| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0169/Э |
| Дугаар | 204 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн,
шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Н-ын Б-д холбогдох эрүүгийн 1710000000059 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн 1981 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 120 дугаар ангид энгийн харуулаар 2017 оны 10 дугаар сараас ажиллаж байгаа, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороолол, .........1 тоотод бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг 13-р хороо .......... .. оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 505 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-ийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 440 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Б- овогт Н-ын Б- /РД:................/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Н.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо ....... гаднаас иргэн М.И-ийн хар халзан бухыг хулгайлан авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Н.Б- 2017.08.25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ах Ж-, С-, Ж-ы найзтай 4-үүлээ Сонгинохайрхан дүүргийн Партизаны сангийн аж ахуйд гэртээ үлдээсэн амьжиргаа цагаан машинаа Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо 7 дугаар хэсэгт байдаг ах Ж- гэрт авчрахаар явсан. Шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо мод үржүүлэхийн газарт байдаг ах Ж-ы гэрт нь ирэхэд ах Ж-ы найз эмэгтэй, түүний найзууд согтуу байхаар нь 5 шил 0,75 литрийн “Хараа” архи хувааж уусан. Намайг өглөө 06 цагийн үед сэрэхэд С- гэрт орж ирээд ширээн дээр байсан 0,75 литрийн тал шил архи байсныг нь хувааж уучихаад “би явлаа” гээд С-д хэлэхэд “би чамайг автобусны буудал дээр гаргаж өгье” гээд хамтдаа урд талын хашааны хаалгаар гаргаж өгсөн. Замаар алхаж явтал үхэрнүүд дунд нэг хар халзан алаг бух хэвтэж байхаар нь бухыг нь үхэрнүүд дээрээ гишгүүлэх санаатай Ж- ахын хашаа руу туусан. Ж- ахын Хан-Уул дуүргийн 12 дугаар хороо 7 дугаар хэсэгт байдаг хашаанд нь тууж явсан бухаа хашиж байтал эхнэр Байгальмаа, бэр эгч Э- хоёр “юун бух аваад ирсэн юм бэ” гэхээр нь “би машинаараа солиод худалдаж авсан юм” гэж хэлсэн. Удалгүй манай эхнэр Байгальмаа, Э- хоёр ажилдаа явсан. Гэтэл араас С- орж ирээд нэг шил 0,5 литрийн архи хувааж уугаад ах Ж-ы гэрт очоод С- бид нар унтаад өгсөн. Ах Ж- С- бид хоёрыг сэрээгээд “чи хүний бухыг туугаад явчихсан юм уу, хурдан гаргаж өг” гэхээр нь “танай хашаанд хашсан байгаа” гэж хэлэхэд С- “чи хүний бухыг хэлэлгүй тууж явдаг нь яаж байгаа юм бэ” гээд байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаа нар “чи ямар учраас хүний бухыг эзэнд нь хэлэлгүй тууж явж байгаа юм бэ” гэхээр нь “би согтуудаа туугаад явсан байна лээ” гэж хэлсэн. Уг нь би үхэрнүүдээ буханд гаргах санаатай тууж явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 72-74-р хуудас/,
2. Хохирогч М.И- 2017.08.23-ны өдөр мэдүүлэхдээ: ... Үхэрнүүд маань өглөө бэлчээрт яваад орой 17 цагийн үед ирдэг. Би 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үхэрнүүдээ бэлчээрт гаргачихаад орой 17 цагийн үед тоолж үзэхэд 2014 онд худалдаж авч байсан суга цагаан хар халзан бух байхгүй байсан. Уг бух маань хааяа энэ хавьд байдаг айлын үхэрнүүдтэй нийлээд явчихдаг учраас тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэсгийн байцаагч Н-н над руу залгаад “танай бух байгаа юу” гэхээр нь “өчигдөр ирээгүй” гэж хэлсэн. Удалгүй Н-н байцаагч ирээд утсан дээрээ манай бухны зургийг барьчихсан үзүүлсэн. Тэгээд би 13 дугаар хорооны Таван толгойн гүүрний тэндээс бухаа олж авсан. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
2017.09.05-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би алдсан хар халзан бухаа Б-гээс буцааж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 64-65-р хуудас/,
3. Гэрч Д.Б- 2017.08.10-ны өдөр мэдүүлэхдээ: ... Намайг гэртээ ирэхэд хашаанд өмнө нь харж байгаагүй бух байхаар нь Б- рүү залгаад ямар учиртай бух хашаанд байгаа талаар асуухад “наймаа хийж авсан, санаа зоволтгүй” гэж хэлсэн. 15 цагийн үед цагдаа нар ирээд “уг бухыг хашаанаасаа битгий гаргаарай гэж хэлээд явсан. Удалгүй Б- ирээд бухыг туугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
4. Гэрч Ц.Э- 2017.08.08-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 07 цаг өнгөрч байхад хар зүстэй бухыг ганцаараа тууж ирээд манай хашаанд оруулж тавьсан. Би Б-гээс “юун бух юм бэ” гэхэд “би наймаа хийгээд зөрүүнд нь энэ бухыг авсан” гэхээр нь “юун наймаа хийсэн юм” гэж лавлаж асуухад “амьжиргаа цагаан машинаа хүнд зарсан” гэсэн. Яг ямар хүнд зарсныг мэдэхгүй. Өдөр нь Н-н цагдаа ирээд Б-гийн тууж ирсэн үхэр хулгайн үхэр гэж хэлэхэд нь Б-г хулгай хийснийг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
5. Гэрч Б.Н-н 2017.09.06-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажлын байрандаа байж байх үед д/ч Цолмон, а/а Ганбаатар нарын хамт 2017 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Малчны 1-12 тоотын гаднаас иргэн И- нь хар халзан бухаа алдсан талаар мэдээллийн дагуу ажиллахад алдсан бух нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 50 тоотод иргэн Ж-ы хашаанд байсан. Н.Б- нь хар халзан бухыг хашаанаас нь гаргаад И-ийн гэрийн зүг рүү тууж байх үед нь би очсон. Тэгээд И-ийн бухыг Н.Б- тууж аваачаад түүнд хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
6. Гэрч Н.Ж- 2018.03.19-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай малын хашаанд Н.Б- хар халзан бух авчирсныг 10 цагийн үед ажил дээрээ байж байхад Н-наас сонсож мэдсэн. Би ажлаасаа гэртээ ирэхэд цагдаа нар ирээд Б-г аваад явсан байсан. Б-гийн авчирсан хар халзан бух нь И-ийн бух байсныг хараад мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,
7. Гэрч Д.С- 2018.04.11-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ж-, түүний дүү Б-, Б-ж бид 4 Партизаны сангийн аж ахуй руу очиж амьжиргаа цагаан машиныг Б-жийн хашаанд авчирсан. Тэгээд Ж-, түүний эхнэр, Б-ж, түүний эхнэр, Б- нарын хамт архи ууцгаасан. Орой Б-г автобусны буудал руу гаргаж өгчихөөд Б-жийнд хоносон. Маргааш өглөө нь Ж-ы гадаа очиход тэдний байшингийн хажууд унтаж байсан ба малын хашаан дотор хар халзан үхэр хэвтэж байсан. Би Б-гээс “юун үхэр танай хашаанд байгаа юм бэ” гэхэд “манай хашааны тарьсан ногоог идээд байхаар нь барьж аваад хашаандаа оруулж ирээд уячихсан юм” гэж хэлсэн. Намайг дэлгүүр ороод ирэх хооронд Ж-ы хашаанд байсан хар халзан үхэр алга байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,
8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/,
9. “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 78-79-р хуудас/,
10. Шүүгдэгч Н.Б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 24, 55-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/,
- гэрч Д.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 505 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 83-84-р хуудас/,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 440 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 85-р хуудас/,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 86-87-р хуудас/,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 88-114-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Н.Б-г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Б- нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо .......... тоотын гаднаас хохирогч М.И-ийн хар халзан бухыг хулгайлан авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч М.И-ийн ... Би 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үхэрнүүдээ бэлчээрт гаргачихаад орой 17 цагийн үед тоолж үзэхэд 2014 онд худалдаж авч байсан суга цагаан хар халзан бух байхгүй байсан. ... 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хэсгийн байцаагч Н-н над руу залгаад “танай бух байгаа юу” гэхээр нь “өчигдөр ирээгүй” гэж хэлсэн. Удалгүй Н-н байцаагч ирээд утсан дээрээ манай бухны зургийг барьчихсан үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Гэрч Д.Б-гийн ... Б- рүү залгаад ямар учиртай бух хашаанд байгаа талаар асуухад “наймаа хийж авсан, санаа зоволтгүй” гэж хэлсэн. 15 цагийн үед цагдаа нар ирээд “уг бухыг хашаанаасаа битгий гаргаарай гэж хэлээд явсан. Удалгүй Б- ирээд бухыг туугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Ц.Э-гийн ... Б- 2017 оны 08 дугаар сарын 08-ны өглөө 07 цаг өнгөрч байхад хар зүстэй бухыг ганцаараа тууж ирээд манай хашаанд оруулж тавьсан. Би Б-гээс “юун бух юм бэ” гэхэд “би наймаа хийгээд зөрүүнд нь энэ бухыг авсан” гэхээр нь “юун наймаа хийсэн юм” гэж лавлаж асуухад “амьжиргаа цагаан машинаа хүнд зарсан” гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
Гэрч Б.Н-ны ... 2017 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Малчны 1-12 тоотын гаднаас иргэн И- нь хар халзан бухаа алдсан гэх мэдээллийн дагуу ажиллахад алдсан бух нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 7 дугаар хэсгийн 50 тоотод иргэн Ж-ы хашаанд байсан. Н.Б- нь хар халзан бухыг хашаанаас нь гаргаад И-ийн гэрийн зүг рүү тууж байх үед нь би очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
Гэрч Н.Ж-ы ... 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай малын хашаанд Н.Б- хар халзан бух авчирсныг 10 цагийн үед ажил дээрээ байж байхад Н-наас сонсож мэдсэн. ... Б-гийн авчирсан хар халзан бух нь И-ийн бух байсныг хараад мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,
Гэрч Д.С-ын ... Маргааш өглөө нь Ж-ы гадаа очиход тэдний байшингийн хажууд унтаж байсан. Малын хашаан дотор хар халзан үхэр хэвтэж байсан. Би Б-гээс “юун үхэр танай хашаанд байгаа юм бэ” гэхэд “манай хашааны тарьсан ногоог идээд байхаар нь барьж аваад хашаандаа оруулж ирээд уячихсан юм” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Малчны 1-12 тоотын гаднаас хохирогч М.И-ийн хар халзан бухыг хулгайлсан Н.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Н.Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нараас “...хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.
Иймд шүүгдэгч Н.Б-г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Б-г 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Малчны 1-12 тоотын гаднаас хохирогч М.И-ийн хар халзан бухыг хулгайлсан гэм буруутай болох нь хохирогч М.И-, гэрч Д.Б-, Ц.Э-, Б.Н-н, Н.Ж-, Д.С- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан гэмт хор арилсан, Зэвсэгт хүчний 120 дугаар ангид энгийн харуулаар ажилладаг байдлыг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч М.И- нь “...Би алдсан хар халзан бухаа Н.Б-гээс буцааж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 12-13-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.