| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00416/И |
| Дугаар | 315/ШШ2025/00333 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 315/ШШ2025/00333
2025 09 22 3*******/ШШ2025/00333
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, *******-*******, *******-******* тоотод оршин суух, утас 8911*******067, ******* *******,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ******* 2 хотхоны ******* тоотод оршин суух хаягтай, утас , , холбогдох
*******,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 08 сарын 25-ний өдөр өөрийн найз болох *******,000,000 сая төгрөгийг яаралтай мөнгө хэрэг болсон найздаа туслаач, удаахгүй 7 хоногийн дараа өгнө гэж гуйж байсан ба найзад нь мөнгө байхгүй гэхэд зээл аваад өг гэж гуйсны дагуу өөрийн Хас банкны *******0308573******* тоот данснаас ы Хаан банкны *******76*******6035 тоот данс руу *******,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл нь зээлсэн мөнгөө одоо болтол өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тай удаа дараа утсаар болон чатаар холбогдоход зээлсэн мөнгө удахгүй төлнө гэдгээ илэрхийлж, Одоохон ажил бүтнэ. Мөнгө олно. Төлнө гэж бодоод яваад байгаа. Хүнээс зээлээд өгий" гэх агуулгатай зүйл хэлээд алга болчихдог. Тиймээс аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие оос зээлсэн *******,000,000 төгрөгийг төлнө, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан маргаан байхгүй тул хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан *******,000,000 (дөрвөн сая) төгрөг нэхэмжилснийг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,9******* төгрөгийн тал хувь 39,*******75 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 39,*******75 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* *******,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь төлөхөөр зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,9******* төгрөгийн тал хувь 39,*******75 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 39,*******75 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН