| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00390и |
| Дугаар | 315/ШШ2025/00324 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 315/ШШ2025/00324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн, Баруун-Урт сумын 5 дугаар баг, ******* ******* гудамж ******* тоот хаягт оршин суух, ******* ******* нэхэмжлэлтэй,
“Хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 1996 онд 34 настайдаа Баруун-Урт сумын харьяат ******* ******* гэр бүл болж өрх тусгаарлан амьдарсан. Хэн хэнийх нь хоёр дахь амьдрал байсан, өмнөх гэрлэлтээ цуцлуулж байсан боловч бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёрын дундаас хүүхэд гараагүй. Өвгөн маань уушгины хорт хавдартай байж байгаад 2024 оны 10 сарын 05-ны өдөр миний гар дээр нас барсан. Иймд намайг ******* хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, ын нас барсны бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03-07/5352 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03-07/5353 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх , нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О. нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч овогт ******* нь 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, (******* нь нөхөр ******* 34 жил хамт амьдарсан. Нөхөр нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нас барсан” гэх бичилт бүхий), 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03-08/1499 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, (2000 оны лавлагаанд: өрхийн тэргүүлэгч , дүү *******, хүргэн ... гэх бичилт бүхий), 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 03-07/5353 дугаартай Үндэсний архивын сан хөмрөг архивын лавлагаа, 2010 оны лавлагаанд Өрхийн тэргүүлэгч ******* , эхнэр ******* ... гэх бичилт бүхий,
4. Гэрч ын шүүхэд өгсөн: “....*******, нар нь 1996 оноос эхлээд 2024 оныг хүртэл хамт амьдарч байсан. Бид хэд 2000-2004 оныг хүртэл хөдөө айл саахалт нутаглаж байсан. Түүнээс хойш бид байнга холбоотой гэр орноороо ирж очдог байсан болохоор хамт амьдарч байсныг нь сайн мэднэ. Энэ хоёр дундаасаа үр хүүхэд байхгүй. Цуг амьдарч байгаад өвгөн нь 2024 онд өвчнөөр нас барсан. Яагаад гэрлэлтээ батлуулаагүй байсан талаар сайн мэдэхгүй байна. Миний мэдэхээр 1996-2024 оныг хүртэл хамт амьдардаг байсныг бол сайн мэднэ.” гэх мэдүүлэг,
5. Гэрч ы шүүхэд өгсөн: “...*******, нар нь гэр бүл болж олон жил хамт амьдарсан. Эднийх Тээврийн товчооны урд талд гэр нь байдаг байсан. Сүүлдээ зүүн дэнжид ирээд манайхан хойд урд хашаа байсан. ыг багаас нь мэднэ. Жолооч хүн юм, машины засна, мотор зангидна юм юм л хийдэг хүн. Энэ хоёр дундаасаа бол хүүхэд байхгүй. том охинтой. Бид гэр орноороо орж гарцгаадаг, гэр бүлээрээ тоглодог байсан. Яагаад гэрлэлтээ батлуулаагүй байсан талаар нь мэдэхгүй байна. Хамт амьдардаг байсныг бол сайн мэднэ. Нөхөр нь 2024 онд нас барсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар , ******* нар нь 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
6. Иймд овогт ******* нь овогт ******* ******* 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан овогт ******* нь овогт ******* ******* 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН