Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2025/00329

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр баг, “*******” гэх газарт оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй, 

 

Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11/284 дугаартай лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч,  2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие ******* 1997 онд гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл манай өрхийн 1998, 1999 оны малын А дансны тэмдэглэл дээр нөхөр ******* овгийн эхний үсгийг ******* гэж зөрүүтэй тэмдэглэснээс хүндрэл учраад байна. Иймд нөхөр ******* бид хоёрын гэрлэлтийн гэрчилгээ, аймгийн архивын тасгийн лавлагаа, бусад бичиг баримтыг үндэслэн Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11/284 дугаартай лавлагааны ******* гэснийг ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11/284 дугаартай лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11/284 дугаартай лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11/284 дугаартай лавлагааны эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН