Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2025/00119

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: **** тоотод оршин суух, ***** регистрийн дугаартай, **** нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай,***** холбогдох

“Бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,215,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагч ****, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **** нь хариуцагч **** холбогдуулан “бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,215,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...*****...” гэв.

            2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...*****...” гэв.

            3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, Мета моторс ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаартай албан бичиг /хх-ийн 4/, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-ийн 25-26/ зэргийг гаргаж өгсөн байна.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

                        2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “...Цагдаагаар хэмжилт хийлгээд дүгнэлт гарсан. Тухайн үед маргаангүй байсан бол журмын хашаанд оруулахгүйгээр шийдвэрлэж болдог. Харин нөгөө хүн чинь маргаад байгаа учир хөндлөнгийн шинжээч томилъё гэсэн. Одоо би 2,115,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ бол машинд учирсан гэмтлийн мөнгө байгаа юм. 100,000 төгрөгийг хариуцагчаас авсан байгаа...” гэж тайлбарласан.

            3. Хариуцагч “...Шинжээчийн дүгнэлтээр мөргүүлсэн машины буруу болдог болсон байна. Сүүлдээ би өөрөө даатгалаар чинь явъя гээд баримт бичгийг хөөцөлдсөн. Надаас гарах бүр баримт бичиг нь гарсан. Өөрөө даатгал дээр очоод шүүх, цагдаа, прокуророор далайлгаад байгаа юм. Бас энэ үнийн дүнгээ хаанаас гаруулсан юм байгаа. Эргэлзээд л байна. Би даатгал дээр нь очиж асууна. Нэхэмжлэгч өөрөө явж чадахгүй бичиг баримт дээр нь гацаад байгаа бол бүрдүүлэх ёстой баримтыг нь бүрдүүлээд би өөрөө явъя...” гэж маргаж байна.

            4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            5. Хариуцагч **** нь Subaru Forester маркийн *** улсын дугаартай авто машиныг жолоодож яваад нэхэмжлэгч **** эзэмшлийн Kaiyi X3 маркийн *** улсын дугаартай авто машинд хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, Meta Motors ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаартай үнэлгээ зэргээр тогтоогдож байна.     

            6. Тус шинжээчийн дүгнэлтээр ... хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Subaru Forester маркийн *** улсын дугаартай авто машины жолооч **** Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 “Бусдад саад учруулахгүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. **** улсын дугаартай автомашины жолооч **** Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.    Уг зам тээврийн осол гарахад тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Subaru Forester маркийн **** улсын дугаартай авто машины жолооч **** Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.” гэжээ. 

                        Улмаар дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн Kaiyi X3 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2,115,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Meta Motors ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай үнэлгээгээр тогтоогдсон байна.

            7. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд гэм хор учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байна.

            8. Нэхэмжлэгч **** нь зам тээврийн ослын улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

             энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу шаардах эрхтэй байна.

            9. Хариуцагч **** “...шинжээчийн дүгнэлтээр мөргүүлсэн машины буруу болдог болсон байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэж тайлбарлаж байгаа байдал нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

            Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан тул нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй болно.

            10. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж заажээ. 

            Тухайлбал, нэхэмжлэгч **** өөрийнхөө өмчлөлийн автомашиныг зам тээврийн осолд орохоос өмнө нь ямар байсан тэрхүү байдалд буцаан сэргээхийг хариуцагч *** шаардах эрхтэй бөгөөд эвдэрсэн эд ангиудыг солих, засварлахдаа Kaiyi X3 маркийн автомашиныг Монгол Улсад худалддаг албан ёсны худалдааны төлөөлөгч компаниас адил нэр, төрөл, чанарын эд ангийг худалдан авах нь “өмнөх байдалд сэргээх” гэсэн зарчимтай нийцнэ.

                      11. Иймд хариуцагч **** бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,115,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            12. Нэхэмжлэгч **** нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдав.

            13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 50,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 50,390 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.          

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1., 759.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт зааснаар хариуцагч **** бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2,115,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** олгосугай.

2. Нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлагаас 100,000 төгрөгөөс татгалзсаныг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 50,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 50,390 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-д зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН