Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 146/ШШ2025/00070

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний  хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: **** хүсэлттэй,

“талийгаач **** хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч **** нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч **** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...**** гэдэг хүнтэй 2021 оноос 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан. Тэгээд **** нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Одоо би 2 бага хүүхэд дээрээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох шаардлагатай болсон. Тиймээс дээрх хугацаанд нөхөр болох **** хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.

2. Хүсэлт гаргагч **** нь *** дугаартай нас барсан гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 2/, Өвөрхангай аймгийн ***** дугаартай тодорхойлолт /хх-ийн 3/, өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 7/, Хөвсгөл аймгийн **** тодорхойлолт /хх-ийн 18/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 27/, ***** нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 28/ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.

3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр **** нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

           1.  Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

           2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.

           2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.

           2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл, **** хамтран амьдарч байсан байдлыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн халамжийн байгууллагад хүүхдүүдийн тэтгэмжийн бүртгэлд хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

           3.  Хүсэлт гаргагч **** нь талийгаач **** 2021 оноос 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.

           4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

           4.1. Хэдийгээр ****, талийгаач **** нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хүсэлт гаргагч **** болон **** нар 2021 оноос 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан болох нь хэрэгт авагдсан *** дугаартай нас барсан гэрчилгээ **** зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           4.2. Түүнчлэн, шүүх иргэн **** нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч *****” гэж тус тус мэдүүлжээ. (хх-ийн 22, 31-32)

           5.  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ****, талийгаач **** нарыг 2021 оноос 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

           6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                                                                      ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар *****, талийгаач **** нарыг 2021 оноос 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН