| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00488/И |
| Дугаар | 314/ШШ2025/00642 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 314/ШШ2025/00642
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн *********** сум, ** дүгээр баг, **-** тоотод оршин суух , ******** ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн ****** сумын 01 дүгээр баг, 13-05 тоотод оршин суух, ******** овогтой********холбогдох,
“Хүүхдийн асрамж өөрчлүүлэх” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 145/ШШ2021/00*** дугаартай шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж хүү ******** ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. ********нь 2022 оноос хойш хүүг маань надтай үлдээгээд өөрөө огт хүүтэйгээ уулздаггүй. Миний хүү ******** нь 2022 оноос хойш миний асрамжид надтай хамт амьдарч байгаа. Иймд хүү ********г эх ********н асрамжид үлдээсэн шүүхийн шийдвэр гарсан учраас хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэл гаргаж байна. Би эх ********с хүүхдийн тэтгэлэг авахгүй мөн бидний дунд өөр ямар нэгэн маргаан байхгүй" гэжээ.
Нэхэмжлэгч ******** шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “Миний бие ******** овогтой ******** нь 2025 оны 06 дугаар 02-ны өдөр хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. ******** ярилцаж тохиролцон хоорондоо эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “********ын нэхэмжлэлтэй “хариуцагч ********т холбогдуулан “Хүүхдийн асрамж өөрчлүүлэх ” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******** нь хүүхдийн асрамж өөрчлүүлэхээр хариуцагч ******** холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгний тавин хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчаас, орон нутгийн орлогын ********** тоот данснаас 35,100 тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ********ын нэхэмжлэлтэй ********т холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгний тавин хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчаас, орон нутгийн орлогын ********** тоот данснаас 35,100 тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР