| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00030/И |
| Дугаар | 146/ШШ2025/00049 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 146/ШШ2025/00049
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***** хүсэлттэй,
“талийгаач **** хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **** нь “Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч **** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Манай хүүхэд миний нэр дээр байдаг юм. Нөхөр болох **** 2024 оны 10 дугаар сард нас барсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулж байгаагүй. Хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэтэл хамтран амьдарч байсан болохоо тогтоолгох шаардлагатай болсон. Тиймээс талийгаач **** хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.
2. Хүсэлт гаргагч *** нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, **** дугаартай нас барсан гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 2/, Өвөрхангай аймгийн **** дугаартай албан бичиг /хх-ийн 3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/, **** төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5/, **** эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт /хх-ийн 6/, ***** сургуулийн тодорхойлолт /хх-ийн 7/, *** гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 18/ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.
3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр **** нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.
2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл, **** талийгаач **** хамтран амьдарч байсан байдлыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн халамжийн байгууллагад хүүхдүүдийн тэтгэмжийн бүртгэлд хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хүсэлт гаргагч **** нь талийгаач **** 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэдийгээр ****, талийгаач **** нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хүсэлт гаргагч **** болон талийгаач *** нар 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан болох нь хэрэгт авагдсан **** ****зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4.2. Түүнчлэн, шүүх иргэн **** нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч ****** гэж тус тус мэдүүлжээ. (хх-ийн 22, 24 дүгээр хуудас)
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ****, талийгаач ***** нарыг 2007 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН