| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00306/И |
| Дугаар | 315/ШШ2025/00175 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 315/ШШ2025/00175
20******* 06 04 315/ШШ20*******/00175
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж Нью Хоризонс оффис, ******* давхар, ******* тоот хаягтай, утас: *******, ******* ******* ХХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 2-р баг, Саруул хотхон, *******-******* тоотод оршин суух, утас: *******9141442, ******* овогтой холбогдох
гэм хорын хохиролд 9,024,**************4, улсын тэмдэгтийн хураамж 159,34*******, нийт 9,1*******4,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Лимитд ХХК-тай дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ/-г байгуулж, гэрээний хавсралт №1 заасан нэр бүхий 4 тээврийн хэрэгслийг даатгуулсан байдаг. Дээрх даатгалын гэрээнд тусгагдсан УНГ улсын дугаартай Discovery SE тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох явцад иргэн нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчин өөрийн *******2*******9 СҮА улсын дугаартай, Hyundai Sonota маркийн тээврийн хэрэгслээр мөргөж хохирол учруулсан. Улмаар тохиолдлын улмаас учирсан хохирлыг тогтоолгохоор Мастер Үнэлгээ ХХК-аар хохирлын үнэлгээ хийлгэхэд даатгалын зүйл буюу УНГ улсын дугаартай Discovery SE тээврийн хэрэгсэлд нийт 12,052,422 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Түүнчлэн дээрх хохирлыг үнэлгээ хийгдэх үед ажиллахгүй байсан гэх хоёр ширхэг зайн мэдрэгч хэвийн ажиллаж байсан тул хохирогч Старчэйз Лимитд ХХК-аас 2024 оны 0******* дугаар сарын 01-ний өдрийн 14*******/2024 дугаартай албан тоотоор мэдрэгчийн үнэ болох 1,619,02******* төгрөгийн үнэлгээгээр тогтоогдсон нийт үнийн дүнгээс хасаж үлдэх дүнгээр буюу 10,432,994 төгрөгөөр даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох нөхөн төлбөрийн баримтыг бүрдүүлэн ирүүлсэн. Даатгагчийн зүгээс нөхөн төлбөрийн материалыг хүлээн авч, судалж үзэхэд даатгалын гэрээнд заасны дагуу зах зээлийн үнэлгээнд хувь тэнцүүлэн даатгалын нөхөн төлбөрийг даатгагчид олгох үндэслэл тогтоогдсон. Ингээд даатгагч ******* даатгал ХХК нь даатгуулагчид 2024 оны 0******* дугаар сарын 01-ний өдөр нийт 9,024,**************4 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг олгож, хуульд зааснаар учирсан хохирлыг буруутай этгээдээс буцаан шаардах эрхийг шилжүүлэн авсан. *******ын нөхөн төлбөр болох 9,024,**************4 төгрөгөөс аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд зааснаар суутгаж олгосон болно.
Иймд хариуцагч оос гэм хорын хохиролд нийт 9,024,**************4 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж болох 159,34******* төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн эзэмшлийн Хаан банк дахь 5447305*******61 тоот дансанд олгуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц. холбогдуулан зээлээр худалдсан барааны үнэ 2,074,*******00 (Хоёр сая далан дөрвөн мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 9,024,**************4 төгрөгийг 7,*******0,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 7,*******0,000 төгрөгийг 20******* оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5447305*******61 тоот харилцах дансанд шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлага 12,500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,3*******4 төгрөгийн тал хувь 79,692 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 7,*******0,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 130,950 төгрөгийн тал хувь 65,475 төгрөгийг хариуцагч оос гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75******* дугаар зүйлийн 75*******.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гэм хорын хохиролд 9,024,**************4, улсын тэмдэгтийн хураамж 159,34*******, нийт 9,1*******4,232 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 7,*******0,000 төгрөг болгон багасгаж, хариуцагч нь 20******* оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлага 12,500,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159,3*******4 төгрөгийн тал хувь 79,692 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 7,*******0,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 130,950 төгрөгийн тал хувь 65,475 төгрөгийг хариуцагч оос гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА