Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2025/00327

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, утас 86113800, Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Дэнжийн ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох

 

“Зээлийн гэрээний үүрэгт 679,548.08 (Зургаан зуун далан есөн мянга таван зуун дөчин найман төгрөг найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч******* нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2284193 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн төлбөрийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж хариуцагч*******оос үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 161,694.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,889.84 төгрөг, шимтгэл 4000 төгрөг, нийт 679,584.08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага 679,548.08 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор Токи ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь Б.******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 679,548.08 (Зургаан зуун далан есөн мянга таван зуун дөчин найман төгрөг найман мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага 679,548.08 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор Токи ББСБ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,860 төгрөгийн тал хувь 10,430 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,430 төгрөгийг хариуцагч*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлага 679,548.08 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор Токи ББСБ ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,860 төгрөгийн тал хувь 10,430 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 10,430 төгрөгийг хариуцагч*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН