| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00303/И |
| Дугаар | 315/ШШ2025/00277 |
| Огноо | 2025-08-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 315/ШШ2025/00277
2025 08 21 315/ШШ2025/00277
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, утас *******, ******* *******
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид бэлтгэлийн эрхлэгчээр 1991 оны 03 дугаар сарыг дуустал ажилласан. 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ******* сумын Хөгжил нэгдэл тарсантай холбоотой, худалдаа бэлтгэлийн анги нь Дэвшил хоршоо болж би 1994 оныг дуустал ажилласан. Тус хоршоонд түүхий эдийн эрхлэгчээр ажиллахдаа малын үс ноос, арьс, шир болон малын гаралтай бүхий л түүхий эд авч ажилладаг байсан. Тухайн үед ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Иймд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11/245 дугаартай Хууль зүйн хэлтсийн архивын тасгийн лавлагаа, 1992 оны "Дэвшил хоршоо"-ны түүхий эд авч байсан тухай тайлан, цалингийн лавлагаа, болон бусад холбогдох нотлох баримтыг үндэслэн намайг 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчээр, 1991 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оныг дуустал Сүхбаатар аймгийн ******* сумын Дэвшил хоршоонд мөн түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтээ бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН