| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0962/З |
| Дугаар | 128/ШШ2026/0115 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2026/0115
2026 01 27 128/ШШ2026/0115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б д” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н-Э
Хариуцагч: “У т з” ХНН
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ц, Г.М
Гуравдагч этгээд: “Б ш” ХХК
Гуравдагч этгээд “С г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г-О, С.Б
Гуравдагч этгээд “Б ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “У т з” ХНН-ийн “Өвлийн гутал худалдан авах” МЗХННУБТЗ/20250102 дугаартай тендер шалгаруулалтын багц№2, 3-р багцад “Б ш” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэр, багц №1, 3-д “С г” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Г.М, гуравдагч этгээд “С г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Г.Г-О, гуравдагч этгээд “Б ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “... “У т з” ХНН-ийн “Өвлийн гутал худалдан авах” МЗХННУБТЗ/20250102 дугаартай тендер шалгаруулалтын багц№2, 3-р багцад “Б ш” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэр, багц №1, 3-д “С г” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.“У т з” ХНН-ийн даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/ дугаар тушаалаар “... “УБТЗ” ХНН-ийн ажилтнуудын хэрэгцээнд өвлийн ажлын гутал худалдан авах” нээлттэй тендер шалгаруулалт явуулах үнэлгээний хороог байгуулжээ.
2.2.“У т з” ХНН-ээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвлийн ажлын гутал худалдан авах МЗХННУБТЗ/20250102 дугаартай нээлттэй тендерийг зарласан байна.
2.3.Тус маргаан бүхий өвлийн ажлын гутал худалдан авах тендерийн Багц№1 “Өвлийн богино түрийтэй үдээстэй гутал” 683 хос тендер шалгаруулалтад оролцохоор “Б ш” ХХК, “Як*******” ХХК, “С г” ХХК, “Л*******” ХХК, “Б д” ХХК, Багц№2 “Өвлийн хагас түрийтэй үдээстэй гутал” 2402 хос тендер шалгаруулалтад оролцохоор “Як*******” ХХК, “Б ш” ХХК, “Л*******” ХХК, “Б д” ХХК, Багц№3 “Өвлийн ажлын түрийтэй гутал” 3369 хос тендер шалгаруулалтад оролцохоор “Як*******” ХХК, “Б ш” ХХК, “Б д” ХХК, Багц№4 “Өвлийн оймстой түрийтэй гутал” 1398 хос тендер шалгаруулалтад оролцохоор “Б ш” ХХК, “Б д” ХХК, “С г” ХХК-иуд тус тус материалаа ирүүлжээ.
2.4.Тендерийн үнэлгээний хороо нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №2 дугаар хуралдаанаар “... Багц№1, 4-д “С г” ХХК, Багц№2, 3-д “Б ш” ХХК нарын ирүүлсэн тендер “хгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор” шийдвэрлэсэн байна.
2.5.Дээрх үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн хариуцагч “У т з” ХНН-ийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 16/******* дугаар албан бичгээр “... Багц№1 “Өвлийн богино түрийтэй үдээстэй гутал” 683 хос, Багц№4 “Өвлийн оймстой түрийтэй гутал” 1398 хос худалдан авах багцуудад ирүүлсэн тендер хгийн сайн үнэлэгдэж шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох” талаар “С г” ХХК-д хүргүүлжээ.
2.6.Мөн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 16/******* дугаар албан бичгээр “... Багц№2 “Өвлийн хагас түрийтэй үдээстэй гутал” 2402 хос, Багц№3 “Өвлийн ажлын түрийтэй гутал” 3369 хос худалдан авах багцуудад ирүүлсэн тендер хгийн сайн үнэлэгдэж шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох” талаар “Б ш” ХХК-д хүргүүлжээ.
2.7.Хариуцагч “У т з” ХНН-ээс 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өвлийн ажлын гутал худалдан авах МЗХННУБТЗ/20250102 дугаартай тендер шалгаруулалтын Багц№1, 2, 3, 4-д тус тус ирүүлсэн тендер шаардлага хангаагүй болохыг “Б д” ХХК-д мэдэгджээ.
2.8.Дээрх маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар “Б д” ХХК-ийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дугаар зүйлд заасны дагуу Сангийн яанд гомдол гаргасан байна.
2.9.Тус шүүх “Б д” ХХК-аас гаргасан “... “У т з” ХНН-ийн “Өвлийн гутал худалдан авах” МЗХННУБТЗ/20250102 дугаартай тендер шалгаруулалтын багц№2, 3-р багцад “Б ш” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэр, багц №1, 3-д “С г” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээр “У т з” ХНН-т холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... “У т з” ХНН-ны анхны шийдвэр, 2025 оны 08 дугаар сарын 22, №16/*******, манай байгууллагыг тендерийн үнэлгээнд тэнцээгүй гэж шийдвэрлэсэн. Үндэслэл нь ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний Нэхэмжлэх, цахим гүйлгээний баримт ирүүлсэн нь шаардлага хангаагүй гэж үзсэн, Өвлийн гутлын материалын шинжилгээний дүн (рН=4.8) шаардлага хангаагүй гэж үзсэн. Манай байгууллагын Сангийн яанд гаргасан гомдол: И-баримт болон банкны гүйлгээний хуулгыг хтад нь ирүүлсэн тул шаардлага хангаж байсан. Харин шалгарсан “Бш”, “С г” ХХК-ийн баримтууд олон заалтаар шаардлага хангаагүй байсныг нотолсон. Сангийн яны шийдвэр (2025.09.12, №02/*******): Манай гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн. “Бш”, “С г” ХХК-ийн материал шаардлага хангаагүй болохыг тогтоосон. Тендерийн 1, 2, 3, 4 дүгээр багцын үнэлгээг дахин хийхийг захиалагчид албан ёсоор үүрэгдсэн. “У т з” ХНН-ны дахин гаргасан шийдвэр (2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №16/******* сангийн яны шийдвэрийг үл хэрэгжүүлж, өмнөх татгалзсан үндэслэлээ давтан гаргаж, манай байгууллагыг дахин татгалзсан. Энэ нь Сангийн яны хууль ёсны шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан, хууль зөрчсөн үйлдэл юм.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “Б д” ХХК нь өөрийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үндсэн үйл ажиллагааныхаа дагуу гутлын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагааныхаа дагуу “У т з” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс зарласан “Өвлийн гутал худалдан авах” шалгаруулалтад /жил бүр явагддаг/ байнга оролцдог хуулийн этгээд юм. “У т з” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн МЗХННУБТЗ/20250102 дугаартай “Өвлийн гутал худалдан авах” тухай тендер шалгаруулалтын 1, 2, 3, 4 дүгээр багцад оролцохоор хуульд заасны дагуу саналаа хүргүүлсэн. Гэвч хариуцагч 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16/******* дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “Б д” ХХК-ийг тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1, 20.1 дэх хэсэгт заасныг хангахгүй байгаа учраас татгалзаж байна гэсэн хариу ирүүлсэн. Үүнд, 1 болон 4 дүгээр багцад “С г” ХХК-ийг, 2 болон 3 дугаар багцад “Б ш” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг бидэнд хүргүүлсэн. Тендерт оролцогчийн хувьд оролцсон тендертэйгээ холбогдуулж гомдол гаргах, шүүхэд х эрх нь нээлттэй байгаа учраас манайхаас татгалзаад шалгаруулсан хуулийн этгээдүүдийн тендерийн баримт бичигтэй танилцаж үзэхэд манай шаардлага хангахгүй гээд байгаа баримт бичиг бас мөн адил шалгаруулсан хуулийн этгээдүүдэд байсан. Тендерийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийн үйл ажиллагаа өрсөлдөх тэгш боломжтой, ил тод байх ёстой. Өөрөөр хэлбэл талуудыг шударга өрсөлдүүлэх ёстой гэж үзэж байгаа. “У т з” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 50% нь Монгол Улсын Засгийн газрын эзэмшилд байдаг аж ахуйн нэгж. Нийтийн хөрөнгийг захиран зарцуулж байгаа учраас тендер шалгаруулалт шударга байх ёстой гэсэн үүднээс Сангийн яанд гомдлоо гаргасан. Гомдлоо гаргахдаа тендер шалгаруулалтын зааварчилгааны 12.1 дэх хэсэгт заасныг “С г” ХХК, “Б ш” ХХК хангахгүй байгаа талаар дурдаад тендер шалгаруулалтын баримт бичгийн 2 болон 3 дугаар багцын техникийн тодорхойлолтод заасан гутлын дотор материал нь “дулаан саатуулах, үслэг нэхий дотортой, эрүүл ахуйн шаардлага хангасан, хүний арьсанд харшил үүсгэхгүй” байх, үүнд “лабораторийн шинжилгээ хийлгэнэ” гэж заасан боловч шалгарсан 2 хуулийн этгээд аль аль нь дээрх шаардлагыг хангахгүй байна гэдэг талаар гомдолдоо дурдсан. Мөн “гадуур улыг халуун наалданг уллагаагаар бэхэлсэн” гэж дурдсан боловч энэ нь тендер шалгаруулалтын баримт бичигтэй нийцэхгүй байгааг хянуулъя гэдэг агуулгаар гомдлоо гаргасан. “С г” ХХК-ийн ирүүлсэн шинжилгээний баримт бичгийн тухайд тендерийн баримт бичигт зааснаар шинжилгээнүүд бүгд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хийлгэсэн байх ёстой. Гэтэл дээрх хугацаанаас өмнө хийгдсэн шинжилгээг үндэслээд шалгаруулсан. Сангийн я манай гомдлыг хянаж үзээд хариуг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөр баримт бичгийн бүрдэл дутуу оролцогч нарт эрх олгосон болохыг тогтоож, дахин үнэлэхийг хариуцагчид даалгасан. шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас харахад хариуцагч дахин үнэлэх ажиллагааг явуулахдаа хурлаа нээгээд л оролцогч нарт санал байна уу гэсэн үнэлгээний хорооны гишүүд санал байхгүй гэсэн өмнөх шийдвэрээ хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Тэгэхээр тендер шалгаруулалтыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу хянах эрх нь Монгол Улсын Сангийн яанд байгаа. Сангийн янаас зөрчил тогтоосон бол тухайн зөрчил бодитой эсэхийг үнэлгээний хороо бодитоор хэлэлцэх ёстой. Гэтэл өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж байгаа нь хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Хянах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яны шийдвэрийг хүндлэхгүйгээр дахин шийдвэр гаргасан. Уг үйл ажиллагаанд дахин гомдлоо гаргасан боловч Тендерийн хуульд заасны дагуу нэг гомдлыг 2 удаа хянахгүй гэх хариу өгсөн. Үүний дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Захиргааны хэрэг үүсээд явж байхад нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан тендер шалгаруулалтын бараа нийлүүлэлт хийгдчихсэн, гэрээ нь дүгнэгдсэн байсан учраас энэхүү шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад өөрчилсөн бэ гэвэл “С г” ХХК, “Б ш” ХХК болон манай “Б д” ХХК нь “У т з” ХНН-ийн зарласан тендер сонгон шалгаруулалтад оролцоод явдаг этгээдүүд гэдгийг хариуцагч нар маргахгүйгээр хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр сонгон шалгаруулалт цаашид хэвийн, хууль ёсны дагуу үргэлжлэх процессыг хангах үүднээс үүнийг тогтоолгох ашиг сонирхол бий. 1. Удаа дараа тендер сонгон шалгаруулалтад оролцдог аж ахуйн нэгжийн хувьд 2. энэхүү тендер шалгаруулалтын оролцогч этгээдийн хувьд ч сонгон шалгаруулалт хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүсэж байна. 50% нь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байдаг аж ахуйн нэгж нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ бараа худалдан авах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж байгаа учраас энэ үйл ажиллагаанд эрх зүйн дүгнэлт хийж шүүхийн шийдвэр гаргах нь нэхэмжлэгчийн сэргээгдэх эрх ашиг сонирхол гэж үзэж байна. Даалгуулах нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... “Б д” ХХК нь “У т з” ХНН-т холбогдуулж УБТЗ-ээс зарласан "Өвлийн гутал худалдан авах" МЗХННУБТЗ/20250102 дугаартай тендер шалгаруулалтын Багц №1,4-д шалгарсан “С г” ХХК-д багц 2,3-д шалгарсан “Б ш” ХХК-д тус тус гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох мөн "Монгол Улсын Сангийн яны 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/******* дугаар "гомдол хянасан тухай" албан бичгийн дагуу тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг хариуцагчид даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна. “У т з” ХНН-ны даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/ дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай тушаал” гарч “У т з” ХНН ажилтнуудын хэрэгцээнд өвлийн ажлын гутал худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээний хороог 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 3369 хос, “У т з” ХНН-оос зарласан “Өвлийн ажлын хувцас худалдан авах” тендер шалгаруулалт (нийт төсөвт өртөг 2,290,555,000 төгрөг, Багц №1: Өвлийн богино түрийтэй үдээстэй гутал 683 хос, 201,485,000 төгрөг, Багц №2: Өвлийн хагас түрийтэй үдээстэй гутал 2402 хос, 708,590,000 төгрөг, Багц №3: Өвлийн ажлын түрийтэй гутал 842,250,000 төгрөг, Багц №4: Өвлийн оймстой түрийтэй гутал 1398 хос, 538,230,000 төгрөг) 4 багцтайгаар "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зарлагдсан. Тус тендерт “Б д” ХХК-иас гомдол гаргасантай холбогдуулан Монополын эсрэг газраас 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/******* дугаар албан бичгээр “Тендер түдгэлзүүлэх тухай” албан бичиг ирж 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор тендерийн баримт бичиг, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, бусад холбогдох баримтуудыг шаардсаны дагуу холбогдох материалыг хүргүүлсэн. Монополын эсрэг газраас “Өвлийн ажлын гутал худалдан авах” тендерийн баримт бичгийг хянаж, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/1760 дугаартай “Тендерийн баримт бичиг хянасан тухай" албан бичгээр "Танай нийгэмлэгээс зарласан Өвлийн ажлын гутал худалдан авах МЗХННУБТЗ/20250102 дугаартай тендерийн баримт бичигт Б д ХХК-аас гомдол ирүүлснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид "хууль" гэх/"-ийн 58 дугаар зүйл болон Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх жур"-д заасны дагуу хянан үзлээ. Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолт Багц 1. Багц 2. Багц 3 Багц 4-ийн 14-т “Гадуур улны уллагаа наалтан уллагааны хэсгийг нэвт оёсон давхар оёдолтой байна. Улны бэхэлгээний бөх бат чанарыг лабораторийн шинжилгээ хийж тодорхойлсон байна" гэж тус тус заасан байна. Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан дээрх шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана" гэж, 12.2-т "Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно" гэж тус тус заасантай нийцэж байна. Иймд тус тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн хариуг ирүүлсэн юм. Үүний дагуу “У т з” ХНН нь “Өвлийн ажлын гутал худалдан авах” тендерийг үргэлжлүүлэн зарлаж, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нээлт хийхэд багц №1-д 5 оролцогч “Б ш” ХХК, “Як*******” ХХК, “С г” ХХК, “Л*******” ХХК, “Б д” ХХК багц №2-т 4 оролцогч "Як*******" ХХК, "Б ш" ХХК, "Л*******" ХХК, "Б д" ХХК), багц №3-т 3 оролцогч ("Як*******" ХХК, "Б ш” ХХК, "Б д" ХХК), багц №4-т 3 оролцогч ("Б ш" ХХК, "Б д" ХХК, "С г" ХХК) тус тус тендер ирүүлснийг үнэлж, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр багц №1, 4-д С г ХХК, багц №2, 3-т Б ш ХХК-д тус тус гэрээ байгуулах эрх олгогдсон. Тус тендерт “Б д” ХХК-аас гомдол гаргасантай холбогдуулан Монгол Улсын Сангийн яны 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02/8302 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсний дагуу холбогдох материалыг хүргүүлсэн. Монгол Улсын Сангийн янаас 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн 02/******* дугаар албан бичгийн дагуу "Өвлийн ажлын гутал худалдан авах" тендерийн дахин хянаж үзэж, үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн 100%-н саналаар өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж, гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр tender.gov.mn-д нийтэлсэн болно.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “У т зын даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/ дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай тушаал гарсан. Энэхүү Үнэлгээний хорооны байгуулах тушаалын дагуу 9 гишүүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог байгуулсан. “Өвлийн ажлын гутал худалдан авах” нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулсан. “У т з” ХНН-ээс зарласан “Өвлийн ажлын хувцас, гутал худалдан авах” тендер шалгаруулалтын нийт төсөвт өртөг нь 2,000,290,555 мянган төгрөг. Багц 1, 2, 3, 4-д хуваагаад өвлийн богино түрийтэй үдээстэй гутал 683 хос, өвлийн хагас түрийтэй үдээстэй гутал 2402 хос, багц 3-д өвлийн ажлын түрийтэй гутал 3369, багц-4-д өвлийн оймстой түрийтэй гутал 1398 хос. Хуулийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Үнэлгээний хороо зарлаад 07 сард нээх байтал “Б д” ХХК-иас Монополын эсрэг газарт гомдол гаргасан. Монополын эсрэг газраас “У т з” ХНН-т 07 дугаар сарын 23-ны өдөр албан бичиг ирүүлэхдээ “тайланг түдгэлзүүлж байна, тендертэй холбоотой бичиг баримтаа ирүүл” гэсний дагуу Монополын эсрэг газарт бичгээ хүргүүлсэн. Үүний дагуу 07 дугаар сарын 30-ны буюу 7 хоногийн дараа хариу ирүүлсэн. Хянаж үзэхдээ “У т з” ХНН-ийн зарласан тендер нь хуульд нийцэж байна. Хуулийн 12.1, 12.2-т заасан техникийн тодорхойлолт үзүүлэлтүүд нь нийцэж байгаа тул үргэлжлүүлэн явуулахыг илтгэж байна” гэсэн хариу өгсөн. Улмаар тендер шалгаруулалтаа үргэлжлүүлж зарлаад 08 дугаар сарын 07-ны өдөр цахимаар тендерээ нээхэд 5 компани материалаа ирүүлсэн байсан. Давхардсан тоогоор 5 компани байсан. Ингээд 08 дугаар сарын 14-ний өдөр үнэлээд 08 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл гомдол гарах хугацаа нь дууссан байсны дагуу 08 дугаар сарын 22-ны дотор мэдээллүүдээ хүргүүлсэн. Багц 1 болон 4-д шалгарсан “С г” ХХК-д 16/ дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн. Багц 2 болон 3-д “Б ш” ХХК-д 16/ дугаартай гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу “шударга, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хэмнэлттэй байх” зарчмыг баримталж үнэлсэн. “Б д” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Сангийн яны 2025 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн 02/******* дугаартай албан бичгийн дагуу тендерийг дахин хянаж үзээд үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналаар өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улмаар 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “У т з” ХНН-ээс буюу захиалагчаас www.tender.gov.mn сайтад сонгон үр дүнгээ нийтэлсэн байдаг.” гэжээ.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний хувьд тус “Өвлийн ажлын гутал худалдан авах” тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгээр ажилласан. Тус сонгон шалгаруулалт нь олон оролцогчтой. “Б д” ХХК-иас гомдолдоо 6 төрлийн агуулга дурдсан. 1. “Өвлийн ажлын гутлын гадна, дотор талын материалын стандарт шаардлагад нийцэх эсэх лабораторийн дүгнэлтийн хуулбарыг хавсарган ирүүлнэ”. Уг шаардлагыг “Б ш” ХХК хангаагүй гэсэн гомдол байсан. “Б ш” ХХК-ийн хувьд тендер шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу буюу шаардсаны дагуу 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 185, 186, 189 дугаартай Судалгаа шинжилгээний төвийн лабораторийн дүгнэлтүүдийг тус тус ирүүлсэн. Мөн тендер шалгаруулалтын баримт бичигт заасанчлан “У т з” ХНН-ийн 2016 стандартад заасан шаардлагыг хангаж байсан. Ажлын тусгай хувцас, гутал, гын гутал, онцгой байдлын албан хаагчийн гутал гэсэн MNS 5623:2006, 1988:20186708 гэсэн тус тус тохирлын гэрчилгээнүүдийг тендертээ хавсарган ирүүлсэн.
Багц 2 болон 3-д шалгарсан “Б ш” ХХК-ийн хувьд 1. Ирүүлээгүй, 2. хэмжээ зөрөөтэй ирүүлсэн гэдэг. Ирүүлсэн учраас 2 дахь асуудал хариулт нь болж байгаа. Мөн “наалданг уллагааг нэвт оёсон байна” гэж заасан. Үүнийг нягталж үзэх үзэх нь зүйтэй гэж Сангийн янаас үзсэн. Үүний дагуу Үнэлгээний хороо үнэлгээний явцдаа “Б ш” ХХК-ийн ирүүлсэн загвар дээжийн хувьд улны үйлдвэрлэлийн орчин үеийн технологийг ашигласан. Мөн тендер шалгаруулалтын баримт бичигт заасанчлан наалданг уллагаатай нэвт оёсон байх гэж заасантай дүйцэх загвар дээжийг ирүүлсэн гэж Үнэлгээний хороо үзсэн. У т зын хувьд 16,000 ажилтантай. Ажилтнуудын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын суурь хангж, ажлын хувцас, гутлын хангж номер нэгд тавигддаг. Иймд бид Үнэлгээний хороондоо улсын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагчийг ажиллуулаад хүлээж авсан загвар дээжийн хүрээнд баримт, бичгийг бүгдийг нь шалгаад хуулийн дагуу дээжийг нэг бүрчлэн үздэг. Багц 4-д шалгарсан “С г” ХХК-ийн хувьд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж Сангийн я үзсэн байсан. Тус компанийн хувьд Судалгаа шинжилгээний төвийн лабораторийн дүгнэлт болон улны бэхэлгээ зэрэг бүх чанарын гэрчилгээнүүдийг ирүүлсэн байсан.
“С г” ХХК-ийн багц 1-д өмнө хэлсэнчлэн хугацааны хувьд хүчин төгөлдөр Судалгаа шинжилгээний төвийн лабораторийн гэрчилгээ ирүүлсэн байна гэж дурдсан. “С г” ХХК-ийн хувьд Судалгаа шинжилгээний хөгжлийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 29, 6160 дугаар гутлын арьс, дотор улны бат бөхийн шинжилгээний лабораторийн сорилтын дүнг хавсарган ирүүлэхийн хт тендерийн баримт бичигт заасан Монгол, Орос оронд нийлүүлсэн У т зын ажилтны тусгай гутлын ерөнхий шаардлага, байгууллагын стандарт шаардлагыг хангасныг нотолсон хүчин төгөлдөр хугацаатай Стандарт хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн баталгаажуулалтын зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/22024 шийдвэр, 2027 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байх тендерийн баримт бичигт хавсаргасан тендерийн байгууллагын стандартад нийцсэн “УББ-419466 дугаар тохирлын гэрчилгээг тус тус ирүүлсэн. Ингээд үнэлгээ хийх шийдвэрийг хуулийн дагуу гаргасан гэж үзэж байгаа. Мөн тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1.9-д “захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэн баталгаажуулж ирүүлнэ”. Техникийн тодорхойлолтоос зөрсөн бол татгалзана. Хэрэв нийлүүлэх бараа нь чанарын хувьд техникийн тодорхойлолтод нийцсэн болохыг нотолсон тохиолдолд техникийн тодорхойлолтоос зөрүүтэй гэж үзэхгүй гэж заасан. Үүний дагуу дээж загварыг мэргэжлийн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж нэг бүрчлэн шалгалт үзлэг хийж шийдвэрийг гаргасан.” гэв.
8.Гуравдагч этгээд “С г” ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... “Б д ХХК-ийн нэхэмжлэлтэй, “У т з” ХНН-ийг хариуцагчаар, манай “С г” ХХК-г гуравдагч этгээдээр татсан тул дараах тайлбарыг гаргаж байна. “С г” ХХК нь 2013 оноос хойш гутлын үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, салбартаа нэр хүндтэй, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээрээ олон нийт болон аж ахуйн нэгж байгууллагуудад үйлдвэрлэж буй гутлын чанар, хийц загвараараа танигдсан тэргүүлэх аж ахуйн нэгж юм. Манай компани "У т з” ХНН-ээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зарласан тендер шалгаруулалтын МЗХННУБТЗ/20250102 дугаартай, Өвлийн ажлын гутал худалдан авах тендерийн Багц 1: Өвлийн богино түрийтэй үдээстэй гутал - 683 хос, Багц 4: Өвлийн оймстой түрийтэй гутал -1398 хос гутал нийлүүлэх тендерт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн дагуу оролцсон бөгөөд захиалагч байгууллагаас манай тендерийг "Хгийн сайн” тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгож, захиалагч байгууллагатай Худалдах, худалдан авах гэрээг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан бөгөөд манай компани гэрээнд заасан өвлийн гутлыг 2025 оны 11 дүгээр сарын 18 өдөр гэхэд 100% захиалагч талд нийлүүлж дуусгасан, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Харин нэхэмжлэгч тал болох “Б д ХХК өөрийн нэхэмжлэлдээ С г ХХК нь өөрийн тендерт итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ ирүүлээгүй гэжээ. Харин манай компани өөрийн тендертээ “гутлын зориулалттай арьс", "гутлын дотор" талын материалыг тус тус шинжилгээнд өгч шинжлүүлсэн “Шинжилгээний лаборатори сорилтын дүн"-г өөрийн тендертээ хавсарган хүргүүлсэн. Уг шинжилгээний лаборатори сорилтын дүн нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн огноотойг тайлбарлах нь: Манай компани аж ахуйн нэгж байгууллагуудаас захиалга авч масс үйлдвэрлэл их хийдэг тул гутал үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эд, материалыг тухайн жилийн эхлэл хэсэгт татан авалт хийж нөөц үүсгэдэг, нөөцөлсөн түүхий эд, материалаас шинжилгээнд өгч шинжилгээний лаборатори сорилтын дүнг гаргуулсан. Мөн шинжилгээнд өгч дүгнэлт авсан түүхий эд, материалыг ашиглаж захиалагч байгууллагын гутлыг үйлдвэрлэх санал өгсөн.
Мөн тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.4 дэх хэсэгт тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар, дээж ирүүлэхийг шаардсан тул манай компани техникийн тодорхойлолтод бүрэн нийцсэн загвар, дээжийг хүлээлгэн өгсөн, манай компанийн илгээсэн тендерийг хгийн сайн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгосон. Манай компани нь техникийн тодорхойлолтод бүрэн нийцсэн барааг захиалагч талд 2025 оны 11 дүгээр сарын 18 өдөр гэхэд 100% нийлүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлээд байна. ” гэжээ.
9.Гуравдагч этгээд “С г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “С г” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцсэн тендерийн материалыг бэлтгээд, мөн техникийн шаардлага болон тендерийн баримт бичгийн шаардлага хангасан материалуудыг илгээгээд тендерт оролцож, багц 1 болон 4 дээр шалгарч гэрээ байгуулах эрх авсан. Өгөгдлийн хүснэгтэд тухайн бараа материалынхаа дээжийг ирүүлэхийг шаардсан. Үүний хүрээнд манай компани дээжийг захиалагчид хүргүүлснийг Үнэлгээний хороо болон мэргэжлийн байгууллагууд хянаж үзээд тухайн бараа нь шаардлагад нийцсэн гэж үзээд гэрээ байгуулах эрх олгосон.” гэв.
10.Гуравдагч этгээд “Б ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “Бэст ш” ХХК, “У т з” ХНН болон бусад байгууллагад өвлийн ажлын гутал нийлүүлдэг. Уллагаа дээр наалданг уллагаанаас өөр технологиор явах ямар ч боломжгүй байдаг. Өөр технологиор өвлийн гутал хийх боломж байдаггүй. Манай нийлүүлдэг бүх гутал нь наалттай уллагааны технологиор хийгддэг. Лабораторийн бүх бичиг баримт шинжилгээгээ хийлгэж, уллагаа дээр бүх стандартыг хангасан бат бөх байдлын хангасан. Гадар арьсны холбогдох лабораторийн шинжилгээг ч хийлгэж явуулсан байгаа.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс “... Адилхан шаардлага хангахгүй компаниуд байхад маргаан бүхий тендерүүдэд гуравдагч этгээд нарыг хгийн сайн тендерээр шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Тендерийн баримт бичигт нийлүүлэх бараа нь чанарын хувьд техникийн тодорхойлолтод нийцсэн болохыг нотолсон тохиолдолд техникийн тодорхойлолтоос зөрүүтэй гэж үзэхгүй гэж заасан. Үүний дагуу дээж загварыг мэргэжлийн 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж нэг бүрчлэн шалгалт үзлэг хийж шийдвэрийг гаргасан үнэлгээний хорооны болон захиалагчийн үндэслэлтэй.” гэж, гуравдагч этгээд нараас “...Тендерийн өгөгдлийн хүснэгтэд тухайн бараа материалынхаа дээжийг ирүүлэхийг шардсан. Үүний хүрээнд манай компани дээжийг захиалагчид хүргүүлснийг Үнэлгээний хороо болон мэргэжлийн байгууллагууд хянаж үзээд тухайн бараануудыг шаардлагад нийцсэн гэж үзсэн тул хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч “Б д” ХХК-аас хариуцагч “У т з” ХНН-т холбогдуулан “... “У т з” ХНН-ийн “Өвлийн гутал худалдан авах” МЗХННУБТЗ/20250102 дугаартай тендер шалгаруулалтын багц№ 2, 3-р багцад “Б ш” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэр, багц№ 1, 3-д “С г” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.“У т з” ХНН-ийн даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/ дугаар тушаалаар “... “УБТЗ” ХНН-ийн ажилтнуудын хэрэгцээнд өвлийн ажлын гутал худалдан авах” нээлттэй тендер шалгаруулалт явуулах үнэлгээний хороог байгуулжээ.
5.“У т з” ХНН-ээс 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвлийн ажлын гутал худалдан авах МЗХННУБТЗ/20250102 дугаартай нээлттэй тендерийг зарласан байна.
6.Тус маргаан бүхий өвлийн ажлын гутал худалдан авах тендерийн Багц№1 “Өвлийн богино түрийтэй үдээстэй гутал” 683 хос тендер шалгаруулалтад оролцохоор “Б ш” ХХК, “Як*******” ХХК, “С г” ХХК, “Л*******” ХХК, “Б д” ХХК, Багц№2 “Өвлийн хагас түрийтэй үдээстэй гутал” 2402 хос тендер шалгаруулалтад оролцохоор “Як*******” ХХК, “Б ш” ХХК, “Л*******” ХХК, “Б д” ХХК, Багц№3 “Өвлийн ажлын түрийтэй гутал” 3369 хос тендер шалгаруулалтад оролцохоор “Як*******” ХХК, “Б ш” ХХК, “Б д” ХХК, Багц№4 “Өвлийн оймстой түрийтэй гутал” 1398 хос тендер шалгаруулалтад оролцохоор “Б ш” ХХК, “Б д” ХХК, “С г” ХХК-иуд тус тус материалаа ирүүлжээ.
7.Тендерийн үнэлгээний хороо нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №2 дугаар хуралдаанаар “... Багц№1, 4-д “С г” ХХК, Багц№2, 3-д “Б ш” ХХК нарын ирүүлсэн тендер “хгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгохоор” шийдвэрлэсэн байна.
8.Дээрх үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн хариуцагч “У т з” ХНН-ийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 16/******* дугаар албан бичгээр “... Багц№1 “Өвлийн богино түрийтэй үдээстэй гутал” 683 хос, Багц№4 “Өвлийн оймстой түрийтэй гутал” 1398 хос худалдан авах багцуудад ирүүлсэн тендер хгийн сайн үнэлэгдэж шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох” талаар “С г” ХХК-д хүргүүлжээ.
9.Мөн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 16/******* дугаар албан бичгээр “... Багц№2 “Өвлийн хагас түрийтэй үдээстэй гутал” 2402 хос, Багц№3 “Өвлийн ажлын түрийтэй гутал” 3369 хос худалдан авах багцуудад ирүүлсэн тендер хгийн сайн үнэлэгдэж шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох” талаар “Б ш” ХХК-д хүргүүлжээ.
10.Хариуцагч “У т з” ХНН-ээс 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өвлийн ажлын гутал худалдан авах МЗХННУБТЗ/20250102 дугаартай тендер шалгаруулалтын Багц№1, 2, 3, 4-д тус тус ирүүлсэн тендер шаардлага хангаагүй болохыг “Б д” ХХК-д мэдэгджээ.
11.Дээрх маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар “Б д” ХХК-ийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дугаар зүйлд заасны дагуу Сангийн яанд гомдол гаргасан байна.
12.Дээрх гомдлыг Сангийн я хүлээн авч хянаад, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 02/******* дүгээр албан бичгээр захиалагчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16/*******, 16/******* тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдэж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болохыг “У т з” ХНН-т мэдэгджээ.
13.Сангийн яны дээрх албан бичгийн дагуу “Өвлийн ажлын гутал худалдан авах” МЗХННУБТЗ/20250102 дугаар тендер шалгаруулалтын үнэлгээний хороо 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дахин хуралдаж, Багц№1, 4-д “С г” ХХК, Багц№2, 3-д “Б ш” ХХК нарын ирүүлсэн тендер “хгийн сайн” үнэлэгдсэн тул гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.
14.Дээрх үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн хариуцагч “У т з” ХНН-ийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 16/ дугаар албан бичгээр “... Багц№2 “Өвлийн хагас түрийтэй үдээстэй гутал” 2402 хос, Багц№3 “Өвлийн ажлын түрийтэй гутал” 3369 хос худалдан авах багцуудад ирүүлсэн тендер хгийн сайн үнэлэгдэж шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох” талаар “Б ш” ХХК-д хүргүүлжээ.
15.Мөн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 16/ дугаар албан бичгээр “... Багц№1 “Өвлийн богино түрийтэй үдээстэй гутал” 683 хос, Багц№4 “Өвлийн оймстой түрийтэй гутал” 1398 хос худалдан авах багцуудад ирүүлсэн тендер хгийн сайн үнэлэгдэж шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгох” талаар “С г” ХХК-д хүргүүлжээ.
16.Дээрх зөвлөмжтэй холбоотойгоор хариуцагч “У т з” ХНН-ийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 16/******* дүгээр албан бичгээр нэхэмжлэгч “Б д” ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байна.
17.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйл.“Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх” 28.1.“Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.1.“хгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох;”, 28.1.2.“шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай;”, 28.1.3.“шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.”, 48 дугаар зүйл.“Захиалагчийн эрх, үүрэг”, 48.2.“Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:”, 48.2.12.“... зөвлөмж, дүгнэлтэд үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах;”, 50 дугаар зүйл.“Үнэлгээний хороо”, 50.2.“Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 50.2.2.“тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх;”, 50.2.3.“захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх.” гэж тус тус заажээ.
18.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, захиалагч нь тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр буюу гэрээ байгуулах эрх олгох, хгийн сайн тендерээр шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлэх, тендерээс татгалзах шийдвэрүүдийг гаргахаар байна.
19.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, тендер шалгаруулалттай холбоотой анхдагч үндсэн шийдвэр нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэр буюу үнэлгээний хорооны зөвлөмж байна.
20.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч “Б д” ХХК нь маргаан бүхий тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй бөгөөд захиалагчийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэнэ гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэв.
21.Тодруулбал, маргаан бүхий тендерийн анхдагч үндсэн шийдвэр нь үнэлгээний хорооны зөвлөмж байхад түүнтэй маргалгүйгээр тус зөвлөмж хүчин төгөлдөр байхад шууд захиалагчийн шийдвэртэй маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
22.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Б д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдаж буй асуудлуудыг маргаан бүхий тендерийн үнэлгээний хороо шалгаж, гуравдагч этгээд нараас ирүүлсэн тендерийг хгийн сайн тендерээр шалгаруулах талаар шийдвэрийг зөвлөмж хэлбэрээр гаргасан байхад нэхэмжлэгчээс уг зөвлөмжтэй маргаагүй атлаа зөвлөмжийг хэрэгжүүлж гаргасан захиалагчийн мэдэгдэлтэй маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
23.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Б д” ХХК-аас хариуцагч “У т з” ХНН-т холбогдуулан гаргасан “... “У т з” ХНН-ийн “Өвлийн гутал худалдан авах” МЗХННУБТЗ/20250102 дугаартай тендер шалгаруулалтын багц№2, 3-р багцад “Б ш” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэр, багц №1, 3-д “С г” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 48 дугаар зүйлийн 48.2.12, 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасныг тус тус баримтлан “Б д” ХХК-аас хариуцагч “У т з” ХНН-т холбогдуулан “... “У т з” ХНН-ийн “Өвлийн гутал худалдан авах” МЗХННУБТЗ/20250102 дугаартай тендер шалгаруулалтын багц№2, 3-р багцад “Б ш” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэр, багц №1, 3-д “С г” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 16/ дугаар шийдвэрүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуражид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ