Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 315/ШШ2025/00347

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Махатма ганди гудамж, 31/1 байр, Эн Эм товер оффис, 17 давхарт байрлах, утас: 75331111, Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Сүхбаатар аймаг, Дарьганга сумын 4-р багт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох,

 

           “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4,370,188.1 (Дөрвөн сая гурван зуун далан мянга нэг зуун наян найман төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

                                               ТОДОРХОЙЛОХ  нь:

 

 Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 3,050,000 төгрөгийн зээл авсан. Тус зээлээс 386,141 төгрөгийг буцаан төлсөн. 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Иймд *******ас үндсэн зээлийн үлдэгдэл 2,868,244.86 төгрөг, зээлийн хүү 1,413,061.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,382.04 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 28,500 төгрөг, нийт 4,370,188.1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,370,188.1 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 730,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 720,188.1 төгрөгөөр Таван богд финанс ББСБ ХХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь ******* холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4,370,188.1 (Дөрвөн сая гурван зуун далан мянга нэг зуун наян найман төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,370,188.1 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 730,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 720,188.1 төгрөгөөр Таван богд финанс ББСБ ХХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,873 төгрөгийн тал хувь 42,436.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 42,436.5 төгрөгийг хариуцагч *******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 4,370,188.1 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс, 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 730,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 720,188.1 төгрөгөөр Таван богд финанс ББСБ ХХК-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,873 төгрөгийн тал хувь 42,436.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 42,436.5 төгрөгийг хариуцагч *******ас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН