| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00803/И |
| Дугаар | 314/ШШ2025/00634 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 314/ШШ2025/00634
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******** дүүрэг, ** дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, ********, ** давхарт байрлах, “ ******** ” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ******* сум, ** дугаар баг, **-** тоотод оршин суух, ******** ******** холбогдох
673,325,83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “********” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ********нь “********” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн. 2024-12-06-ны өдөр ЗГ/********/ тоот гэрээний дагуу ******** кредит үйлчилгээний гэрэг байгуулж 490,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи апплекейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байгаа тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ЗГ/2269162/ тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 490,000.0 төгрөг, үндсэн хүүнд 164,317.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,008.01 төгрөг, шимтгэлд 5,000.0 төгрөг, нотариатын төлбөр 0.0 төгрөг, Нийт 673,325.83 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү." гэжээ.
Хариуцагч ********шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ******** овогтой ******** “********” ХХК-с нэхэмжилсэн 673,325.83 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "********” ХХК нь хариуцагч **********холбогдуулан “673,325,83 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нэхэмжлэлийн шаардлага “673,325,83 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар "********” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ********холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 673,325,83 төгрөгийг төлөхийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 20,710 төгрөгөөс 10,355 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 10,355 төгрөгийг, хариуцагчаас 10,355 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР