| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00093/И |
| Дугаар | 146/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 146/ШШ2025/00113
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***** хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **** нь “Ажиллаж байсан байдлаа болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Би 1988 оноос 1995 он хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын мод үржүүлэхэд ойжуулагчаар ажиллаж байсан. Гэтэл орсон, гарсан тушаал нь олдохгүй байгаа учраас ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Би анх нэхэмжлэл бичихдээ буруу бичсэн байна лээ. Анх нэхэмжлэлдээ 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2005 он хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд ойн техникчээр ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт бичиж өгсөн. Тэрийг би нийгмийн даатгалын байцаагчаас асуухгүй бичиж өгсөн юм. Тэр нь миний буруу болсон байна. Гэтэл нийгмийн даатгалын байцаагчтай уулзаад асуусан чинь 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1995 оныг хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ойн аж ахуйд ойн техникчээр ажиллаж байсан болохоо тогтоолгож ир гэж хэлсэн. Тиймээс одоо 1995 оноос 2005 он хүртэлх ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Тэгээд одоо шүүхээс 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1995 он хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ойн аж ахуйд ойн техникчээр ажиллаж байсан болохоо тогтоолгох, мөн хөдөлмөрийн дэвтэр дээр нэр, оныг буруу бичсэн байгаа тул 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр ***** миний хөдөлмөрийн дэвтэр мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэж хүсэж байна...” гэв.
2. Хүсэлт гаргагч **** нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Мод үржүүлгийн газрын **** дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 40/, Өвөрхангай аймгийн Ой ангийн аж ахуй даргын **** дугаартай “чөлөө олгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 41/, ***** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 17/ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.
3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр ***** нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.
2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл **** ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоолгоход хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хүсэлт гаргагч **** нь
- 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн **** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь **** мөн болохоо,
- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ойн аж ахуйд 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1995 оныг хүртэл ойжуулагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тус тус хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.
4. Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох хүсэлтийн тухайд:
**** 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ой ангийн аж ахуйгаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт холбогдох бичилтүүд хийгдэж, тамга дарагдсан хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан.
Тус хөдөлмөрийн дэвтрийг анх олгохдоо “*****” гэж бичсэн нь эцгийн нэрийн, мөн төрсөн оныг 1968 гэж бичсэн нь зөрчил үүсэх нөхцөл болсон байна.
Хэдийгээр **** 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ой ангийн аж ахуйгаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт “*****” гэж бичсэн нь эцгийн нэрийн, мөн төрсөн оныг “1968” гэж бичсэн байх боловч уг баримтад бичигдсэн ажиллаж байсан байгууллага нь тохирч байгаагаас гадна Монгол Улсын иргэний үнэмлэх, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байх тул 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон **** дугаартай хөдөлмөрийн дэвтэр нь **** гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”, 135.2.4-т “эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх” гэж тус тус зохицуулсан.
Иймд уг зөрчлийг арилган 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаартай Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ой ангийн аж ахуйгаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ***** мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн тухайд:
- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ойн аж ахуйд 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулагчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, **** зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
7. Хүсэлт гаргагч **** нь 1995 оноос 2005 он хүртэлх ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ***** Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ойн аж ахуйд 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ойжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Хүсэлт гаргагч **** нь 1995 оноос 2005 он хүртэлх ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч **** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН