Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2025/00323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, ******* уулын “******* *******” гэх газарт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн туслах эрхлэгчээр мөн Худалдаа бэлтгэлийн анги татан буугдсаны дараа Цээл хэрэглээний хоршоонд бэлтгэлийн эрхлэгчээр бүтэн 9 жил ажилласан. Гэтэл тус сумын Худалдаа бэлтгэлийн анги, хоршоод компанийн бүх оны архивын баримт устаж үгүй болсон ба тухайн үед хөдөлмөрийн дэвтрийг хайнга хөтөлж байсны улмаас дээр дурдсан онуудад ажиллаж байх үеийг Нийгмийн даатгал тогтоогдох боломжгүй шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, баярын бичиг, диплом урилга, медалийн үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбаруудыг үндэслэн дээр дурдсан онуудад ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн *******хивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11/136 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн *******хивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11/194 дугаартай лавлагаа, Л.******* 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Л.******* 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нээлгэсэн 184496 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газраас *******ийг шагнасан Баярын бичиг, 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангиас *******ийг шагнасан Гэрчилгээ, *******ийг Монгол улсын Худалдааны салбарын 100 жилийн ойн медалиар шагнасан үнэмлэхийн хуулбар, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр *******ийг шагнасан Сайшаалын үнэмлэх, 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *******ийг шагнасан Дурсамж, 1990 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн онц их хуралд *******ийг урьсан урилга, мандат гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн туслах эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

           2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дуустал Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн туслахаар,  1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Цээл хэрэглээний хоршооны бэлтгэлийн эрхлэгчээр, 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оныг дуустал цээл ББХК-ийн бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оныг дуустал Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн туслах эрхлэгчээр мөн Худалдаа бэлтгэлийн анги татан буугдсаны дараа Цээл хэрэглээний хоршоонд бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан.” гэх тайлбар, *******ийг ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, (хх-5-7х), Л.******* бэлтгэлийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ авч байсан Баярын бичиг, Гэрчилгээ, Сайшаалын үнэмлэх зэрэг шагналууд (хх-8-13х),

 

5. Гэрч ийн шүүхэд өгсөн: “...******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн туслах эрхлэгчээр 1986 оны 08-р сард ажилд орж 1990 оныг хүртэл ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн анги 1990 оны 4-р сард татан буугдаад Цээл хэрэглээний хоршоо нэртэй болсон. Цээл хэрэглээний хоршоо нь 1992 онд Цээл ББХК болсон. ******* үргэлжлүүлэн Цээл хэрэглээний хоршоо болон Цээл ББХК-нд ажиллаж байгаад 1996 онд ажлаасаа гарсан. Цээл ББХК нь 1996 онд татан буугдахад ******* ажилгүй болсон юм. Би 1982-1996 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн анги, Цээл хэрэглээний хоршоо, Цээл ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан. ******* нь ажилдаа их сайн байсан. Эвлэлийн төв хорооны хуралд явж байсан. Тухайн үедээ Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Баярын бичиг, Гэрчилгээ, Сайшаалын үнэмлэх зэрэг шагналууд авч байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч ийн шүүхэд өгсөн: “....Би 1983 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн эрхлэгчээр ажилд орсон. ******* нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн туслах эрхлэгчээр 1986-1996 оныг хүртэл ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн анги 1990 оны 4-р сард татан буугдаад Цээл хэрэглээний хоршоо нэртэй болсон. Цээл хэрэглээний хоршоо нь 1992 онд Цээл ББХК болсон. ******* нь тасралтгүй ажиллаж байсан. Цээл ББХК нь 1996 онд татан буугдахад ******* ажилгүй болсон юм. Би 1983-1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн анги, Цээл хэрэглээний хоршоо, Цээл ББХК-д бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. ******* бид хоёр байнга цуг ажиллаж байсан. Би бэлтгэлийн эрхлэгчээр, ******* бэлтгэлийн туслахаар ажилладаг байсан. ******* нь Баярын бичиг, Гэрчилгээ, Сайшаалын үнэмлэх зэрэг шагналууд авч байсан. Аймагт уралдаан тэмцээнд орж шагнал ч авч байсан. Бид нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор Л.******* ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* овогт ******* ******* 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дуустал Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн туслахаар,  1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Цээл хэрэглээний хоршооны бэлтгэлийн эрхлэгчээр, 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оныг дуустал цээл ББХК-ийн бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дуустал Мөнххаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд бэлтгэлийн туслахаар,  1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Цээл хэрэглээний хоршооны бэлтгэлийн эрхлэгчээр, 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 1995 оныг дуустал цээл ББХК-ийн бэлтгэлийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН