| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2108030390749 |
| Дугаар | 2024/ДШМ/997 |
| Огноо | 2024-08-29 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2024/ДШМ/997
2024 08 29 2024/ДШМ/997
Г.Т, Н.Б, Г.Л,
А.Ж нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч А.Ж, түүний өмгөөлөгч Н.Н,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/750 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Т, Н.Б, Г.Л, А.Ж нарт холбогдох эрүүгийн 2108030390749 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Г.Т, 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагон ачигч, засварчин мэргэжилтэй, “В” ХХК-д захирал ажилтай гэх, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт …….. аймгийн ….. сум, … дугаар баг, …… хотхон ...... тоотод оршин суух,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД: ……………./;
Б овгийн Н.Б, 1987 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч 4 мэргэжилтэй, “Идэр мандал” ХХК-д захирал ажилтай гэх, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт …………. аймгийн …… сум, ….. дугаар баг, …… хотхон ….. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ………………./;
ШМ овгийн Г.Л, 1975 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн …….. дугаар хороо, С хороолол, …… дугаар байр, …. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ……………………./;
Г овгийн А.Ж, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Т” ХХК-д захирал ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ……. сум, ….. дүгээр баг, Арцатын …… тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 587 дугаар магадлалаар баривчлах ялаас чөлөөлөгдсөн, /РД: ………………../;
Шүүгдэгч Г.Т нь улсын бүртгэлийн 3735……. регистрийн дугаартай “В” ХХК-ийг түрээсийн гэрээгээр хариуцан ажиллаж байхдаа өөрийн ашиг сонирхлын төлөө 2021 оны 09 дүгээр сарын 07-17-ны өдрийн хооронд тус компанийн СБА 21-059……. дугаартай ‘Мод бэлтгэх эрхийн бичиг”-ээр шинэс мод бэлтгэхдээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын … дугаар баг, “Х” гэх газарт “В” ХХК-ийн 10/2021 дугаартай “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ”-р батлагдсан 114-р хэсэглэл, 9 дүгээр ялгарлын 8 га 1-р талбайгаас 26 ширхэг шинэс модыг талбай хэтрүүлэн огтолж хууль бусаар мод бэлтгэсэн,
“Мод бэлтгэх талбай тусгаарлах” 38/2021 дугаартай 114 дүгээр хэсэглэл, 8, 9 дүгээр ялгарлын 5 га 2-р талбайгаас 6 ширхэг шинэс модыг талбай хэтрүүлэн огтолж хууль бусаар мод бэлтгэсэн, уг зөвшөөрөгдсөн талбайгаас модны нэр төрлийг зөрчин 9 ширхэг нарс модыг хууль бусаар бэлтгэсэн,
СБА 21-05…… дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг”-ээр нарс мод бэлтгэхдээ “Мод бэлтгэх талбай тусгаарлах” 39/2021 дугаартай гэрээгээр батлагдсан 142 дугаар хэсэглэл, 5,10 дугаар ялгарлын 5га 3-р талбайгаас 9 ширхэг нарс модыг талбай хэтрүүлэн огтолж хууль бусаар мод бэлтгэсэн, уг зөвшөөрөлтэй талбайгаас модны нэр төрлийг зөрчин 21 шинэс мод, 5 ширхэг шинэс модыг талбай хэтрүүлэн огтолж хууль бусаар мод бэлтгэсэн,
мөн Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “В” ХХК-ийн бэлтгэсэн модноос 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч А.Ж-д 15*30 сантиметрийн хэмжээтэй, 4 метрийн урттай 386 ширхэг нарс модон палкыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан,
мөн шүүгдэгч Н.Б-тэй бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах “В” модны үйлдвэрийн хашаанаас Б.Б-д 270 ширхэг зүсмэл мод модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан,
шүүгдэгч Г.Л нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Хангай” зах дотор Б.Б-с 252 ширхэг зүсмэл мод модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан,
2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Хангай” зах дотор Б.Б-с худалдан авсан 252 ширхэг зүсмэл мод модон материалыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авч, бусдад зарсан,
шүүгдэгч А.Ж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэсэн 15*30 сантиметрийн хэмжээтэй, 4 метрийн урттай 386 ширхэг нарс модон палкыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч Г.Т-аас мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч, 2023 оны 03 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд ….. УАТ улсын дугаартай “Фуса” маркын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэн, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороонд байрлах “C” ХХК-ийн түрээслэгч иргэний нэхэмжлэгч Н.Б-д худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Г.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
А.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Н.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Г.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2021.09.07-2021.09.17-ны өдрийг хүртэл шинэс мод талбай хэтрүүлэн огтолж хууль бусаар мод бэлтгэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, 2021.11.21-ний өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 270 ширхэг зүсмэл мод модон материалыг худалдсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Г.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг худалдан авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Г.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д энэ тогтоолоор оногдуулсан 10 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, өмнөх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/78 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Г.Л нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-г 3,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд, шүүгдэгч А.Ж-ыг 2,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л, А.Ж нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-аас 143,717,359 төгрөг, шүүгдэгч Г.Л-аас 14,292,807 төгрөг, шүүгдэгч А.Ж-аас 15,826,000 төгрөг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-аас 28,500,000 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах, эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний хашаанд хадгалагдаж байгаа “3,65 метрийн дундаж урттай мод 9 ширхэг”-г уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, орлогыг улсын орлогод шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, иргэний нэхэмжлэгч Н.Б-д хариуцуулсан 15*30 см харьцаатай 4 метрийн урттай 386 ширхэг палкыг иргэний нэхэмжлэгч Н.Б-д буцаан олгож, Эрүүгийн хуулийн еренхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б, Г.Т нарын эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын … дугаар баг, Рашаант ..-р гудамж, …. тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-1307…….. дугаартай 832м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын … дугаар баг, Рашаант ..-р гудамж, …. тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү- 1307........ дугаартай 214 m2 хувийн орон сууц 1 ширхэг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн прокурорын 2023.10.02-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч Г.Т, Н.Б, Г.Л, А.Ж нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Б бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 2108030390749 дугаартай хэрэгт шүүгдэгч А.Ж би Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/750 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11, 12 дахь заалт буюу зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхээс намайг санаатайгаар хууль бус мод бэлтгэсэн талаар мэдсээр байж худалдсан, тээвэрлэсэн гэж хүнд гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай гэж үзэн 2,000 нэгжээр торгосон шүүхийн шийдвэрийг хүндэтгэн оногдуулсан торгуулийн ял дээр давж заалдахгүй гэдгээ илэрхийлсээр байгаа. Гагцхүү шүүхээс би гэм буруу дээрээ маргахгүй гэдгээ илэрхийлсэн хүнд торгуулах хариуцлага оногдох зохицуулалттай гэж ойлгож өмгөөлөгчгүй оролцсон учраас нотлох баримт материалыг хууль зүйн үүднээс ойлгуулж тайлбарлаж чадаагүй байсаар их хэмжээний мөнгөн торгууль төлөхөд хүрч байгаад гомдолтой байна. Тогтоолд тээврийн хэрэгслийг 28,500,000 төгрөгөөр хэт өндөр бодит бусаар үнэлж уг төлбөрийг надаас гаргаж улсын орлого болгох, миний үйлдлийн улмаас 386 ширхэг палк 15,826,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж надаар төлүүлэхээр тусгасан. Шүүх хуралдаанд эсрэг ашиг сонирхолтой этгээд болох Түвшинсайхан нар бүгд 1-2 өмгөөлөгчтэй байхад намайг торгуулиа аваад л болоо гэх итгэл үнэмшил төрүүлсэн прокурорын үгэнд итгэн хуралд шууд өмгөөлөгчгүй оролцоод юу болоод байгааг ойлгохгүй тайлбарлуулах боломжгүй нөхцөл байдалд байсаар хурал дууссан ч нэгэнт надад их хэмжээний хохирол төлбөр төлөхийг тусгаж шийдэж байгааг хэлсэн тул би давж тогтоолд өөрчлөлт оруулах хүсэлтэй байна. Хэрэв миний бие мод хуулийн дагуу бус, бичиг гэрчилгээгүй гэсэн бол холбогдож авах ч үгүй бусдад зарж худалдах ч үгүй байсан ба уг этгээдийг огт танихгүй, түүний хууль бусаар юмуу хууль ёсны юмуу хэрхэн бэлтгэдэг эсэх талаарх ойлголтгүй атлаа хэрхэн түүнтэй хууль бусаар бэлтгэсэн гэдгийг мэдсээр байж үгсэн хуйвалдах санаа зорилготой байсан байх билээ, бас намайг тээврийн хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Би өөрийн төрсөн эх, дүүгээ тэжээх зорилгоор хууль зөрчихгүй ажиллаж хөдөлмөрлөх гэж зүтгэж яваа жирийн нэг залуу надад ийм их мөнгө ашиг олдог бизнес хөрөнгө бэл бэнчин байхгүй байхад ийм их мөнгөн шийтгэл төлүүлэхээр зааж байгаа нь маш хүнд тусч байна Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/750 тоот шийтгэх тогтоолийн тогтоох хэсгийн 11, 12 дахь хэсэгт А.Ж надаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар заалтад заасан 28,500,000 төгрөгийг гаргуулах, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,826,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор заасан хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Ж-ын өмгөөлөгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокуророос хохирлын тооцоог 8,517,214 төгрөгөөр тогтоосон эдийн засгийн үнэлгээг анхан шатны шүүх хуралдааны явцад өөрчилж, 15,816,000 төгрөг болгосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 54, 55 дугаар талуудад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн эдийн засгийн үнэлгээг хуваахдаа буруу хувааж, А.Ж-д оногдох ёсгүй буюу Г.Т, Н.Б нараас нэгэнт хохирлыг гаргуулахаар тусгасан атлаа А.Ж-аас давхардуулж гаргуулсан нь буруу байна. Иймд хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11, 12 дугаар заалтыг өөрчилж өгнө үү гэж миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 12 дахь заалтад 28,500,000 төгрөгийн тээврийн хэрэгслийн зардлыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлаж, Г.Т, Н.Б нараас гаргуулах шийдвэр гаргасан. А.Ж нь “энэ хэргийн талаар мэдээгүй, гарал үүслийн гэрчилгээтэй гэж ойлгож очсон гэж мэдүүлсэн тул дээрх хохирлыг гаргуулсан нь буруу” гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Тус давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Д.Рэгзэдмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх А.Жаргалтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гарал үүслийн зөвшөөрөлгүйгээр мод, модон материалыг тээвэрлэж, худалдсан гэж үзэж, ял шийтгэсэн. Өмгөөлөгч Н.Н “гарал үүслийн гэрчилгээтэй гэдгийг Г.Т хэлж байсан” гэж байна. Энэ асуудлын талаарх баримт хэрэгт огт байхгүй. Иймээс түүнийг хэрэгт байхгүй баримтын талаар ярьж байна гэж үзэж байна. А.Ж нь 2024 оны 02 дугаар сард “Мортир” гэх компанийн гарал үүслийн гэрчилгээтэй модыг Дорнод аймаг руу тээвэрлэсэн байдаг. Энэ гарал үүслийн гэрчилгээг ашиглаж, Сонсголон захаар нэвтрэх үедээ тус гэрчилгээг үзүүлж, орж ирсэн. Өөрөөр хэлбэл, А.Ж нь өмнө нь мод тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй тээвэрлэж байсан бөгөөд хэрэг үйлдэх үедээ гарал үүслийн гэрчилгээгүй модыг тээвэрлэж, худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тээврийн хэрэгслийг хураасан тухай асуудлын хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан тул тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийн дүнг А.Ж-аас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн тээвэрлэсэн гэх палкыг 15,826,000 төгрөгөөр иргэний нэхэмжлэгч Н.Б-д зарсан байдаг. Энэ үнийн дүнг Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийтгэх тогтоолд тусгасан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Нэг. Шүүгдэгч Г.Т нь улсын бүртгэлийн 3735982 регистрийн дугаартай “В” ХХК-ийг түрээсийн гэрээгээр хариуцан ажиллаж байхдаа өөрийн ашиг сонирхлын төлөө 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд тус компанийн СБА 21-05…... дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг”-ээр шинэс мод бэлтгэхдээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын … дугаар баг, “Х” гэх газарт “В” ХХК-ийн 10/2021 дугаартай “Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ”-р батлагдсан 114-р хэсэглэл, 9 дүгээр ялгарлын 8 га 1-р талбайгаас 26 ширхэг шинэс модыг талбай хэтрүүлэн огтолж хууль бусаар мод бэлтгэсэн,
“Мод бэлтгэх талбай тусгаарлах” 38/2021 дугаартай 114 дүгээр хэсэглэл, 8, 9 дүгээр ялгарлын 5 га 2-р талбайгаас 6 ширхэг шинэс модыг талбай хэтрүүлэн огтолж хууль бусаар мод бэлтгэсэн, уг зөвшөөрөгдсөн талбайгаас модны нэр төрлийг зөрчин 9 ширхэг нарс модыг хууль бусаар бэлтгэсэн,
СБА 21-05…… дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг”-ээр нарс мод бэлтгэхдээ “Мод бэлтгэх талбай тусгаарлах” 39/2021 дугаартай гэрээгээр батлагдсан 142 дугаар хэсэглэл, 5,10 дугаар ялгарлын 5га 3-р талбайгаас 9 ширхэг нарс модыг талбай хэтрүүлэн огтолж хууль бусаар мод бэлтгэсэн, уг зөвшөөрөлтэй талбайгаас модны нэр төрлийг зөрчин 21 шинэс мод, 5 ширхэг шинэс модыг талбай хэтрүүлэн огтолж хууль бусаар мод бэлтгэсэн,
Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “В” ХХК-ийн бэлтгэсэн модноос 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч А.Ж-д 15*30 сантиметрийн хэмжээтэй, 4 метрийн урттай 386 ширхэг нарс модон палкыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан,
2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах “В” модны үйлдвэрийн хашаанаас Б.Б-д 270 ширхэг зүсмэл мод модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан болох нь:
хохирогчийн төлөөлөгч Ц.Т-ийн “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ажуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай тушаалаар батлагдсан журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 1009……………. тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг...” /4хх 239-240/,
Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/05 дугаар дүгнэлтэд: “Хариулт 2.1. Сэлэнгэ аймгийн Мандал сумын … дугаар багийн нутаг дэвсгэр “X" гэх газар “В” ХХК-д олгогдсон 114 дүгээр хэсэглэлийн 8га, 5га, 142 дугаар хэсэглэлийн 5га мод бэлтгэлийн тусгаарлалтын талбайгаас хэтрүүлэн огтолсон модны хожуулаар төрөл, хэмжээ, эзлэхүүнийг тогтоов. 1-р талбай: 114 дүгээр хэсэглэлийн 8га мод бэлтгэлийн тусгаарлалтын талбайгаас хэтрүүлэн огтолсон 26 шинэс модны хожуулын эзлэхүүн 26.753м3. Тайлбар: 114 дүгээр хэсэглэлийн 8 га мод бэлтгэлийн тусгаарлалтын талбайн баруун урд зүгт 2018 оны мод бэлтгэлийн талбай тусгаарлалтад 23 ширхэг хожуул орсон. 2-р тапбай 114 хэсэглэл 8, 9 дүгээр ялгарал 5га талбайгаас хэтрүүлэн мод бэлтгэлийн талбайн гадна бэлтгэсэн хожуулын эзлэхүүн 6 ширхэг шинэс 9.826мЗ, 9 ширхэг нарс 11.686мЗ. 114 хэсэглэл 8, 9 дүгээр ялгарал 5 га талбайгаас шинэс мод бэлтгэхээр талбай тусгаарлалт хийлгэсэн бөгөөд тухайн газраас модны нэр төрөл зөрүүлэн 9 ширхэг нарс мод бэлтгэсэн байна. Иймд дээрх 9 ширхэг нарс модны эзлэхүүнийг бодож экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг тооцов. Тайлбар: 114 дүгээр хэсэглэлийн 5га мод бэлтгэлийн тусгаарлалтын талбайн баруун урд зүгт 2020 оны мод бэлтгэлийн талбай тусгаарлалтад 21 ширхэг хожуул орсон. 3-р талбай: “В” ХХК-ийн 142 дугаар хэсэглэл 5, 10 ялгарлын 5га талбайгаас хэтрүүлэн мод бэлтгэлийн талбайн гадна бэлтгэсэн хожуулын диаметр, өндөр, эзлэхүүн 9 ширхэг нарс 18.243м3. 142 хэсэглэл 5,10 дугаар ялгарал 5га талбайгаас нарс мод бэлтгэхээр талбай тусгаарлалт хийлгэсэн бөгөөд тухайн газраас модны нэр төрөл зөрүүлэн 5 ширхэг шинэс мод тусгаарласан талбайн гадна, 21 ширхэг шинэс мод тусгаарласан талбайн дотор бэлтгэсэн байна. Иймд дээрх 26 ширхэг шинэс модны эзлэхүүнийг бодож экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоож, нөхөн төлбөрийн хэмжээг тооцов. Тайлбар: 142 дугаар хэсэглэлийн 5га мод бэлтгэлийн тусгаарлалтын талбайн зүүн хойд зүгт 2020 оны мод бэлтгэлийн талбай тусгаарлалтад 33 ширхэг хожуул орсон. Хариулт 2.2. Мод бэлтгэлийн тусгаарлалт хийсэн 3 хэсэг талбайгаас хэтрүүлэн огтолсон болон модны нэр төрөл зөрүүлэн огтолсон шинэс 73,126м3, нарс 29,929 m3 моддын экологи-эдийн засгийн үнэлгээг: “Байгаль орчны сайдын 2013.11.13-ны өдрийн 325 дугаар тушаал, 1-р хавсралт “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлал”-аар Сэлэнгэ аймгийн Мандал сум нь ашиглалтын бүс, 3-р мужид хамаардаг. Мөн Байгаль орчны сайдын 2020.03.16-ны өдрийн “Ойн-экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай” А/176 тоот тушаалд 3-р муж, ашиглалтын бүсийн 1 шоометр шинэс мод 267,707 төгрөг, 1 шоометр нарс мод 234,634 төгрөг байхаар тогтоосон. Нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрээр үржүүлнэ гэж заасан байдаг. Туушийн мод - 1,4, Шинэс 73,126 мЗ*267707 төгрөг*1,4=27,406,879 төгрөг, Нарс 29,929м3*234634 төгрөг*1,4=9,831,305 төгрөг, нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 37,238,184 төгрөг болж байна. ...Нийт хохирлыг тооцоход: 37,238,184 төгрөг*3 = 117,714,552 төгрөг хохирол учирсан байна...” гэжээ. /4хх 48-55/,
“Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын шинжээчийн (шинэс мод бэлтгэх тусгаарлалтын 8га, 5га талбай) дүгнэлтэд: “1. “В” ХХК нь 2021.03.04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хараагийн бүсийн сум дундын ойн ангитай 10/2021 тоот гэрээг байгуулж мод бэлтгэх тапбай тусгаарлуулсан байна. Талбай нь Х гэх газар буюу Мандал сумын ойн сангийн 114-р хэсэглэлийн 10-р ялгаралд хамаарах бөгөөд 4 өнцгийн эргэлтийн цэгүүд нь 1. N48°56’17.3" Е107°06’42.7", 2. ...Хүснэгт 2-т үзүүлэв. Дээрх газраас бэлтгэсэн 112 ширхэг шинэс модноос тусгаарлалт хийлгэсэн солбилцол бүхий талбайн гадна талд нийт 49 ширхэг шинэс мод байх бөгөөд нийт эзлэхүүн нь 57.823 шоометр болно. Дээрх шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоовол: 57.823м3 х 267,707 х 1,4 = 21,671,470.00 төгрөг байна. Мод бэлтгэсэн талбай нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн сангийн ашиглалтын аж ахуйн бүсэд хамаарах тул үнэлгээг төлбөрийн III муж дахь экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцсон болно. Тухайн моддын хохирлыг тогтоохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 49.4.1 дахь заалт “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”-д заасны дагуу тогтоов. Нийт хохирол 65,014,411.00 төгрөг болно. 3. “В” ХХК нь 2021,09.03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хараагийн бүсийн сум дундын ойн ангитай 39/2021 тоот гэрээг (5га талбай) байгуулж мод бэлтгэх талбай тусгаарлуулсан байна. Талбай нь Хандгайт гэх газар буюу Мандал сумын ойн сангийн 114-р хэсэглэлийн 8,9-р ялгаралд хамаарах бөгөөд 4 өнцгийн эргэлтийн цэгүүд нь 1. N48° 54’40.7” Е107006’48.1" 2. N48°54’40.7” E107° 0640.6" 3. N48°54’31.2” E107°06’50.3” 4. N48°54’31.9” E107°06’58.1 ” солбицол бүхий 5 га талбай байна. ...Тухайн газраас бэлтгэсэн нийт 59 ширхэг модноос 27 ширхэг шинэс мод нь тусгаарлуулсан талбайн гаднаас бэлтгэсэн, тухайн газраас модны нэр төрөл өөрчлөн хууль бусаар 9 ширхэг нарс мод бэлтгэсэн байна. Тус 9 ширхэг нарс модноос 7 ширхэг нарс модыг тусгаарлуулсан талбайгаас, 2 ширхэг нарс модыг тусгаарлуулсан талбайн гаднаас бэлтгэсэн байна. ...Дээрх газраас бэлтгэсэн 59 ширхэг модноос тусгаарлапт хийлгэсэн солбицол бүхий талбайн гадна талд 27 ширхэг шинэс мод байх бөгөөд нийт эзлэхүүн нь 37.351 шоометр болно. Экологи-эдийн засгийн үнэлгээ нь 13,998,773.00 төгрөг болно. Мод бэлтгэсэн талбай нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн сангийн ашиглалтын аж ахуйн бүсэд хамаарах тул үнэлгээг төлбөрийн III муж дахь экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцсон болно. Гурав дахин нэмэгдүүлэн хохирлын хзмжээг тогтооход нийт хохирол 41,996,321.00 төгрөг болно. 5. ...Дээрх газраас бэлтгэсэн 59 ширхэг модноос 9 ширхэг мод нь нарс төрлийн мод байх бөгөөд нийт эзлэхүүн нь 11.686 шоометр болно. Экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3,838,706.00 төгрөг болно. Мод бэлтгэсэн талбай нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын ойн сангийн ашиглалтын аж ахуйн бүсэд хамаарах тул үнэлгээг төлбөрийн III муж дахь экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцсон болно. Гурав дахин нэмэгдүүлэн хохирлын хэмжээг тогтооход нийт хохирол 11,516,118.00 төгрөг болно. 6. Тухайн мод бэлтгэсэн газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Х гэх газар буюу ойн сангийн 114-р хэсэглэлийн 8, 9, 10-р ялгаралд байх бөгөөд Улсын болон орон нутгийн тусгай хамгаалаптад авсан газарт хамаарахгүй. Мандал сумын ашиглалтын бүсэд хамаарч байна. 7. Тус мод бэлтгэсэн гэх газар дахь модны хожуулуудыг ажиглахад тухайн моддыг 2020 оны дунд үед огтолсон байх магадлалтай байгаа нь ажиглагдаж байна...” /1хх 218-238/,
“Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын шинжээчийн (нарс мод бэлтгэх тусгаарлалтын 5га талбай) дүгнэлтэд: “...1. Тусгаарлуулсан талбай нь Хандгайт гэх газар буюу Мандал сумын ойн сангийн 142-р хэсэгпэлийн 5,10-р ялгаралд хамаарах бөгөөд 4 өнцгийн эргэлтийн цэгүүд нь 1. И48°54’40.7” Е107° 06’48.1” 2. N48° 54’40.7” Е1070 06’40.6” 3. N48° 54’31.2” Е107° 06’50.3” 4. N48° 54’31.9” Е1070 06’58.1” солбицол бүхий 5 га талбай байна 2. ...Дээрх газраас бэлтгэсэн 53 ширхэг нарс модноос тусгаарлалт хийлгэсэн солбицол бүхий тапбайн гадна талд нийт 42 ширхэг нарс мод байх бөгөөд нийт эзлэхүүн нь 67.14 шоометр болно. Экологи-эдийн засгийн үнэлгээ нь 22,054,657.00 төгрөг болно. Гурав дахин нэмэгдүүлэн хохирлын хэмжээг тогтооход нийт хохирол 66.163.972.00 төгрөг болно. 3. ...1. И48° 54’40.7” Е107° 06’48.1” 2. N48° 54’40.7” Е1070 06’40.6” 3. N48° 54’31.2” Е107°06’50.3”4. N48° 54’31.9” Е1070 06’58.1” солбицол бүхий талбайд доорх 26 ширхэг шинэс модны хожуулуудаас 4 модны хожуул талбайд багтах бөгөөд үлдсэн 24 ширхэг модны хожуул талбайд багтахгүй байна. “В” ХХК нь 2021.09.03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хараагийн бүсийн сум дундын ойн ангитай 39/2021 тоот гэрээ байгуулж нарс мод бэлтгэх 5га талбай тусгаарлуулсан бөгөөд тухайн газраас модны нэр төрөл зөрүүлэн 26 ширхэг шинэс мод бэлтгэсэн байна. ...Дээрх модны нийт эзлэхүүн нь 38.547 шоометр бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоовол: 14,447,022.00 төгрөг болно. Гурав дахин нэмэгдүүлэн хохирлын хэмжээг тогтооход нийт хохирол 43.341.067.00 төгрөг болно...” /2хх 1-12/,
“Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын шинжээчийн дүгнэлтэд: “1. Сонгинохайрхан дүүргийн …-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “A” ХХК-ийн түр саатуулах 3 дугаартай хашаанд түр саатуулсан 14-84 УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны тэвшин дээр байсан 9 ширхэг мод нь нарс төрлийн 15смх30см харьцаатай, 65 метрийн дундаж урттай мод байна. 2. Нарс төрлийн 15x30 см харьцаатай 9 ширхэг 3,65 метрийн дундаж урттай балк буюу дүнзэнцэр нь нийт 1,47 метр.куб нөөцтэй бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1,004,327 төгрөг болно... 3. Хэргийн мэдүүлэгт дурдагдсан 21-059242, 21-059241 гэх дугаартай ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг манай байгууллагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хараагийн бүсийн сум дундын ойн ангид олгосон. Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн дарга Р.Н-тай холбогдон асуухад тус ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг “В” ХХК-д олгосон нь үнэн. Тус эрхийн бичгийн дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Х гэх газар буюу Мандал сумын ойн сангийн 142-р хэсэглэлийн 5, 10-р ялгарлаас тус модыг бэлтгэсэн болохыг мэдээлсэн. Тус газар нь төлбөрийн III мужид хамаарч байна...” /1хх 178-179/,
Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2021.12.16-ны өдрийн 2021/22 дугаар дүгнэлт /1хх 204/,
гэрч Б.Б-ийн 2021.11.22-ны өдрийн өгсөн: “2021.11.20-ны шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвийн хойд хэсэг буюу төмөр замын хойно байрлах “В” ХХК-ийн захирал нь гэж бодож байна, Түвшин гэх хүнээс ойролцоогоор 3 метр 70 см урттай, 134 ширхэг бэлдэж зүссэн палкыг нэг тус бүрийг нь 40,000 төгрөгөөр худалдан авсан. Тооцоог ээж Туяацэцэг дансаар шилжүүлсэн байх. Мод ачдаг хүмүүс дуудаад машиндаа ачуулаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс 08 цагийн үед ….. УАТ улсын дугаартай “Mitsubishi super great” маркын автомашинаа жолоодоод Улаанбаатар хот явсан. Баруун турууны тээврийн товчооны хяналтын постоор 21 цагийн үед гараад явж байтал цагдаа таараад модны гарал үүслийн гэрчилгээ шалгахад надад байгаагүй. Би постоор гараад Сонгинохайрхан дүүргийн “Хангай” зах руу орж модоо зарах санаатай явж байсан юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж гарсан. Яг одоогийн байдлаар надад гарал үүсэл байхгүй. Надад мод худалдсан “В” ХХК-ийн ажилчид болон захирлаас гарал үүслийн гэрчилгээг 2021.11.20- ны өдрийн 12 цагт байгаль орчны байцаагчаар бичүүлж өгнө гэж манай ээж Туяацэцэгт мод худалдан авахаас өмнө хэлж байсан юм байна лээ, тэгэхээр нь би гарал үүслийн гэрчилгээг нь авалгүй шууд Улаанбаатар хот руу модыг тээвэрлэн явсан юм...” /1хх 112-113/,
“...2021.11.19-ний өдөр “В” ХХК-ийн хашаанаас орой 21 цаг өнгөрч байхад модтой машинаа унаад ах Ш-ийн хашаанд машинаа байрлуулан тавьж хонуулаад маргааш нь 2021.11.20-ны өдөр 11 цагт Улаанбаатар хот руу модоо худалдан борлуулахаар хөдөлж яваад Экологийн цагдаагийн албаны алба хаагчтай таараад модны гарал үүслийн гэрчилгээг шалгахад байгаагүй, мөн тухайн моднуудыг бэлтгэсэн эрхийн бичиг байгаагүй. ...Модтой машинаа би өөрөө жолоодоод хашаанаас нь гарах үед компанийн удирдлагууд болох Т, Б нар модны гарал үүслийн гэрчилгээг авч байж явах талаар огт яриагүй, намайг тээврийн хэрэгсэлтэй хамт хашаанаас гаргасан, хашаанаас гарах үед компанийн удирдлагууд гарал үүслийн гэрчилгээг өгүүлэх нөхцөл байдал байсан. Тэгтэл чимээгүй л гаргаад явуулсан...” /1хх 115-116/,
Б.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Би мод ачуулж байх явцдаа болон ачуулж дууссаны дараа “модны гарал үүслийн гэрчилгээ өгөх үү” гэж Баярчимэгээс асуусан. Манай ээж Т мөн “гарал үүслийн гэрчилгээ авах” талаар тодруулсан. Б надад “гарал үүслийн гэрчилгээ байхгүй" гэж хэлсэн. Ээжид ч мөн адил хэлсэн байсан. Би компаниас дансаар худалдаж авч байгаа юм чинь гарал үүслийн гэрчилгээтэй байх шаардлагагүй байх гэж бодоод модны гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн...” /2хх 120-121/,
Гэрч С.Б-ийн: “...УАТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Б.Б гэх хүн мод тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ бичүүлж аваагүй. Хэрэв тухайн тээврийн хэрэгсэл Мандал сумаас өөр орон нутаг, суурин газар луу мод тээвэрлэсэн бол заавал надаас гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авах ёстой. Г.Т, Н.Б нар болон Б.Б гэх хүний зүгээс надад гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэн явсан талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Ер нь мод бэлтгэдэг ААН-ээс урьдчилан холбогдож гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авдаг тохиолдол байдаг. Гэхдээ урьдчилан хэлж мэдэгдсэн, мэдэгдээгүй ч өөр орон нутаг руу мод тээвэрлэх бол модоо үзүүлж хэмжилт хийлгээд Ойн тухай хуулийн 19.1.5-д заасны дагуу гарал үүслийн гэрчилгээг бичүүлж авах ёстой. Түүнээс утсаар, амаар мэдэгдчихээд гарал үүслийн гэрчилгээгүйгээр өөр газар луу тээвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй. Модыг тээвэрлэж буй иргэн, ААН гарал үүслийн гэрчилгээг бичүүлж авах ёстой. Гарал үүслийн гэрчилгээг олгохдоо тухайн тээвэрлэж буй модыг хаанаас авсан эх сурвалж нь тодорхой, зарлагын падаан зэрэг бичиг баримтыг үндэслэдэг. Би өөрийн биеэр “В” ХХК-ийн доод агуулахад 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тооллого явуулахад ямар нэгэн мод, зүсмэл материал байгаагүй хоосон байсан. Би захирал Г.Т-ыг байхад тооллогыг явуулж тооллого явуулсан тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан. ...Дээрх мод бэлтгэх 2 эрхийн бичгийг 2021 оны 09 сарын 07-ны өдөр аваад 2021 оны 09 сарын 17-ны өдрийг хүртэл нэг удаа сунгалт хийлгэсэн байсан. Тухайн эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн модны зарцуулалтыг би мэдэхгүй, мод бэлтгэх сүүлийн хугацаанаас хойш бараг бүтэн нэг сарын дараа буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр доод агуулахад нь тооллого хийхэд ямар ч мод байгаагүй. Модны зарцуулалтын талаар бидэнд мэдэгдсэн болон гарал үүслийн гэрчилгээ гаргуулсан зүйл байхгүй. ...Тухайн аж ахуйн нэгж уулнаас бэлтгэсэн модоо заавал мэдэгдэж тоолуулах ёстой. Дараа нь гарал үүслийн гэрчилгээгээ бичүүлж авах ёстой...” /1хх 146-147, 150, 2хх 99-100, 5хх 147-148/,
гэрч О.У-ийн “...тухайн 270 ширхэг палкыг би өөрөө харж 2021 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд ачуулсан. Б.Б 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буюу Бямба гарагт ачаагаа дүүргэж дуусгасан. Тэгээд ажлын өдөр эхлэхээр Байгаль орчноос гарал үүслийн гэрчилгээг авч Улаанбаатар хот руу гарах ёстой байсан. ...30x15 хэмжээтэй нойтон нарс, нойтон шинэс модууд байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г.Т ээждээ 2 давхар байшин барьж өгөхөө болиод 1 давхрыг барьж өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд илүү гарсан палкуудыг буцаагаад ээжийнхээ хашаанаас “В” ХХК-ийн доод агуулах руу зөөж авчирсан. Би тухайн үед ямар нэгэн баримт бичиг үндэслэж Б.Б-д ачуулаагүй, Н.Б над руу яриад Б.Б гэдэг хүн очиж мод ачина гэж хэлэхээр нь би ачуулсан...” /1хх 153-154, 2хх 102/,
гэрч Э.Т-ын “...ААН өөр орон нутаг руу модыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээг бичүүлж авдаг. Сумаас гарч зарсан бол гарал үүслийн гэрчилгээ, суман дотроо зарсан бол өөрсдөд нь зарлагын баримт байх ёстой...” /1хх 156-157/,
“...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “В” ХХК нь шинэс мод бэлтгэх 8га, 5га тапбайнууд авч шинэс мод бэлтгэж байсан. Би тухайн үед талбай тусгаарлалт хийхэд яваагүй, С явж тусгаарлалт хийж, талбай хүлээлгэж өгсөн акт үйлдэж байсан. ...2021 оны 12 дугаар сард тухайн хоёр шинэс бэлтгэх хоёр талбайг хүлээж авахад талбай тусгаарлалтын материалуудыг тулгаж байгаад талбайн 4 цэг болох координатыг GPS багажаар үзээд талбайн тусгаарлалт хэтрүүлсэн байна уу, бэлтгэсэн модны ёзоорыг цэвэрлэсэн байна уу, хожуул өндрийг хэмжиж үздэг. Тухайн үед шинэс мод бэлтгэсэн 2 талбайг хүлээж авах гээд биеэр очсон байхад заасан талбайн 4 цэгт огтлол хийсэн байсан. ...“В” ХХК-ийн үндсэн ашиглалт буюу үйлдвэрлэлийн зориулалттай нарс мод бэлтгэх талбайг 2021.09.03-ны өдөр гэрээ байгуулж Хандгайтын даваа гэх уулын энгэр хэсгийг хүлээлгэж өгөх актыг ойн инженер С хүлээлгэж өгсөн гэж байсан...уг талбайгаас нарс мод бэлтгээд дууссан. Талбайг хүлээж авах акт үйлдээгүй байгаа... 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ...Хандгайтын давааны ар хэсгийн нарс бэлтгэх талбайг шалгахад хожуул өндөртэй, мод бэлтгэх нэр төрөл буюу шинэс мод бэлтгэсэн хожуул ихтэй, мөн цэвэрлэгээ дутуу, мөн талбайн 4 цэг болох кординатаас хэтрүүлж огтлол хийсэн байдалтай байсан... Мөн модны төрөл зөрчиж, нарс бэлтгэх ёстой байтал шинэс бэлтгэсэн эхний байдал тогтоогдож байсан, тухайн талбайг цэвэрлэгээ хийгээгүй болоод хүлээж аваагүй байгаа...” /1хх 166-167/,
гэрч Б.С-ийн “...2021.01.16-ны өдөр Экологийн цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд ирж “X” гэх газар 8га, 5га гэх үндсэн ашиглалтын шинэс мод бэлтгэх талбайд үзлэг хийсэн. Үзлэгээр хоёр тусгаарлалтын талбайд хэтрүүлэн огтлол хийсэн байсан, үндсэндээ тусгаарлаж өгсөн талбайгаас гадна ойролцоогоор миний бодлоор хоёр талбай нийлээд 30 гаран хожуул хэтрүүлэн огтлол хийсэн байдал эхний ээлжид илэрсэн. Хожуул болгон дээр солбилцол тааруулж хэмжин, үзлэгээр тусгасан солбилцол бүрийг ARC-GIS программ дээр оруулахад 8га, 5га талбай дээр талбай хэтрүүлэн огтлол хийсэн байдал тогтоогдож байсан. Нарийвчлан тэмдэглэл болгон авч, илүү гаргаж огтлол хийсэн хожуулуудад мэргэжлийн байгууллагаар модны экологи-эдийн засгийн үнэлгээг гаргах байх, миний зүгээс ийм байдалтай байсныг тоймчлон мэдэж байна. Тусгаарлалтын талбайн зааг тогтоож өгсөн 4 солбилцлын цэгүүд байгаа тэрнээс гадна хожуулууд байвал хэтрүүлэн огтлол хийсэн байна л гэж үзнэ. Уг 8га, 5га газруудыг өмнө нь жил дараалж ашиглалтад өгч байгаагүй. Тэгэхээр “В” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой, дүрмээрээ бол үндсэн ашиглалтын талбай нь жил бүр тусгаарлаж хуваарилж өгдөггүй, талбайг 5-6 жил болоод дахин давтаж өгч болох юм. ...8га, 5га хэмжээстэй тусгаарлалтын зөвхөн шинэс бэлтгэх талбай тусгаарлаж өгсөн, тэр дунд нарс юм уу, хуш, хус зэргийн мод байвал тэрийг огтлох ёсгүй, зөвхөн шинэс мод бэлтгэх ёстой. ...уг хоёр 8га, 5га газрын тусгаарлалтын талбайд дандаа нойтон мод хүлээлгэж өгч байсан, үзлэгээр уг моднууд нь 1 жилийн дотор огтлол хийсэн өнгө зүстэй байсан. 1 жил юм уу, 2-3 жил болсон огтлол хожуулууд бол шал өөр байдалтай хуучирсан хар болсон, хатсан байдалтай шинж чанараараа ялгагдаж байдаг. Намайг анх 2021.03.04-ний өдөр “Х” гэх газар “В” ХХК-ийг удирдан зохион байгуулдаг Г.Т-д хүлээлгэж өгөх явцад тусгаарлаж өгч байгаа 8га, 5га газруудад ямар нэгэн тайрагдсан хожуул байгаагүй. Хүлээлгэж өгсөн цаг бүрээс эхлэн тэр компани хуулийн дагуу зөв ашиглах ёстой, хэн нэгэн ирээд огтлол болон мод бэлтгэлийн ажлыг буруу хийсэн байна гэж шалтаг шалтгааныг хүлээн авах ёсгүй, угаасаа тэр компани зөв, буруу хариуцлагыг хүлээх ёстой байдаг, өөр харъяалалгүй хүмүүс тусгаарлаж өгсөн талбайд тэр компанийн зөвшөөрөлгүй ороод хууль бусаар огтлол хийнэ гэсэн ойлголт байхгүй. ...Ойн тухай хуулийн 35 дугаар зүйл Мод бэлтгэх ажиллагаа гэсэн заалтын 35.4.1 дэх хэсэгт гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт мод бэлтгэх арга, технолгийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж заасан. Тэгтэл 2022.01.16-ны өдрийн “Х” гэх газар 8га, 5га газарт үзлэгээр тусгаарлалтын талбайг хэтрүүлсэн асуудал гарсан. Мөн 5га талбай дээр нарс модны огтлол хийсэн байсан, уг огтлол нь ойролцоогоор 7-8 ширхэг хожуул байсан, мөн үзлэгээр баримтжуулсан. ...Аж ахуй нэгж төлөөлж мод, модон материал худалдан борлуулж байгаа этгээд нь гарал үүслийг орон нутгаас өөр бусад орон нутагт тээвэрлэх шаардлага гарсан иргэдэд мод, модон материал худалдан борлуулахад заавал гарал үүслийн гэрчилгээг ойн ангиас авах ёстой...” /1хх 159-160, 162-163, 173-174/,
гэрч Ч.Д-ийн “...Би Г.Т гэдэг хүнд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан... Би тухайн үед үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас Г.Т-д ..10 жилийн хугацаатай, жилийн 10 сая төгрөгийн түрээстэйгээр тохиролцож гэрээ байгуулсан. Би ямар ч үйл ажиллагаанд нь оролцдоггүй...” /2хх 97/,
Н.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Намайг “В” ХХК-ийн хашаанаас …. УАТ тээврийн хэрэгсэлд 270 ширхэг зүсмэл мод модон мтаериал ачуулахад У, Т нар байгаагүй. Мөнгөний асуудал яригдаж байгаа учраас нөхрөө төлөөлөөд би тоолоод гаргасан, мөнгийг би өөрийн дансаар авсан. Уг компани нь манай нөхөр Т-ынх юм. Миний хувьд гарал үүслийн гэрчилгээг нь өгөлгүй ачуулаад явуулчихсан үйлдэл буруу болчихоод байна. Манай нөхөр эзгүй байсан, гарал үүслийн гэрчилгээгээ бичүүлж өгнө гэдгээ Баттөрд хэлсэн. Гэр бүлийн баталгаатай эхнэр, нөхөр болохоор байхгүйд нь орлоод юмыг зарсан асуудал бол хулгай биш, гэмт хэрэг гэж үзэж болохгүй байх..." /2хх 135-137, 3хх 120-121, 6хх 90/,
Г.Т яллагдагчаар өгсөн “...Энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би нэг аймаг, сумаас худалдаж авсан, бэлтгэсэн мод өөр аймаг сум руу тээвэрлэхдээ мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ авдаг гэдгийг мэднэ. Ж-д 386 ширхэг палк модыг зарахдаа гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй. Ж-д маргааш гарал үүслийн гэрчилгээгээ бичүүлж аваад яваарай гэж хэлсэн боловч тэр шөнөдөө хот руу явчихсан байсан...” /6хх 7-9/,
2021.12.15-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Тус сумын 6 дугаар багийн нутагт байх “В” ХХК-ийн доод агуулах буюу мод бэлтгэх хашаанд үзлэгийг хийхэд ...4 метр урттай 162ш нойтон шинэс мод /бөөрөнхий/ байх бөгөөд байгаль хамгаалагч Э.Т-аар хэмжилтийг хийлгэхэд 20 см-ийн диаметртэй 16ш, 22 см-ийн голчтой 16 ш, 24 см-ийн голчтой 18ш, 26 см-ийн голчтой 15ш, 28 см-ийн голчтой 14 см, 30 см-ийн голчтой 16ш, 32 см-ийн голчтой 16ш, 34 см-ийн голчтой 16ш, 36 см-ийн голчтой 18ш, 38 см-ийн голчтой 5ш, 40 см-ийн голчтой 4ш, 42 см- ийн голчтой 4ш, 44 см-ийн голчтой 4ш мод байв. Уг модыг 2021.11.29-ний өдрөөс хойш 21-059820 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн мод байгаа юм гэж Т зааж байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав. Уг хашаанд 21-059242, 21-059241 дугаартай эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн мод байхгүй, бэлтгэсэн модыг зүсэж палк болгоод 2021.11.18-19-ний өдрүүдэд гэх хүнд зарж тээвэрлүүлсэн байгаа гэж ярьсныг тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-9-14), 2022.01.16-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “...Үзлэг хийж буй газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс зүүн урагш 80 орчим км зайд орших “Х” гэх газар байв. Уг газар нь ойн сан бүхий уул, ой модоор хүрээлэгдсэн, эргэн тойронд цасаар хучигдсан, уулын ар хэсгийн налуу газар байна. “В” ХХК-д шинэс мод бэлтгүүлэхээр талбайн тусгаарлалт хийсэн 2 талбай байна. Тус компанийн 2021 онд хөрөөдөж тайрсан модны хожуулуудыг ойн инженер Б.С-аар заалгуулан хар болон ногоон өнгийн шүршдэг будгаар 1-ээс 112,1-59 хүртлэх тоогоор тус тус дугаарлан шүршиж тэмдэглэн диаметрийг хэмжин, хожуул тус бүрийн солбилцлын цэгийг орон зайн хэмжигч багажаар тогтоон координатын цэг авч гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтас, хх-15-20), 2022.02.09-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн “Үзлэг хийж буй газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс зүүн урагш 87 км зайд орших “Хандгайтын даваа” гэх газар байв. ...Уг газар нь “В” ХХК-д нарс мод бэлтгүүлэхээр 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн талбайн тусгаарлалт хийсэн 1 талбай байна. Тус компаний 2021 онд хөрөөдөж тайрсан модны хожуулуудыг ойн инженер Б.С-аар заалгуулан 1-79 хүртлэх цифр тоогоор дугаарлан модны хожуул хэсгийн хажуу хэсгийг шар өнгийн будгаар шүршиж тэмдэглэн диаметрийг хэмжин, хожуул тус бүрийн солбилцлын цэгийг орон зайн хэмжигч багажаар тогтоон координатын цэг авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-24/,
Цагаан өнгийн ….. УАТ улсын дугаартай “Mitsubishi super great” маркын тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн “...9 ширхэг мод байсныг хэмжилт хийхээр моднуудыг 1-9 хүртэл дугаарлан хэмжихэд 1. Мод 30смх15см, урт нь Зм 79см, 2. Мод нь 30смх15см, урт нь Зм 80см, 3. Мод 29смх15см, Зм 39см урттай, 4. Мод 30смх14,5см, Зм 82 см урттай, 5. Мод 30смх14,5см, Зм 79,5см урттай, 6. Мод 30смх14,5см, Зм 78,5 см урттай, 7. Мод 30смх15см, Зм 78,5 см урттай, 8. Мод 29,5смх14,5см, Зм 37,5см урттай, 9. Мод 30смх15см, Зм 80см урттай тус тус байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 25-27/,
Мөрдөгчийн санал, прокурорын “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /1хх 28-30/,
тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 34-35/,
гэрч Б.Г-аас гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн зээлийн гэрээний хуулбар /1хх 41-46/,
“В” ХХК-ийн “Ойн санг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын” гэрчилгээний хуулбар /1хх 49-51/,
“В” ХХК-ийн захирлын Т.Т-ыг 2019.11.01-ний өдрөөс эхлэн менежерээр томилсугай..." гэх тушаал /1хх 52/,
Сэлэнгэ аймаг Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021.05.20-ны өдрийн 21, 2021.08.13-ны өдрийн 25,
2021.02.04-ний өдрийн 17 дугаар тогтоолууд /1хх 53-63/,
2021.02.10-ны өдрийн 202100012 дугаартай Мод бэлтгэх гэрээний хуулбар /1хх 64-68/,
“В” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай нарс мод бэлтгэх 2021.09.03-ны өдрийн 39/2021 дугаар Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээний хуулбар /1хх 70-74, 3хх-237-246/,
шинэс мод бэлтгэх 2021.03.04-ний өдрийн 10/2021 дугаар Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээний хуулбар /4хх 4-10/,
шинэс мод (5га) бэлтгэх 2021.09.03-ны өдрийн 38/2021 дугаар Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээний хуулбар /3хх 247-250/,
шинэс мод бэлтгэх, мод бэлтгэлийн тусгаарлалтын талбайг хүлээн авсан актын хуулбар /1хх 76-77/,
21-059242 дугаартай Мод (нарс) бэлтгэх эрхийн бичиг /1хх 79, 84/,
21-059241 дугаартай Мод (шинэс) бэлтгэх эрхийн бичиг /1хх 80-83/,
ойн инженер С.Б-ийн үзлэг хийсэн тэмдэглэлээс 2021.10.15-ны өдөр “В” ХХК-ийн доод агуулахыг шалгасан гэх тэмдэглэлийн хуулбар /1хх 109-110/,
“В” ХХК-ийн 2021 онд мод бэлтгэл явуулсан талбайн зураг /1хх 164/,
Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2021.12.16-ны өдрийн 70 дугаар албан бичиг, “В” ХХК-д 2021 онд олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний дэлгэрэнгүй /2хх 42-43/,
2021 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн мэдээлэл /4хх 106-107/,
улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбарууд /4хх 109-158/,
дансны лавлагаанууд /4хх 159-164/,
ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх мэдээлэл /4хх 103-105/,
2021 онд олгогдсон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний хуулбар /4хх 166-181/,
прокурорын 2023.10.02-ны өдрийн 07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /4хх 184-187/,
2022 оны мод бэлтгэлийн гүйцэтгэлийн мэдээ /5хх 159/,
мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /1хх 208-217/,
“Капитал зууч” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний товч тайлан /1хх 191-199, 242-245/,
иргэний нэхэмжлэгч О.Э-ын мэдүүлэг /2хх 151/,
гэрч Н.Б-ын мэдүүлэг /1хх 169-170/,
гэрч Ш.О-ийн мэдүүлэг /2хх 210/,
гэрч Г.Э-ны мэдүүлэг /2хх 212-213/,
гэрч Б.А-ын мэдүүлэг /2хх 232/,
шүүгдэгч Н.Б-ийн дансны хуулга /1хх 99-100/,
Хоёр. Шүүгдэгч Г.Л нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Хангай” зах дотор Б.Б-өөс гарал үүслийн гэрчилгээгүйгээр 252 ширхэг зүсмэл мод модон материалыг худалдан авсан,
2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Хангай” зах дотор Б.Б-өөс худалдан авсан 252 ширхэг зүсмэл мод модон материалыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авч, бусдад зарсан болох нь:
“Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын шинжээчийн дүгнэлтэд: “1. Нарс төрлийн 15x30 м харьцаатай 40 ширхэг /Зм-50см-ээс Зм-80см/ орчим урттай палк буюу дүнзэнцэр нь нийт 6,57 метр куб нөөцтэй бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 4,570,481.00 төгрөг болно. Нарс төрлийн 40 ширхэг (Зм-50см-ээс Зм-80см) орчим урттай модны дундаж уртыг арифметик дунджаар Зм65см гаргасан. Дундаж урт нь 3,65 метр болсон. Эзлэхүүнийг тогтоохдоо Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасны дагуу хэрэглээний мод тул нягт эзлэхүүнээр тооцсон. Нийт 40 ширхэг модны эзлэхүүн нь 0,164 m3 х 40ш = 6.57 метр куб болно. Экологи-эдийн үнэлгээг тогтоохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020.03.16-ны өдрийн А/176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нэг шоо метрт модны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г ашиглан тогтоосон. Ашиглалтын бүс буюу төлбөрийн III мужаас бэлтгэсэн нэг шоо.метр нарс модны нийт экологи-эдийн засгийн үнэлгээ нь 234,634 төгрөг, ...Зүсмэл материал, дүнзийг 2,9 гэсэн итгэлцүүрээр үржүүлдэг. 2. Шинэс төрлийн 15x30 см харьцаатай 85 ширхэг /Зм-50см-ээс Зм-80см/ орчим урттай палк буюу дүнзэнцэр нь нийт 13,94 метр куб нөөцтэй бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээ нь 10,822,323.00 төгрөг болно. Шинэс төрлийн 85 ширхэг /Зм-50см-ээс Зм-80см/ орчим урттай модны дундаж уртыг арифметик дунджаар Зм65см гаргасан, дундаж урт нь 3,65 метр болсон...” /1хх 184-186/,
гэрч Б.Б-ийн "... Миний хувьд бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын төвөөс мод тээвэрлэх үедээ гарал үүсэлгүй мод тээвэрлэсэн нь үнэн. Мод, модон материал тээвэрлэх явцад тухайн модны гарал үүслийн гэрчилгээ бичүүлж, төлбөр тооцоог тухайн сумын ой анги, байгаль орчны байцаагч нараар бичүүлж бүртгүүлээд явдгыг мэднэ, гарал үүсэлгүй мод тээвэрлэж болох болохгүй асуудлыг мэддэг, миний буруу, гарал үүслийн гэрчилгээтэй явах ёстой. Өмнө нь би ганцаараа мод тээвэрлээд явж байгаагүй, харин хүний машин дээр хүнтэй хамтраад мод ачуулаад ашиг олох зорилгоор явдаг байсан. ...Хангай модны захын мод зарж борлуулдаг ченжтэй 2021.11.21-ний өдөр өглөө 08 цаг өнгөрч байх үед холбогдоод “мод авах юм уу, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ярьж байна” гэж хэлэхэд “авахгүй” гэхээр нь би “130 гаран юм байгаа” гэж хэлтэл “аваад ир” гэхээр нь “Хангай” зах дээр хүрээд иртэл зах дотор зүүн хойд хэсэгт байрлалтай хөрөө рамтай намхан биетэй эгч байсан. Тухайн эгч мод үзээд авахаар болоод талбай дээр нь 124 ширхэг палк буулгасан. Нэг бүрийг нь 44,000 төгрөгөөр надаас худалдаж авсан. Машины тэвшинд 9 ширхэг палк гологдож үлдсэн...” /1хх 112-113/,
"...2021.11.19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суман дээр байхад худалдаж авсан модыг Улаанбаатар хотод зарж борлуулахаар модны ченж хайж байгаад Л гэх хүний утасны дугаарыг нэг таньдаг ахаасаа аваад залгаад асуухад худалдаж авах талаар ярихаар нь модны тоо ширхэг, төрлийг нь хэлж ярилцаад зарахаар болоод 2021.11.20-ны өдөр Мандал сумаас гарч яваад “Мөстийн гол трейд” буюу “Хангай” модны зах дээр 2021.11.21-ний өдрийн 09 цагийн үед очоод Л эгчтэй уулзаад модоо зарахаар болоод захын зүүн хойд хэсэгт байрлалтай талбай дээр Л эгч мод буулгах хоёр хүн дуудаад буулгасан. ...нийт 252 ширхэг шинэс, нарс нийлсэн палкыг 14,913,000 төгрөгөөр худалдан авсан. Л уг мөнгийг миний эзэмшлийн ...тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед Л гэх эмэгтэйд модыг зарж борлуулах үедээ би гарал үүслийн гэрчилгээгүй мод худалдан борлуулж байгаагаа мэдээгүй, мөн Л надаас мод худалдан авах үедээ модны гарал үүслийн гэрчилгээг асууж нэхээгүй, шаардаагүй, гарал үүслийн талаар огт яригдаагүй...” /1хх 115-116/,
гэрч Б.Г-ын “2021.11.19-ний өдөр манай найз Б дүү Ба ирээд “ах аа машинаа өгөөч” гэхээр нь өгөөд явуулсан. Тэгсэн 2021.11.21-ний өдөр Б залгаад “мод ачиж яваад цагдаад баригдсан, та хүрээд ир” гэхээр нь уулзаад юу болсон талаар асуухад “Сэлэнгэ аймгийн Мандал сумаас гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж яваад Баруун турууны шалган нэвтрүүлэх постоор ороод явж байтал цагдаа таараад шалгасан. Тэр үед машин нь эвдрээд хэсэг хугацаанд зам дээр зогссон. Цагдаа яваад өгөхөөр нь машинаа янзлаад хот руу орсон юм шиг байна лээ. Би тэр шөнө “машин одоо хаана байгаа вэ” гэж асуухад Толгойт орчимд байгаа гэж хэлж байсан. Ахмад Батбаяр гэх хүнтэй уулзсан чинь “Б-ийг гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж явсан, постоор гараад машинаа худлаа эвдэрсэн гэж хэлээд эргээд очиход яваад өгсөн байсан” гэж хэлсэн. Тэр үед Б чимээгүй л сууж байсан. Мөрдөгч “ачаатай байсан мод хаана байна, машин хаана байгаа” талаар асуухад Баттөр нь 2021.11.21-ний өглөө 08 цаг өнгөрч байх үед “Хангай” зах дээр зарсан гэж хэлж байсан. Машиныг “Хангай” захын хойд хэсэгт байх хашаанд тавьсан байгаа гэхээр нь мөрдөгчтэй хамт тэр шөнө нь бид 3 “Хангай” зах руу яваад хойд хэсэгт нь байх хашаанд очиход машиныг нэг хөх өнгийн чингэлэгийн цаад талд нуусан байдалтай тавьсан байсан. Тэвшийг онгойлгож үзэхэд 9 ширхэг 4 метр шахуу урттай палкан мод байсан. Хагас модыг яасан талаар Батбаяр мөрдөгч Б-өөс асуухад “Хангай зах дээр өглөө 08 цагийн үед зарсан” талаар мөн хэлж байсан. Тэр дор нь Экологийн цагдаагийн албаны мөрдөгч Батбаяр миний машиныг Сонгинохайрхан дүүргийн тээврийн хэрэгслийн журмын хашаанд саатуулсан. Ер нь бол Батбаяр мөрдөгч Б-ийг 2021.11.20-ны шөнө 21 цаг өнгөрч байхад Баруун турууны постоор гараад Улаанбаатар хот чиглээд явж байхад шалгасан. Машины цахилгаан нум эвдрээд явж чадаагүй юм байна лээ, тэгэхээр нь цагдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хурааж аваад явчихаад эргээд ирсэн чинь Б машинаа жолоодоод хөдлөөд явсан гэж байсан...” /1хх 118-119/,
гэрч О.О-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би ажил дээрээ ирээгүй. Гэртээ байхад 07 цаг 30 минутад захын түрээслэгч Л “манай мод ирж байгаа, хаалгаар оруулах гэсэн юм, хаалга хаалттай байна, та хаана байгаа юм” гэж асуухаар нь би “ажил дээрээ очих арай болоогүй байна, машин чинь ирсэн бол хаалгаар оруулчих, гарал үүсэл байгаа юм уу” гэж асуухад Л “гарал үүсэл байгаа байх” гэж байсан. Манай харуул А “хойд хаалган дээр Лгийн машин орох гээд хөндөлсөөд зогсоод байна” гэж давхар асуухаар нь “оруулчих” гээд би удалгүй 08 цаг 50 минутад очиход Л-ийн хэлээд байсан машин зах дотор буюу захын баруун хойд хэсэгт байх павилоны зүүн хэсэгт зогсож байхаар нь очтол хүн байхгүй байхаар нь Л-ийн талбай дээр очтол …. УНП улсын дугаартай “Приүс 30” маркын тээврийн хэрэгсэл дотор 2 залуу сууж байхаар тэрэг нь “Л-ийн талбай дээр буух модны машины жолооч мөн үү” гэж асуухад “мөн” гэж хариулахаар нь “гарал үүслийн гэрчилгээгээ шалгуул” гэтэл “би цагдаад баригдчихаад явж байна, одоо цагдаа нар ирж авах байх, би тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бусад бичиг баримтаа хураалгасан” гэхээр нь цагдаагийн мэдлийн хүмүүс юм байна гэж бодоод орхигдуулсан. Л өөрийн талбай хэсэгт зогсож байхаар нь очоод захын хаалганы постоор орж ирсэн машины хураамж болох 12,500 төгрөгийн тасалбарыг тасдаж өгөөд мөнгийг нь аваад би эргээд хаалганы постон дээрээ очсон. Лгийн худалдан авч байгаа нөгөө хоёр залуугийн машин нь Ц.М-ийн талбай дээр 4 метрийн урттай 15x30 харьцаатай палкыг буулгаж байсан. Хажууд нь Л харагдаж байсан. Л манай захад 2010 оноос эхлээд талбай түрээслэж ажиллаж байгаа хүн. Түрээслэгчтэй гэрээ байгуулсан байгаа, гэрээн дээр түрээслэгч Л гэрээний эрх, үүргийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл түрээслэгч Л нь Ойн тухай хуулийн 10.15 дахь заалт буюу гарал үүслийн гэрчилгээгүй мод худалдан борлуулахгүй байх үүрэгтэй, мөн гарал үүслийн гэрчилгээг хариуцсан байцаагч буюу надад үнэн зөв хэлэх бүртгүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж манай захирал болон би үзэж байгаа. Манай компанийн дотоод журмын 11.2-н заалт буюу түрээслэгч дээр үйл ажиллагаатай холбоотой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хуулийн байгууллагаас хууль ёсны тавьсан шаардлага, мэдэгдлийг зөрчсөн байна лээ, Экологийн цагдаагийн албанаас Батбаяр гэх ахмад цолтой мөрдөгч зах дээр ирээд Л-тай уулзаад буулгасан модыг хурааж авах талаар хууль ёсны шаардлага тавьсан байна лээ. Гэтэл Л цагдаа ирээд явсан орой нь тухайн модыг зарж борлуулж худалдсан байна. ...Л “зарахаас өөр арга байгаагүй, гарал үүслийн гэрчилгээгүй орж ирснийг мэдээгүй худалдаад авсан байна, би өөрөө мөнгөөрөө хохироод үлдэхгүй” гэсэн утга бүхий зүйл ярьж байсан. Миний хувьд захын ахлах байцаагч, дотоод журмаараа шаардлага тавих ёстой эрх бүхий албан тушаалтан...” /1хх 137-138/,
“...түрээслэгч Л тухайн үед бичиг баримтаа цагдаад хураалгасан О эгчээ гэсэн болохоор нь би цагдаагийн асуудал юм байна гээд тэр асуудалд оролцоогүй. Тэгээд ч цагдаа мэдүүлгээ авч эхэлсэн. Цагдаа өөрийн биеэр ирээд тэр 280 орчим палкны зургийг аваад зарж, хөдөлгөж болохгүй гэдгийг Лд сануулаад явсан, би хамт байсан болохоор мэдэж байна. Уг модтой машин ажил эхлэхээс өмнө, байцаагч нарыг байхгүй үед захын хаалгаар ороод ирсэн байсан. Гарал үүслийг нэхэхэд цагдаад хамаг бичиг баримтаа өгчихсөн, одоо ирж байгаа гээд ямар ч номер дугааргүй ачааны машин байсан. Лгаас “юу болоод байна, энэ машин танайд буух юм байна, гарал үүслээ шалгуул” гэхэд “байхгүй гээд байна, наад машин чинь хамаг бичиг баримтаа хураалгасан цагдаад шалгагдах гэж байгаа” гэхээр нь би түрээслэгч аваагүй юм чинь асуудал болохгүй гэж ойлгосон. Гэтэл Л Батбаяр цагдаа болохгүй гэдгийг хэлсээр, зургийг нь авч өөрт нь сануулсаар байтал модыг аваад машиныг нь гаргаад явуулчихсан, мөн модыг борлуулчихсан гэж байсан. ...Ажлын цагаар бол байцаагч нар хаалган дээр ажиллаж орж гарсан бүх машины бүртгэлийг хөтөлж гарал үүслийг хураан авдаг, ажлын бус цагаар хааяа орон нутгаас мод орж ирж байгаа нөхцөлд захын хашаа руу зөвшөөрөл авч ордог. ...Түрээслэгчийн гэрээнд тодорхой заасан байгаа ямар ч мод зах руу орж ирсэн байсан заавал гарал үүслийн бичгийг байцаагчид бүртгүүлсэн байх үүрэгтэйг гэрээний 10.15 а, б заалтад нарийн тусгаж өгсөн байгаа. Үүнийг шууд зөрчсөн байна. Түрээслэгчийн гэрээний 11.2-ийн С-д “...эрх бүхий ажилтны өгсөн мэдэгдэл сануулга, шаардлагыг хүлээж аваагүй, эсвэл үйл ажиллагаа зогсоосон хугацаанд лац ломбо хөндсөн, дур мэдэн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд түрээслэгчтэй байгуулсан гэрээг цуцална...” гэж заасан. Хашаагаар мод, модон материал ороод ирсний дараа ихэнх шалгалт явагддаг, хэрэв зөрчил илэрвэл шууд зах дотор үйл ажиллагаа явуулахгүй модыг гаргадаг, тийм учраас түрээслэгч өөрөө хариуцлагаа ойлгож байцаагч нарыг ажил дээрээ ирсэн үед бүртгүүлж гэрчилгээгээ хураалгадаг, эргээд өөрсдөө модоо зарах үед нь компанийн тодорхойлолт, замын зөвшөөрөл өгдөг...” /6хх 174/,
гэрч Д.Б-ийн “... “М” ХХК-д дотор буюу конторт ахлах байцаагч О бид хоёр, хаалганы байцаагчаар 2-3 хүн гардаг байсан. Байцаагч нар ажлын цагаар 09-18 цаг хүртэл ажилладаг. Байцаагч гарал үүслийн зөрчилтэй буюу мод модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй бол ажлын цагаар үүрэг гүйцэтгэх үедээ оруулахгүй, орсон тээврийн хэрэгслийг буулгахгүй байх үүрэгтэй. Түрээслэгч гарал үүслийн гэрчилгээг өөрөө нүд үзэж шалгаад худалдан авах ёстой. Хэрэв зөрчилтэй, гарал үүслийн гэрчилгээгүй мод материал байх юм бол авахгүй байх үүрэгтэй, гэрээнд тодорхой заасан. Хамгаалалтын ажилтан буюу харуул нь 17 цагаас өглөөний 10 цаг хүртэл ажилладаг, энэ хүмүүс гарал үүслийн гэрчилгээг хянах, харах, мэдэгдэх үүрэг байхгүй, замын хөдөлгөөн хааж хаалган дээр орох гэж хүлээж байгаа тээврийн хэрэгслийг цагдаагаас болон иргэдийн шаардлагаар хаалгаар оруулчихдаг, үүнийг байцаагч нарыг ирэхэд мэдэгдээд шалгуулдаг. Байцаагч нар ч ирэхдээ угаасаа оффисын урд машин байна уу, үгүй юу гэдгээ хардаг. Оруулсан машиныг шалгаж байж түрээслэгч нар луу явуулдаг болохоор өөр газар зогсоодоггүй...” /6хх 176-177/,
гэрч С.М-ны: “...“Хангай” модны захаар 2021 онд үүдний хаалгаар мод модон материал тээвэрлэсэн тээврийн хэрэгслүүд нэвтэрч ордог байсан. Тэр үед гар аргаар хаалга онгойдог байсан болохоор манаач хаалгаа нээгээд машинууд ордог. Ажлын цаг 09 цагаас эхэлдэг, байцаагч нар хаалган дээр ирж машинуудын гарал үүслийн гэрчилгээг шалгаж хураан авч нэвтрүүлдэг. Түрээслэгч нар орж ирсэн мод модон материалыг худалдан авахдаа “гарал үүслийн гэрчилгээ байгаа юу” гэж асуудаг. Учир нь, гарал үүслийн гэрчилгээг үүдэнд хураан авчихдаг болохоор асуугаад худалдан авч тооцоо хийхээсээ өмнө лавлаад байцаагч нар луу утсаар болон биеэр очиж “миний худалдан авч байгаа энэ модны гарал үүслийн бичиг нь байгаа юу, авсан уу” гэдгийг лавлачихдаг. Ингээд асуудалгүй бол төлбөр тооцоогоо хийчихдэг. Гарал үүслийн гэрчилгээг угаасаа бид нар заавал давхар нягталж байцаагч нараас асуудаг. Учир нь, гарал үүслийн гэрчилгээ хуулбарыг өөрсдөө дараа нь авдаг, энэ нь зээл авахад үйл ажиллагаа эрхэлдгийг банк, санхүүгийн байгууллагад нотлоход хэрэг болдог...” /6хх 179-180/,
гэрч Д.А-ийн “...байцаагч нар гарал үүслийг нь хурааж аваад зах руу оруулдаг. Түрээслэгч бид нар тэдгээр хүмүүсээс мод худалдан авдаг. Зарим тохиолдолд байцаагч нарыг ирэхээс өмнө орсон мод ачсан машинуудыг байцаагч нар ирснийхээ дараа өөрсдөө ирээд гарал үүслийг нь хураан, хаалгаар орсон төлбөр хураамжаа аваад явдаг. Түрээслэгч бид нар хэрэг болсон үедээ байцаагч нараас эх хувиар нь болон канондуулж авдаг. Өөрийн худалдсан модоо хөдөө орон нутаг руу явуулах болбол захаас падаан бичүүлээд тамга даруулж тодорхойлолт өгдөг. Зарим хүмүүс замд гарал нэхдэг гэдэг болохоор хуулбарлан авч өгдөг. Түрээслэгч нар бүгд л гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал худалдан авч болохгүй гэдгээ мэдэж байгаа. Захын байцаагч нар ч “та нар гарал үүслийн гэрчилгээгүй мод худалдан авч болохгүй шүү, ороод ирсэн юм байвал хэлээрэй, хэрэв ямар нэгэн асуудалтай мод авсан бол өөрсдөө хариуцлагаа хүлээнэ, мөн гэрээ цуцална шүү” гэж сануулж хэлдэг...” /6хх 182- 183/,
гэрч Б.Б-ын “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр билүү 23-ны өдөр байна уу, сайн санахгүй байна, ямар ч байсан нэгэнд нь Л надад 30 кантвал буюу 60 палкны өртэй байсан, би М гэх хөрөө рамтай залуугийн талбай дээр Л-ийн эзэмшлийн мод буусныг хүмүүсээс мэдээд Л руу утсаар залгаад “өрөндөө палк модоо авлаа шүү” гэхэд “тэг тэг, би гадуур эмнэлгээр явна” гэсэн. М-ийн хөрөө рамны талбай дээр байсан өөрийнхөө 30*15 см хэмжээтэй палкыг өрөндөө аваад зүсүүлж банз болгоод зарж борлуулсан. ...Намайг Мөнхцоожийн раман дээр мод авах гэж очих үед ойролцоогоор 30*15 см харьцаатай палк 100 гаран ширхэг байх шиг харагдсан. Тэгсэн нэг өдөр залгаад цагдаагаас чамайг дуудах байх шүү гэж хэлсэн, сураг дуулдах нь гарал үүсэлгүй мод худалдан авсан байсан...” /1хх 140/,
гэрч Н.Л-ийн “...Л гэх эмэгтэйг бага сага таньдаг, Г гэх эрэгтэй хүн над руу ...утсаар “мод буулгах уу, мод орж ирсэн байна” гэж өглөөгүүр хэлэхээр нь Толгойтоос гарч яваад “Хангай” зах дээр захын зүүн хойд хэсэгт байх хөрөө рам дээр Г бид хоёр мод буулгах гээд очтол цагаан өнгийн пүүтэгтэй ачааны том машин модтой ирсэн байсан. Л гэх эмэгтэй хажууд нь байсан санагдаж байна. Машинаас 30*15 см хэмжээтэй палк 100 гаран ширхэг буусан. 15*15 см харьцаатай палкаар бодвол 200 гаран ширхэг байсан, нарс, шинэс холимог байсан санагдаж байна...” /1хх 142/,
гэрч Ц.М-ийн “...Би Г.Л-г таньдаг, манай захын түрээслэгч. Хамгийн сүүлд 2021.11.21-ний өглөө 10 цагийн үед гэртээ байхад Л залгаад “хэдэн палк 5 см хэмжээгээр зүсүүлмээр байна” гэхээр нь гэрээсээ 12 цаг өнгөрч байхад очсон. Л “15*30 см хэмжээтэй палк 40 ширхгийг 5 см банз болгож зүсүүлмээр байна” гэсэн. Тухайн моднуудыг миний хөрөө рамны талбай дээр буулгасан байсан. Барагцаагаар 100 гаран ширхэгтэй 15*30 см хэмжээтэй палкнууд байх шиг байсан. Хар мод буюу шинэс мод байсан...” /1хх 144/,
“М” ХХК-ийн “Бараа материал худалдах зориулалтаар талбай түрээслүүлэх гэрээ”-ний хуулбар /1хх 87-90/,
шүүгдэгч Г.Л-ийн “...тоот данс руу “palk252” гэх утгатай 14,913,000 төгрөг шилжүүлсэн” гэх дансны хуулга /1хх 93/,
Б.Б-ийн дансны хуулга /1хх 103-105/,
Б.Т-ийн дансны хуулга /1хх 107-108/,
өмгөөлөгч К.М хүсэлт /6хх 184-185/,
мөрдөгчийн “Хүсэлтийг бүрэн хангах тухай” тогтоол /6хх 186/,
“М” ХХК-ийн албан бичиг, үйл ажиллагааны дотоод журам, гэрээ /6хх 188-189, 191-196/,
хөдөлмөрийн гэрээ /6хх 198-200),
“Хангай илч” захын хаалганы байцаагчийн ажлын үүргийн заавар /6хх 204/,
захад орсон мод, модон материалын судалгаа /6хх 206/,
Гурав. Шүүгдэгч А.Ж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар бэлтгэсэн 15*30 сантиметрийн хэмжээтэй, 4 метрийн урттай 386 ширхэг нарс модон палкыг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр "В” ХХК-ийн захирал Г. Т-аас мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүй худалдан авч, 2023 оны 3 дуеаар сарын 15, 16-ны өдрүүдэд …. УАТ улсын дугаартай Фуса маркын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэн, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Сонсголон зах” ХХК-ийн түрээслэгч Н.Б-д худалдсан болох нь:
иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн “...2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр над руу “палк авах уу” гэж миний фейсбүүкт тавьсан зарын дагуу одоо нэрийг нь мэддэг болсон А.Ж гэх хүн утсаар залгасан. Тухайн үед авна гэдгээ хэлээд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Сонсголон зах” ХХК-ийн хашаанд өөрийнхөө түрээслэдэг талбайд модыг буулгуулж янз бүрийн хэмжээтэй 4м урттай, нийт 386 ширхэг палкыг худалдаж авсан. Тухайн үед гарал үүслийн гэрчилгээтэй гэж байсан, би гэрчилгээг нь хараагүй манаач авч үлдээд оруулсан, манай захад манаач нь гарал үүслийнхээ гэрчилгээг авч контортоо тушаадаг. Бид нар гарал үүсэлд оролцдоггүй байсан. Одоо бол манай зах түрээслэгч нар өөр өөрсдөө гарал үүслээ авч контортоо бүртгүүлдэг болсон. Тухайн гарал үүслийн гэрчилгээ нь засвартай болж таараад миний бие өөрөө асуудалд холбогдон шалгагдаад үйлдэл холбогдол прокуророос хэрэгсэхгүй болсон. Гэхдээ миний худалдан авсан модыг битүүмжилж надад хариуцуулсан болохоор би зарж борлуулж болохгүй, худалдан авсан 15,826,000 төгрөгөөр хохироод байна. Өөрийн худалдан авсан 386 ширхэг палкыг албан ёсоор хүлээн авч хохирлоо барагдуулмаар байна...” /6хх 172/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1604 дүгээр дүгнэлтэд: “1. Шинжлэгдэж буй мод нь Нарсны овгийн /Pinaceae/ Эгэл нарс-Pinus silvestris Ledeb зүйл байна. 2. Шинжлэгдэж буй моднууд нийт 36.3 метр.куб хэмжээтэй байна. 3. Шинжлэгдсэн моднууд нь хуурай моднууд байна. 4. Шинжлэгдэж буй модны гарал үүсэл тодорхойгүй тул экологи-эдийн засгийн үнэлгээг тодорхойлох боломжгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэг шоо.метр “Нарс” модны экологи-эдийн засгийн үнэлгээг 1-р муж 712,101 төгрөгөөр, 2-р муж 460,456 төгрөгөөр, 3-р муж 234,634 төгргөгөөр үнэлсэн...” /4хх 216- 219/,
шинжээч Д.Хулангийн “...Шинжлэгдсэн моднуудыг ямар төрөл, зүйлийн мод байгааг тогтоох зорилгоор ажиглалт, харьцуулалтын аргыг ашиглан модыг парафинд дэвтээн зүсч анатомийн бүтцийг электрон микроскопоор шинжилж “Wood anatomy’’-тай харьцуулан Нарсны овгийн-/Pinaceae/ Эгэл нарс-Pinus silvestris Ledeb зүйл гэж тогтоосон. ... Сэлэнгэ аймгийн Мандал сумын ой нь гуравдугаар мужлалд орно...” /4хх 244-245/,
Мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн магадлагаанд: “1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Хулангийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1604 дугаартай дүгнэлт, шинжээч Д.Хулангийн мэдүүлэг зэргийг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.1-д зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлбөрийг гаргуулахаар заасан байх тул экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг тогтоох хуурай 36,Зм3 нарсан палкад тооцов. ...1м3 нарс модны үнэлгээ 234,634 төгрөг, үүнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 36,3м3-р үржүүлэн тооцоход 8.517.214,2, байгаль орчинд учруулсан хохирол 25.551.642,6 төгрөгөөр тогтоох нь зүйтэй” /5хх 138/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2217 дугаар дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн 0012648 дугаартай “Мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ” гэсэн баримт нь жинхэнэ байна. 2. Уг баримтын “Мандал сум” гэсний ард байрлах уншигдах “2023.03.13” гэсэн огнооны “02” гэсэн тоог “03” гэж, “Тээвэрлэсэн” гэсний ард байрлах уншигдах “2023.03.08” гэсэн огнооны “02” гэсэн тоог “03” гэж, “Ойн анги /ЗДТГ-ын эрх бүхий ажилтан/” гэсний дор байрлах уншигдах “2023 он 03 cap 08 өдөр” гэсэн огнооны “02” гэсэн тоог “03” гэж, “Сумын БОХУБайцаагч” гэсний дор байрлах уншигдах “2023 он 03 cap 13 өдөр" гэсэн огнооны “02” гэсэн тоог “03” гэж, “03” гэсэн тоог “13” гэж тус тус засварласан байна” /4хх 226-234/,
гэрч Б.Э-ийн “... “Сонсголон” мод, модон материал худалдаалдаг захад гарал үүслийн гэрчилгээг харуулууд хяналт тавьж хурааж авдаг. Тухайн өдөр ээлжид гарсан харуул орж ирсэн мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг хурааж аваад ээлж хүлээлгэж өгөхдөө захын захиргаанд өгдөг. Захын захиргаа орж ирсэн мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг бүртгэлжүүлдэг...” /5хх 17-18/,
гэрч Б.Э-ийн “...Манай компани 2023 оны 03 дугаар сарын 09-ний 0233730 дугаартай эрхийн бичгээс 0229065 дугаартай мод, модон материал бэлтгэх гарал үүслийн бичгээр 30м3 хуурай шинэс мод зарсан. Өөр энэ онд Ж-д мод, модон материал зараагүй. 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А.Ж гэдэг хүнд 21105718 дугаартай мод бэлтгэлийн эрхийн бичгээр 0012648 дугаартай гарал үүслийн гэрчилгээтэй 20м3 бөөрөнхий шинэс модыг зараагүй.” /5хх 10/,
гэрч Г.М-ын “...2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Жаргалтулга гэдэг хүнд “М” ХХК-ийн 21105718 дугаартай мод бэлтгэлийн эрхийн бичгээр 0012648 дугаартай гарал үүслийн гэрчилгээтэй 20м3 бөөрөнхий шинэс модыг Дорнод аймгаас А гэдэг хүнээс 6.000.000 төгрөгөөр тооцож морь авсан. Тэрний төлбөрт А.Ж-аар асуулж Дорнод аймагт хүргүүлсэн, түүнээс А.Ж-д мод зараагүй...” /5хх 13-14/,
2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023-10/02 дугаар үнэлгээний тайланд: "... MITSUBISHI FUSO маркын автомашины үнэлгээг 28,500,000 төгрөгөөр тогтоолоо...” /6хх 27-33/,
А.Ж-ын яллагдагчаар өгсөн “...Би болон нутгийн иргэд бүгд Т гэдэг хүн “В” ХХК-тай гэдгийг мэднэ. Намайг хууль бусаар бэлтгэсэн мод гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн гэж буруутгаж байгааг ойлгохгүй байна. Би худалдаж авч байгаа модондоо өөр аймаг, сум руу тээвэрлэхэд мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ авдаг гэдгийг мэдэж байсан. Гэхдээ надад гарал үүслийн гэрчилгээ маргааш өгнө гэж байхад нь авалгүй явчихсан нь миний буруу. Би хууль бусаар мод бэлтгээгүй, хууль бусаар бэлтгэсэн мод гэж мэдээгүй. 2023 оны 03 дугаар сарын 14-ний ачаагүй байж байгаад Б гэдэг хүний “мод худалдаж авна” гэсэн зар байхаар нь холбогдоод ямар мод сонирхож байгаа талаар асуусан. Палк гэхээр нь худалдаж авах үнийг нь асуугаад “В” ХХК-ийн захирал Г.Т-аас дээрх модыг зарах уу гэж асуусан. Бага ашигтай байхаар нь ачихаар тохиролцсон. MCS-ийн ачааныхаа тээврийн зардлыг гаргаж авья гэж бодоод худалдаж аваад Б-д зарсан. Би байнга эсвэл олон давтамжтай мод тээвэрлэдэггүй. Тухайн үед Б 386 ширхэг палкыг 15.826.000 төгрөгөөр худалдаж авна гэсэн. Г.Т 10,710,000 төгрөгөөр зарна гэсэн болохоор энэ наймааг хийсэн. Даанч миний худалдаж аваад, Б-д зарсан мод хууль бусаар бэлтгэсэн мод байсан юм байна гэж одоо ойлгож байна. Т надад гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй...” /5хх 242-245/,
Эд зүйлийг хүлээн авсан “...гэрч Б.Э-аас 0012648 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний эх хувь 1 ширхэг...” /4хх 220/,
Эд зүйлд үзлэг хийсэн “...“Сонсголон” модны зах гэх хаягтай ...иргэн Б-ийн …. УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслээс худалдан авсан гэх 30*15 см харьцаатай, 4м урттай, 386 ширхэг нарсан палк байх. Уг моднуудыг эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 208-212/,
Н.Б-ийн эзэмшлийн банкны дансны хуулга /5хх 73/,
“М” ХХК-д 2022 онд олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, хяналтын хуудасны судалгаа, мод бэлтгэх гэрээ, талбай тусгаарлалтын материалын хуулбарууд /5хх 88-123/,
…. УАТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /5хх 137/,
Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2-4в/1886 дугаар “Б.Б нь Чингис хаан агаарын замын боомтоор 2023.03.06-ны өдөр улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна” гэх албан бичиг /3хх 57/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Прокуророос дээрх хэргийн үйл баримтуудыг тогтоогоод Г.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,
Г.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
А.Ж-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Н.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Мөн прокуророос Г.Т-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс 2021.09.07-2021.09.17-ны өдрийг хүртэл шинэс мод талбай хэтрүүлэн огтолж хууль бусаар мод бэлтгэсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, 2021.11.21-ний өдөр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 270 ширхэг зүсмэл мод модон материалыг худалдсан гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Г.Т-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субьектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Т-ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Л-ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг худалдан авсан, гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Ж-ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч Г.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
шүүгдэгч А.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч А.Ж-аас “...шийтгэх тогтоолын 11, 12 дахь заалтыг эс зөвшөөрөх тул тус заалтуудыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. ...” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж хуульчилсан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирлыг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тогтоож, 143,717,359 төгрөгийг шүүгдэгч Г.Т-аас, 15,292,807 төгрөгийг шүүгдэгч Г.Л-аас, 15,826,000 төгрөгийг шүүгдэгч А.Ж-аас тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэснийг буруутгах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”,
2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, ... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”,
5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч А.Ж нь хууль бусаар бэлтгэсэн 386 ширхэг нарс модон палкыг шүүгдэгч Г.Т-аас мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч, …. УАТ улсын дугаартай “Mitsubishi fuso” маркын тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот руу тээвэрлэн, Н.Б-д худалдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Ж-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник болох .... УАТ улсын дугаартай “Mitsubishi fuso” маркын тээврийн хэрэгслийн үнийг /эд зүйлийн үнэлгээгээр 28.500.000 төгрөг 6хх 27-33/ шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангасан байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/750 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Н.Б-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсгийн шүүгдэгч Г.Т-ын үйлдлийг нотлох хэсэгт “мөн шүүгдэгч Н.Б-тэй бүлэглэн ...” гэж нотлох баримтууд жагсаасан нь Н.Б-ийн үйлдлийг давхар нотлож буй мэт бичигдсэн, алдаатай байгааг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/750 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ