Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2025/00318

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт 7 дугаар баг, Монгол банкны байранд байрлах Хас банкны Баруун-Урт салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг, ******* ******* ******* 7-р гудамжны 1 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* холбогдох 

 

“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 6,402,263.50 (Зургаан сая дөрвөн зуун хоёр мянга хоёр зуун жаран гурван төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч,  2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Хас банкны Баруун-Урт салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь Хас банктай 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1230088471 тоот зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг жижиг бичил бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авсан. Банк нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч ******* Хас банк дахь 5005764510 тоот дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь 2024 оны 12 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 70 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банк нь зээлдэгчид хандаж зээлийн өр төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй хэвээр байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 6,402,263.50 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,402,263.50 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,200,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,002,263.50 төгрөгөөр Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбар нь Э.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 6,402,263.50 (Зургаан сая дөрвөн зуун хоёр мянга хоёр зуун жаран гурван төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,402,263.50 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,200,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,002,263.50 төгрөгөөр Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,386 төгрөгийн тал хувь 58,693 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 58,693 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 6,402,263.50 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,200,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,002,263.50 төгрөгөөр Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан  тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,386 төгрөгийн тал хувь 58,693 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 58,693 төгрөгийг хариуцагч *******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-ийн Баруун-Урт салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН