Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 146/ШШ2025/00087

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, **** нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, ****,

            Хариуцагч: **** тоотод байрлах, **** регистрийн дугаартай, “****” ХХК нарт холбогдох

197,845,800 төгрөг гаргуулахтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч ***, хариуцагч “***“ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** /цахимаар/, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов. 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Манай талаас эвлэрэх санал гаргаж байна. Нэхэмжилж байгаа 134,845,800 төгрөгийн 50,000,000 төгрөгийг энэ оны 08 дугаар сард, 50,000,000 төгрөгийг энэ оны 12 дугаар сард, үлдэгдэл мөнгийг 2026 оны 04 дүгээр сард төлж барагдуулахаар эвлэрэх хүсэлт гаргаж байна...” гэв.

Хариуцагч **** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд 63,000,000 төгрөг төлөх ёстой байгаа. Үүнийг эвлэрээд төлж барагдуулах боломжтой байгаа. Шатахуунаа өгсөн компаниас 147,000,000 төгрөгийн авлагатай гээд шүүхийн шийдвэр нь манай талд гараад албадан гүйцэтгэх захирамж нь гараад ажиллагаа хийгдээд явж байгаа. Тэндээс мөнгө орж ирэхээр төлж барагдуулна...” гэв.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хугацаан дээр тохирох юм бол манай талаас эвлэрэх саналаас татгалзах зүйл байхгүй. Хариуцагч нартай эвлэрлийн гэрээ байгуулсан тул үүнийг шүүхэд гаргаж өгье...” гэв.

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

1. “...*** нэхэмжлэлтэй ***, “***” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгч ***, “***” ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 197,845,800 төгрөгөөс 134,845,800 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцов.

1. 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор 50,000,000 төгрөгийг *** Хаан банкны *** дугаартай дансанд

2. 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор 50,000,000 төгрөгийн мөн дансанд

3. 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор 34,845,800 төгрөгийг мөн дансанд тус тус төлнө.

4. Хариуцагч “****” ХХК нь дээрх хуваарийн дагуу төлбөр төлөгдөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр гүйцэтгэх хуудас гаргуулах эрхтэй болно.

5. Хариуцагчийн дээрх төлбөрийн хуваарь нь хариуцагч *** төлбөр төлөх хуваарьтай хамааралгүй болно.

Энэхүү тохиролцоог ямар нэгэн шахалт дарамтгүйгээр сайн дураар эвлэрч байгаа болохыг дурдаж байна...”,

2. “...*** нэхэмжлэлтэй ***, “***” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгч *** хариуцагч *** нь дараах байдлаар 63,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцов.

1. 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны **** тоот дансанд, тус хугацаанаас 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлж, нийт 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн мөн дансанд төлнө.

2. 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор үлдэгдэл 38,000,000 төгрөгийг мөн дансанд тус тус төлнө.

Энэхүү тохиролцоог ямар нэгэн шахалт дарамтгүйгээр сайн дураар эвлэрч байгаа болохыг дурдаж байна...” гэж тус тус эвлэрлийн гэрээг байгуулжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, *** ХХК нарт холбогдуулан “197,845,800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт **** нь нэхэмжлэлийн шаардлага 197,845,800 төгрөг нэхэмжилснээс

Хариуцагч “***” ХХК нь 134,845,800 төгрөгийг, хариуцагч *** 63,000,000 төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь  “...*** нэхэмжлэлтэй ****” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгч *” ХХК нар нь **** нэхэмжлэлийн шаардлага болох 197,845,800 төгрөгөөс 134,845,800 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр тохиролцов.

1. 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор 50,000,000 төгрөгийг **** Хаан банкны **** дугаартай дансанд

2. 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор 50,000,000 төгрөгийн мөн дансанд

3. 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор 34,845,800 төгрөгийг мөн дансанд тус тус төлнө.

4. Хариуцагч “***” ХХК нь дээрх хуваарийн дагуу төлбөр төлөгдөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр Гүйцэтгэх хуудас гаргуулах эрхтэй болно.

5. Хариуцагчийн дээрх төлбөрийн хуваарь нь хариуцагч **** төлбөр төлөх хуваарьтай хамааралгүй болно.

Энэхүү тохиролцоог ямар нэгэн шахалт дарамтгүйгээр сайн дураар эвлэрч байгаа болохыг дурдаж байна...”,

 “...**** нэхэмжлэлтэй ****” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгч *** хариуцагч **** нь дараах байдлаар 63,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцов.

1. 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны **** тоот дансанд, тус хугацаанаас 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлж, нийт 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн мөн дансанд төлнө.

2. 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор үлдэгдэл 38,000,000 төгрөгийг мөн дансанд тус тус төлнө.

Энэхүү тохиролцоог ямар нэгэн шахалт дарамтгүйгээр сайн дураар эвлэрч байгаа болохыг дурдаж байна...” гэж тус тус 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнүүдээр нотлогдож байна.

Иймд зохигч эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,147,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** улсын тэмдэгтийн хураамжид 236,475 төгрөгийг, хариуцагч **** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 416,089  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****д олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлага 197,845,800 төгрөг нэхэмжилснээс хариуцагч “***” ХХК 134,845,800 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор 50,000,000 төгрөгийг **** Хаан банкны *** дугаартай дансанд төлөхөөр, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор 50,000,000 төгрөгийн мөн дансанд төлөхөөр, 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор 34,845,800 төгрөгийг мөн дансанд тус тус төлөхөөр,

          хариуцагч **** 63,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны **** тоот дансанд, тус хугацаанаас 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 08-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлж, нийт 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн мөн дансанд төлөхөөр, 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дотор үлдэгдэл 38,000,000 төгрөгийг мөн дансанд тус тус төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,147,179 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** улсын тэмдэгтийн хураамжид 236,475 төгрөгийг, хариуцагч *** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 416,089  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****д  олгосугай.

           3. Зохигч 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээнд “Хариуцагч “Үлэмж хурд” ХХК нь дээрх хуваарийн дагуу төлбөр төлөгдөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр гүйцэтгэх хуудас гаргуулах эрхтэй болно. Хариуцагчийн дээрх төлбөрийн хуваарь нь хариуцагч **** төлбөр төлөх хуваарьтай хамааралгүй болно.” гэж тохиролцсон болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ЭНХ-АМГАЛАН