/731 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Шүүгдэгч М.******** нь ******** дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хохирогч Б.****************тай дотно харилцаа үүсгэж, уг харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “...биллиардын ширээ зараад буцаагаад өгнө, машины хүү төлнө, цагдаад шалгагдаж байгаа, эгч хүн зодсон хохирлыг нь өгөх хэрэгтэй, би 6 настай хүүхэд дайрчихлаа” гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны дансаар нийт 51.455.000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залил******** гэмт хэрэгт холбогджээ.

******** дүүргийн прокурорын газар: М.********ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.********ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.********ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.********т оногдуул******** 10.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.********оос 26.455.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.****************д олгож, шүүгдэгч М.******** нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гэмт хэргийн улмаас учир******** хохиролд ********.000.000 төгрөгийг хохирогч Б.Буян********д төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.****************гийн өмгөөлөгч Н.Болортуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гарга******** тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх гэмт хэргийн улмаас хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх хохирлын нөхөн төлүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасныг зөрчиж хохирогчийн хохирол төлбөрийг нөхөн төлж, зөрчигдсөн эрхийг сэргээгээгүй байхад М.********т торгох ял оногдуул********. М.******** 2022 оны 4 дүгээр сараас хойш шүүх хуралдаан болтол хохирогчид нэг ч удаа хохирол төлбөр төлж байгаагүй, тодорхой эрхэлсэн ажилтай /засварын газар нээж ажиллуулж байгаа/ гэх нийгмийн даатгал төлсөн, үйл ажиллагаа явуулж байгаа гэх аж ахуйн нэгж, эсвэл иргэний ажлын байрны түрээсийн гэрээ, дансны хуулга, өмчлөлд нь эд хөрөнгөтэй гэсэн лавлагаа... гэх мэт нотлох баримт хэрэгт байдаггүй, байхгүй байсаар байтал шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн автомашины засварын газар ажиллуулж байгаа гэсэн мэдүүлгийг үнэлж торгох ял оногдуул******** нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчид 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн нь хохирогчийн хувьд цаашид ч хохирсоор байх нөхцөл байдал үүсгээд байна.

Анхан шатны шүүх нь М.********т торгох ял оногдуулахдаа “Шүүхээс шүүгдэгч М.********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруул******** хохирлоос төлж барагдуул********” зэргийг харгалзан үзсэн гэжээ. М.******** нь хохирогч Б.****************гаас нийт 51.455.000 төгрөг ав******** бөгөөд Б.**************** нь тухай мөнгөний зарим хэсгийг бусдаас өдрийн болон сарын 10, 15 хувийн хүүтэй зээлж өгсөн байдаг бөгөөд энэ зээлийг дарахын тулд Бүгд Найрамдах Солонгос улсад хар ажил хийж өнөөдрийг хүртэл эх орондоо ирж чадахгүй байна. Мөн шүүгдэгч М.******** болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруутай эсэх дээр байнга маргаж, дээрх үйлдэл нь гэмт хэрэг биш, иргэд хоорондын маргаан, иргэний эрх зүйн харилцаа, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй гэж удаа дараа мэдүүлж марга******** байдаг. М.******** нь хохирогчид 26.455.000 төгрөгийн хохирол төлбөр төлөөгүй байхад шүүх торгох ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заа******** шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Мөн хохирол болох 26.455.000 төгрөгийн хэзээ хэрхэн төлөх нь эргэлзээтэй. Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заа******** гэм хорын хохирлыг барагдуулах эрх зүйн зохицуулалтыг баримталж шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад замхрах, хохирол төлөгдөхгүй байх нөхцөлийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх бүрдүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулж, ял эдэлж байх хугацаанд нь ялтны хөдөлмөрийн хөлснөөс тодорхой хэмжээний мөнгийг хохиролд төлүүлэх байдлаар шийдвэрлэх нь хуульд нийцсэн шийдвэр болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учир******** хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заа********. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуульд заа******** зарчим, агуулгыг зөрчиж хөнгөн ял оногдуул******** гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.********ын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх  хуралдаанд гарга******** тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуул******** ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч М.********ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруул******** хохирлыг тодорхой хэмжээнд төлж барагдуул******** зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд түүнд 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуул********. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ханга********, мөн хохирол төлөхөө илэрхийлсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Миний үйлчлүүлэгч зүрхний шигдээсний улмаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд холбогдох баримтууд хавтаст хэрэгт удаа дараа авагд********. Мөн М.******** нь хувиараа хөдөлмөр эрхэлж, гараашны түрээсийн гэрээ байгуулж, автомашин засварладаг талаар түүний эрүүл мэнд, хувийн байдалтай холбоотой 31 хуудас баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөх хүсэлтэй байна. ...” гэв.

Прокуророос М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гарга******** дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Нямжав нь хохирлоос зарим хэсгийг төлөөгүй гэдэг асуудлыг дурдаж, 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах ялын ********ал гарга********. Шүүхээс 5 хоногийн завсарлага авах хугацаанд шүүгдэгч нь 51.455.000 төгрөгөөс ********.000.000 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 26.455.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн гэдэг агуулга шийтгэх тогтоолд тусгагд******** байна. Шүүгдэгч М.******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хорих ялын ********кцтай гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.********т торгох ял оногдуулах үндэслэлээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоос зарим хэсгийг төлж барагдуул********, нийгэмшүүлэх ялын зорилгыг хангах зорилгоор гэж дурд********. Иймд хохирогч Б.****************гийн өмгөөлөгч Н.Болортуулын шийтгэх тогтоолдоо үндэслэлээ дурдаагүй, шүүгдэгчийн хувийн байдалтай тохироогүй гэдэг нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хуульд заа******** эрх хэмжээнийхээ хүрээнд сонгох ********кцтай ялаас сонгож хэрэглэсний төлөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Шүүгдэгч М.******** нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирол, төлбөр төлөөгүй гэдэг асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй. Шүүгдэгч М.********ын өмгөөлөгч Ж.Нарантуяагаас шийтгэх тогтоол гарснаас хойш эмнэлэгт хэвтсэн гэх шалтгааны улмаас хохирол төлж чадаагүй, харин түрээсийн гэрээгээр автомашин засварын ажил эрхэлж байгаа талаар баримт гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх ********алтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.****************гийн өмгөөлөгч Н.Болортуулын гарга******** давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заа******** журмын дагуу авагд******** нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заа******** асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заа******** нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруул********, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагд******** эрхийг хас********, хязгаарла********, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Б.****************гийн “...Би М.******** гэх хүнтэй 8811-3410 дугаарын утсаар холбогдож байгаад 2.000.000 төгрөгөөр 1 ширхэг биллиардын ширээ худалдаж ав********. 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр М.******** над руу холбогдоод “боломж байвал 8.000.000 төгрөг зээлчих, би үлдэгдэл биллиардын ширээнүүдээ зараад чамд өгье” гэхээр нь би 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр нийт 5.550.000 төгрөгийг “мөнгөний хэрэг гараад байгаа тул өмнөх зээлсэн мөнгөтэйгөө нийлүүлээд өгье” гэхээр нь  шилжүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр М.******** над руу залгаад “Lexus” машинболон 8811-тэй дугаараа банк бус ********хүүгийн байгууллагын барьцаанд тавьчих******** байгаа, тэрнийхээ хүүний мөнгийг төлмөөр байна” гэхээр нь би нийт 5 удаагийн гүйлгээгээр 6.810.000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын ********-ны өдөр мөн холбогдоод “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэсдээр шалгагдаж байна, хохирлын мөнгөө төлчихвөл гарах гээд байна, надад 20.000.000 төгрөг зээлчих” гэхээр нь би мөн л М.********ын данс руу шилжүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр над руу залгаад “эгч маань хүн зодоод гэмтэл дээр ирсэн байна, зодуул******** хүний ар гэр  мөнгө нэхээд байна, мөнгө зээлээч” гээд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 05 дугаар сарын 26-ны
өдрийг хүртэл нийт 13 удаагийн гүйлгээгээр нийт 9.030.000 төгрөг шилжүүлсэн.
Тэрнээс хойш 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “Цайз-********орчим явж байгаад 6
настай хүүхэд дайрчихлаа, найздаа мөнгө зээлчих гээд” нийт ********удаагийн
гүйлгээгээр нийт 4.365.000 төгрөг дансаараа шилжүүлэн ав********. Ингээд надаас нийт
53.755.000 төгрөгийг янз бүрийн шалтгаан хэлж шилжүүлэн ав********. Надаас ав********
мөнгөнөөс 2.200.000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр миний данс руу шилжүүлсэн.. ...” /1хх 8-9/,

шүүгдэгч М.********ын яллагдагчаар өгсөн: “...Анх Б.**************** надтай холбогдож 1 ширхэг биллиардын ширээг 2.000.000 төгрөгөөр бодож худалдаж ав********. Би Б.****************гийн ав******** ширээг угсарч өгөөд анх танилцаж бай********. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хамрын хийд рүү хамт явж ирээд ер нь уулзах болсон. Тухайн үед өөрийн эзэмшлийн 34-56 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Сайн” ломбарданд тавь********, Ломбардны хугацаа дууч машин хураагдах гээд бай******** тул Б.****************д хэлэхэд “би чамд тусалъя” гэж хэлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б.****************гаас 8.000.000 төгрөг авч ломбардны өрөө өгч машинаа ав********. Машинаа аваад асаах гэтэл удаан зогссон засвар үйлчилгээ хийх хэрэгтэй бай******** тул Б.****************д хэлээд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр 5.000.000 төгрөгийг ав********. Би өөрийн “Lexus” загварын автомашин болон 8811-3410 дугаараа “Бичил глобус” банк бус ********хүүгийн байгууллагад барьцаанд тавь******** бай******** тул Б.****************д хэлж 6.000.000 гаруй төгрөг авч зээлээ сунга********. Миний 2 тээврийн хэрэгслийг ломбардад тавь******** зүс таних Баяраа гэх хүн над руу залгаад “Сонгинохайрхан дүүрэг дээр шалгагдаж байна. 20.000.000 төгрөгийн хэрэг байна" гэхээр нь би Б.****************д хэлэхэд 20.000.000 төгрөг шилжүүлсэн.  Дараа нь манай эгч хүнтэй маргалдаад цагдаад шалгагдаж бай******** тул би хохирлыг нь барагдуулах гэж мөнгө авч бай********. Мөн би машины араас мөргөөд мөнгөний хэрэг гар******** тул мөнгө авч бай********.  Би Б.****************г залилж мөнгө ав******** зүйл огт байхгүй, би мөнгийг нь өгнө, миний ********хүүгийн байдал муу байгаа болохоор ингэж уд********. Би ийм асуудалд холбогдсондоо маш их харамсаж байна. Би Б.****************гийн хохирлыг бүрэн барагдуулна. ...” /1хх 63-64, 109, 236/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 280 дугаар “…М.******** нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй бай******** гэх баримт мэдээлэл үгүй байна. М.******** нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай бай******** байна. М.******** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй бай******** гэх баримт мэдээлэл үгүй. М.********т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. М.******** нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. …” /1хх 2321-232/ гэсэн шинжээчийн дүгнэлт,

Б.****************гийн Хаан банкны ******** дугаар /1хх 20-34/, М.********ын Хаан банкны 5083199546 дугаар /1хх 67-76/ дансны хуулгууд,

М.********ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 77-79/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч М.******** нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд хохирогч Б.****************тай дотно харилцаа үүсгэж, уг харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “...биллиардын ширээ зараад буцаагаад өгнө, машины хүү төлнө, цагдаад шалгагдаж байгаа, эгч хүн зодсон хохирлыг нь өгөх хэрэгтэй, би 6 настай хүүхэд дайрчихлаа” гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны дансаар нийт 51.455.000 төгрөгийг Б.****************гаас шилжүүлэн авч залил******** гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагд******** бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заа******** үндэслэл журмын дагуу шүүгдэгч М.********ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч,зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч М.********ын “Б.****************д биллиардын ширээ зараад буцаагаад өгнө, машины хүү төлнө, цагдаад шалгагдаж байгаа, эгч хүн зодсон хохирлыг нь өгөх хэрэгтэй, би 6 настай хүүхэд дайрчихлаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Буяннна********д худал хэлж, Б.****************гаас нийт 51.555.000 төгрөгийг шилжүүлэн ав********” үйлдэл нь залилах гэмт хэргийн  бүх шинжийг ханга******** байна.

Шүүхээс, шүүгдэгч М.********ыг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заа******** гэмт хэрэгт нь  10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учир******** хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хохирол төлбөр бүрэн төлөөгүй байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг ханга********, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул хохирогчийн өмгөөлөгчийн “...шүүхээс хөнгөн ял оногдуул******** . ...” гэсэн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учир******** хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор “хохирол төлбөрийг хэзээ яаж, хэрхэн барагдуулах нь ойлгомжгүй” гэх давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч М.********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Гэмт хэргийг хор уршгийг 6 сарын дотор арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн өмгөөлөгч Н.Болортуулын давж заалдах гомдлын “Хохирол төлбөрийг хэзээ яаж, хэрхэн барагдуулах нь ойлгомжгүй” гэх хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/661 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.********т үйлдсэн гэмт хэргийн хохирлоо  6 /зургаа/ сарын дотор арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуул********, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

  

 

ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР

 

 

ШҮҮГЧ                                               Ц.ОЧ