Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/1051

 

 

                                    С.**********д холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Баянмөнх,

яллагдагч С.**********,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 20**********оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/1237 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Баянмөнхийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн С.**********д холбогдох эрүүгийн 2305 02481 0081 дугаартай хэргийг 20**********оны 8 дугаар сарын **********-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

********** овгийн **********гийн **********, 1962 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, “**********” ХХК-ийн захирал ажилтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн ********** дугаар хорооны ********** гудамжны **********тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:**********/.

Яллагдагч **********н ********** нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн **********дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу **********тоот хаягт байдаг арьс боловсруулах үйлдвэрт арьс боловсруулах үйл ажиллагаа явуулах явцдаа ажил олгогчийн хувьд ажилтантай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийхгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/, "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.9 дэх "Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө", 4.16 дахь “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө /, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 20********** оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/1********** дугаар тушаал "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ын Боловсруулах үйлдвэрлэлийн салбар 2.1.8 дахь хэсгийн 2.1.8.3 /арьс, шир идээлэх, хатаах/ гэсэн заалтуудыг биелүүлээгүй ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, норм, дүрмийн шаардлагуудыг хангаж ажиллаагүйгээс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн **********дүгээр хорооны **********тоот хаягт арьс боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт ажиллаж байсан иргэн Б.********** нь арьс боловсруулах төхөөрөмжийг ажиллуулж байхдаа 2 гараа уг төхөөрөмжид болгоомжгүй байдлаар хавчуулсны улмаас түүний эрүүл мэндэд "баруун сарвууны бугуй хэсгээр тасарсан шарх, баруун сарвууны дунд хурууны шивнүүр ясны ил хугарал, шарх гэмтэл" бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: С.**********гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас С.**********д холбогдох эрүүгийн хэргийг “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” дараах үндэслэлүүд тогтоогдож байна. Үүнд:

- 20**********оны 3 дугаар сарын 01-ний 2024/ШЗ/394 дугаартай Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар яллагдагч С.**********д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжид “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч шинжээч томилсны дагуу 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 8604 дугаартай дүгнэлтэд “...Б.**********ын биед баруун сарвууны бугуйн хэсгээр тасарсан шарх, баруун сарвууны дунд хурууны шивнүүр ясны ил хугарал, шарх гэмтэл тогтоогдлоо.. ” гэжээ. Прокурорын яллах дүгнэлтэд “...иргэн Б.********** нь арьс боловсруулах төхөөрөмжийг ажиллуулж байхдаа хоёр гараа уг төхөөрөмжид болгоомжгүй байдлаар хавчуулсны улмаас ...” гэж тусгасан, харин насанд хүрээгүй хохирогч Б.********** зүүн гарын дунд хурууны шөрмөс тасарч, үе нь хугарсан үлдсэн гурван хуруу зүсэгдсэн талаар мэдүүлсэн гэтэл энэ гэмтэл 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 8604 дугаартай дүгнэлтэд тусгагдаагүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байна гэж хэргийг буцаасан атал энэ талаар шинжээч эмчээс мэдүүлэг аваад хэргийг шүүхэд ирүүлсэн нь учир дутагдалтай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нотолбол зохих байдлыг нотолж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээг нотлох шаардлагатай гэж дүгнэж яллагдагч С.**********д холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Баянмөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжаар хэргийг удаа дараа прокурорт буцаасан. Шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шинжээч гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө” гэж, Шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна” гэж тус тус заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.**********ын зүүн гарт учирсан гэмтлийн талаар шинжээч эмч Ч.Эрдэмболороос гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авч, тодруулахад “дүгнэлт хэсэгтээ зүүн сарвууны 3 дугаар хурууны шивнүүр алганы шивнүүр ясны ил хугарал гэх хэсгийг орхигдуулж бичсэн байна, уг гэмтлүүд дүгнэлтэд нэмэгдэж орсон ч гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, энэ гэмтлүүд нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна, мөн нэг хүнд үүссэн олон гэмтлүүдийг аль хүндэд нь оруулдаг” гэж мэдүүлсэн. Мөн хэргийн оролцогч нараас шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гаргаагүй тул насанд хүрээгүй хохирогч Б.**********ын биед учирсан гэмтэлд дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоосон гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа болон шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийж, хэргийг прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүхээс өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг удаа дараа явуулж үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг удаа дараа прокурорт буцааж, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэргийн оролцогч нарыг чирэгдүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээнэ” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна...” гэв.

 

Яллагдагч С.********** тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Би гомдлыг барагдуулаад явж байгаа. Цаашид орон байртай болгох талаар баталгаажуулж өгсөн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар С.**********д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Прокуророос С.**********г “2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн **********дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу **********ийн гудамжны **********тоот хаягт байдаг арьс боловсруулах үйлдвэрт арьс боловсруулах үйл ажиллагаа явуулахдаа ажил олгогчийн хувьд ажилтантай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийхгүйгээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28 дугаар зүйлийн 28.1.8 /аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 /Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина/, "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.9 дэх "Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө", 4.16 дахь “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө /, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 20********** оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/1********** дугаар тушаал "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ын Боловсруулах үйлдвэрлэлийн салбар 2.1.8 дахь хэсгийн 2.1.8.3 /арьс, шир идээлэх, хатаах/ гэсэн заалтуудыг биелүүлээгүй ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, норм, дүрмийн шаардлагуудыг хангаж ажиллаагүйгээс 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн **********дүгээр хорооны **********тоот хаягт арьс боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт ажиллаж байсан иргэн Б.********** нь арьс боловсруулах төхөөрөмжийг ажиллуулж байхдаа 2 гараа уг төхөөрөмжид болгоомжгүй байдлаар хавчуулсны улмаас түүний эрүүл мэндэд "баруун сарвууны бугуй хэсгээр тасарсан шарх, баруун сарвууны дунд хурууны шивнүүр ясны ил хугарал, шарх гэмтэл" бүхий хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг 20**********оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар С.**********д холбогдох хэргийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад  заасан нотолбол зохих байдлыг нотолж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээг нотлох шаардлагатай” гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолж болохыг зохицуулан хуульчилсан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, буруутай бол ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Ингэхдээ, Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмын үндсэн дээр гэмт хэрэгт холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шаардлагатай гэж үзвэл шинжээч зэрэг оролцвол зохих талуудыг бүрэн хамруулан, шүүхийн хэлэлцүүлэгт өрнүүлсэн мэтгэлцээний үр дүнд хэргийн үйл баримтыг үнэлэх, бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, юм уу эргэлзээтэй гэж үзвэл шүүх шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж болохоор хуульчилсан тул энэхүү үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шуурхай байх зорилтод үл нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх процесс ажиллагааны зөрчлийг арилгах, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, эсхүл хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаах боломжтой ба бусад асуудлыг шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцээнийг ханган хэлэлцүүлж, хөндлөнгийн байр сууринаас хандаж, эрүүгийн хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэлт дүгнэлт өгөн шийдвэрлэх зохицуулалттай. 

Хэргээс үзэхэд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 8604 дугаартай дүгнэлтээр Б.**********ын биед баруун сарвууны бугуй хэсгээр тасарсан шарх, баруун сарвууны дунд хурууны шивнүүр ясны ил хугарал, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 31-32/,...шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...дүгнэлт хэсэгтээ зүүн сарвууны 3-р хурууны шивнүүр алганы шивнүүр ясны ил хугарал гэх хэсгийг орхигдуулж бичсэн байна. Уг гэмтлүүд дүгнэлтэд нэмэгдэж орсон ч гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Энэ гэмтлүүд нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна. Мөн нэг үүссэн олон гэмтлүүдийг аль хүндэд нь оруулдаг...” /1хх **********9-230/, насанд хүрээгүй хохирогч Б.**********, түүний хууль ёсны төлөөлөгч А.Гарам, яллагдагч С.**********, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарт шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан, шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт, гомдол гаргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасанчлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд энэ талаар бичсэн прокурор Т.Баянмөнхийн 20**********оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хангав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой шаардлагатай гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой.

Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, эрх чөлөөгөө хасуулсан хүүхдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд нэн тэргүүнд тэдгээрийн ашиг сонирхлыг хамгаалах, нэн ялангуяа шуурхай хянан шийдвэрлэж, эрх зүйн байдлыг ямагт дордуулахгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад органик хуулиудад зааснаас гадна Хүүхдийн эрхийн конвенцын 37 дугаар зүйлийн (d)-д “эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд бүр эрх зүйн болон бусад зохих туслалцааг даруй авах, түүнчлэн эрх чөлөөгөө хасуулсан нь хуулийн үндэслэлтэй эсэхийг шүүх буюу эрх бүхий хараат бус, аль нэг талын эрх ашигт үйлчлэхгүй байгууллагаар тогтоолгох, шуурхай шийдвэрлүүлэх эрхтэй.” гэж, мөн Насанд хүрээгүй хүмүүсийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын наад захын жишиг дүрэм /Бээжингийн дүрэм/ зэрэг олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олсон байдгийг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч С.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20**********оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/1237 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Т.Баянмөнхийн бичсэн 20**********оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 34 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.
  2. Яллагдагч С.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ