Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 314/ШШ2025/00632

 

 

                                   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, Сүхбаатарын нэрэмжит талбай, ******** төв байранд байрлах “********” ХК-ний  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, ** дүгээр баг, *********, **-р гудамж ** тоотод оршин суух, ********н ********д холбогдох

 

“12,952,025.76 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******** ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ******** нь “******** ” ХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн. 2024-06-10-ны өдөр ЗГ/********/ тоот гэрээний дагуу ******** ХК-тай Зээл болон барьцааны гэрээ байгуулж 14,070,000.00 төгрөгийг жилийн 19,8%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг цалингийн зээл авсан дугаар ЗГ/********/ тоот зээл болон барьцааны гэрээгээр ******** тоот цалингийн харилцах дансыг барьцаалсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, 138 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ЗГ/********/ тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 12,952,025,.76 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ********д олгуулж өгнө үү." гэжээ.  

 

Хариуцагч ******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ******** овогтой ********,******** ХХК-ний нэхэмжлэлд дурдсан 12,952,025.76 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч "********” ХК нь хариуцагч ********д холбогдуулан “12,952,025.76 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч нэхэмжлэлийн шаардлага “12,952,025.76 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай танилцаад уг тайлбарыг үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар "******** ” ХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч ********д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 12,952,025 төгрөгийг төлөхийг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 222,182 төгрөгөөс 111,091 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын данснаас 111,091 төгрөгийг, хариуцагчаас 111,091 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.    

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР