Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2025/00089

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ***** хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэхийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ***** нь “Ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэхийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” хүсэлт гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Иргэн **** миний бие 1965 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн. Миний бие 1986 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторт өвлийн улиралд галч, зуны улиралд нормчноор ажиллаж эхэлсэн. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын дараах зөрчлүүд гарсан.

Миний бие ээж **** овоглодог бөгөөд 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон *** дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх, 1989 оны 04 сарын 23-ны өдөр нээлгэсэн **** дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэгт миний овгийг **** гэж, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 05 дугаар сарын 17-ны **** дугаартай лавлагаанд миний овгийн **** гэж тус тус буруу бичсэн байна.

Мөн миний бие 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Хужирт сумын Барилга угсралтын конторт галчаар, 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл барилгын туслах ажилтнаар, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын01-ны өдрийг хүртэл уурын зуухны галчаар тус тус ажиллаж байгаад 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Хужиртын барилга” хувьцаат компанийн мэдэлд шилжиж 1994 оны 09 дугаар сарын 15-ны өдрийг дуустал манаачаар ажилласан. Гэтэл бичиг баримт зөрчилтэй, архиваас лавлагаа олдоогүй тул ажилласан жилүүд тооцогдохгүй болоод байна.

Иймд 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон **** дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх, 1989 оны 04 сарын 23-ны өдөр нээлгэсэн **** дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 05 дугаар сарын 17-ны **** дугаартай лавлагаа зэргийн жинхэнэ эзэмшигч нь **** мөн болохыг, мөн 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Хужирт сумын Барилга угсралтын конторт галчаар, 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл барилгын туслах ажилтнаар, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01 -ны өдрийг хүртэл уурын зуухны галчаар тус тус ажиллаж байгаад 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс “Хужиртын барилга" хувьцаат компанийн мэдэлд шилжиж 1994 оны 09 дугаар сарын 15-ны өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэв.

2. Хүсэлт гаргагч **** нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, ****** зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.

3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр **** нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.

           2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.

           2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл **** ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоолгоход хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           3. Хүсэлт гаргагч **** нь

           - 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон **** дугаартай цэргийн батлахын,

            - 1989 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нээлгэсэн **** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн тус тус жинхэнэ эзэмшигч нь **** мөн болохоо,

            - Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторт 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг дуустал галчаар, 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл барилгын туслах ажилтнаар, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зуухны галчаар, “Хужиртын барилга" хувьцаат компанид 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дугаар сарын 15-ны өдрийг дуустал манаачаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тус тус хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.

            4. Хөдөлмөрийн дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэхийн тус тус жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох хүсэлтийн тухайд:

            **** 1989 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын БУК-аас олгосон хөдөлмөрийн дэвтэрт холбогдох бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан.

            Тус хөдөлмөрийн дэвтрийг анх олгохдоо “****” гэж бичсэн нь эцгийн нэрийн зөрчил үүсэх нөхцөл болсон байна.

            Мөн 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон **** дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэх дээр “*****” гэж  тус тус тэмдэглэжээ.

            Хэдийгээр, ***** 1989 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын БУК-оос олгосон хөдөлмөрийн дэвтэрт *****гэж,

             1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон **** дугаартай цэргийн батлахад **** гэж тус тус бичсэн байх боловч уг баримтад бичигдсэн өөрийн нэр болон төрсөн он, ажиллаж байсан байгууллага нь тохирч байгаагаас гадна Монгол Улсын иргэний үнэмлэх, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байх тул 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон **** дугаартай цэргийн батлах, 1989 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгосон ***** дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг нь ***** гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.4-т “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх” гэж тус тус зохицуулсан.

            Иймд уг зөрчлийг арилган 1989 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн **** дугаартай Өвөрхангай аймгийн Хужирт сумын БУК-аас олгосон хөдөлмөрийн дэвтрийн, 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон **** дугаартай цэргийн батлахын тус тус жинхэнэ эзэмшигч нь ***** мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

            5. Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн тухайд:

            Хүсэлт гаргагч **** нь

            - 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторт галчаар,

            - 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторт барилгын туслах ажилтнаар,

            - 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторт уурын зуухны галчаар,

            - 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн “Хужиртын барилга" хувьцаат компанид манаачаар тус тус ажиллаж байсан болох нь ******* зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон                                                

                                                 ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан “****” гэсэн 1989 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр №*** дугаартай Өвөрхангай аймгийн Хужирт сумын БУК-аас олгосон хөдөлмөрийн дэвтрийн,

            - 1983 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон **** дугаартай цэргийн батлахын тус тус жинхэнэ эзэмшигч нь ***** мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *****

- 1986 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторт галчаар,

- 1988 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторт барилгын туслах ажилтнаар,

- 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторт уурын зуухны галчаар,

- 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн “Хужиртын барилга" хувьцаат компанид манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН