Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1068

 

 

Х., Т. нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

яллагдагч Х.,

яллагдагч Т. нарын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

****  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1**** 9 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Х., Т. нарт холбогдох эрүүгийн 2208 02080 1375 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн ийн , 1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ****  дүүргийн**** дугаар хороо **** тоотод оршин суух, урьд

****  дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, **** 1 дүгээр зүйлийн **** 1.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 /гурван/ жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар баривчлах ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 жил 06 сар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 06 сар хорих ял тогтоосон, Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 149 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /1хх 108-110/,

****  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял шийтүүлсэн,

****  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 750 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1047 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ял шийтүүлж /1хх 136-142/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2021/ХМШЗ/139 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, сулласан. /1хх 144-146/ /РД:УД941121117/,

2. ****  овгийн **** ийн , 1993 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6 эцэг, эх, 2 хүүхдийн хамт ****  дүүргийн 16 дугаар хороо, **** тоотод оршин суух, урьд

****  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж /4хх 2111-218/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон /5хх 95/, /РД:**** /,

1.Яллагдагч Х. нь:

1.1 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ****  дүүргийн ****  хороо **** тоотод оршин суух иргэн Г.**** гийн гэрт хууль бусаар нэвтэрч, Самсунг 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.2 2022 оны 5 дугаар сарын 31-нд ****  дүүргийн ****  хороо **** тоотод оршин суух иргэн Ж.Д**** ын гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг 32 инчийн зурагт, мөнгөн ээмэг 3 гр, гинж, сийлбэрийн цахилгаан багаж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 940.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.3 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ****  хороо **** тоотод оршин суух иргэн Ж.Д**** ийн гэрт хууль бусаар нэвтэрч, монетон ээмэг, монетон гинж, бугуйн цаг, үнэртэй ус зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1.324.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4 2022 оны 06 дугаар сарын 12-ний өдөр ****  дүүргийн ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ын гэр хууль бусаар нэвтэрч, 39 инчийн “Шарп” зурагтыг хүч хэрэглэхгүйгээр хууцаар хууль бусаар хулгайлан авч, 550.000 төгрөгний хохирол учруулсан,

1.5 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ****  дүүргийн ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ы Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 600 000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг” зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хулгайлахыг завдсан,

1.6 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр  ****  дүүргийн ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ы Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, ВSВ**** инчийн зурагт, 500000 төгрөгийн бүхий даалин, 1000 000 төгрөгийн үнэ бүхий бор өнгийн манан хөөрөг,  алдарт эхийн одон, 120 000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн тольтой мөнгөн бөгж, 35 000 төгрөгийн үнэ бүхий цагирагтай мөнгөн ээмэг, 1 880 000 төгрөгийн үнэ бүхий 5,4 грам алтан бөгж, 70 000 төгрөгийн үнэ бүхий 1,2 грамм шигтгээтэй мөнгөн бөгж, 50 000 төгрөгийн үнэ бүхий очиртой мөнгөн бөгж, 180 000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн циркон шигтгээтэй ээмэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт  4 335 000 төгрөгийн хохирол учруулсан,

1.7 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** гийн Монгол гэрт хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга, хөөрөг, ухаалаг цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

1.8 20****  оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** давхрын цонхыг түлхэж хууль бусаар нэвтэрч, эмнэлгийн 405 тоот өрөөнөөс "Dell core" брэндийн зөөврийн комьпютер, эмнэлгийн ажилтны гадуур куртик зэрэг зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.9 20****  оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ы гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 6 ширхэг, монетон бөгж, гинж, биет 600 ам доллар, 17 000 рубль, биет 50 000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4.735.958 төгрөгийн хохирол учруулсан,

2. мөн Х. нь Т.тай бүлэглэн:

2.1 20****  оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** гийн гэрт хууль бусаар нэвтэрч, “Сони” гар утас, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2 20****  оны 01 дүгээр сарын 11-нд ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ын гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн савхин куртик, Nosmog гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 103 000 төгрөгний хохирол учруулсан,

2.3 20****  оны 01 дүгээр сарын 11-нд ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ийн гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, монетэн ээмэг 1 хос 3,2 грамм, монетэн гинж 1 ширхэг, зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1 028 500 төгрөгний хохирол учруулсан,

2.4 20****  оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** гийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, I pod чихэвч, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 175 000 төгрөгийн хохирол учруулсан,

2.5 20****  оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, “Тошиба” 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 2,282,985 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 14 удаагийн үйлдлээр 21 897 416 төгрөгний хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон,

3.Яллагдагч Т. нь Х.тай бүлэглэн:

3.120****  оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** гийн гэрт хууль бусаар нэвтэрч, “Сони” гар утас, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2 20****  оны 01 дүгээр сарын 11-нд ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ын гэрт хууль бусаар нэвтэрч хар өнгийн савхин куртик, Nosmog гэсэн бичигтэй тамхийг хулгайлан авч 103 000 төгрөгний хохирол учруулсан,

3.3 20****  оны 01 дүгээр сарын 11-нд ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ийн гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга 2 ширхэг, монетэн ээмэг 1 хос 3,2 грамм, монетэн гинж 1 ширхэг, зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 1 028 500 төгрөгний хохирол учруулсан,

3.4 20****  оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Монелын 50 дугаар гудамжны **** б тоотод оршин суух иргэн Ц.**** гийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж, мөнгөн хос ээмэг, I pod чихэвч, мөнгөн бугуйвч, мөнгөн бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 175 000 төгрөгийн хохирол учруулсан,

3.5 20****  оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, “Тошиба” 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч, 2,282,985 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 5 удаагийн үйлдлээр 3 939 458 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

****  дүүргийн прокурорын газар: Х.****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн ****  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Т.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

****  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас яллагдагч Х., Т. нарт холбогдох эрүүгийн хэрэгт "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх" дараах үндэслэлүүд тогтоогдож байх тул ****  дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ Үүнд:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 20****  оны 10 сарын 19-ний ТЭ/220/20**** /ДШМ/1012 дугаар магадлалын 13 дугаар хуудсанд ..зурагтыг 100,000 төгрөгөөр манайд тавьж байсан, мөнгийг бэлнээр өгсөн гэх гэрч О.****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** мэдүүлэг, Арвин 2 барьцаалан зээлдүүлэх газрын баримтыг гарган өгсөн байхад "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна гэсэн атал энэхүү ажиллагааг хийж гүйцэтгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д заасныг зөрчсөн байна гэж үзлээ.

2. 2024 оны 6 дугаар сарын 12-ны 469 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирлын талаарх мэдээлэл 6 дугаар хавтас хэргийн 250 дугаар хуудсанд авагдсан Гэмт хэргийн хохирлын тооцооны хүснэгт хоорондоо илтэд зөрүүтэй байгаа нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дээрх зөрүүг арилгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна гэж үзлээ. Жишээ дурдвал хохирогч Х****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** ****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн **** д 4 335 000 хохирол учирсан 1 900 000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан боловч Гэмт хэргийн хохирлын тооцооны хүснэгтэд 2 000 000 төгрөгийн хохирол хүлээлгэж өгсөн гэжээ. Харин яллагдагч хохирогч Х.  3 500 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүлээлгэж өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд энэ талаар эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл 1 дүгээр хавтас хэргийн 210 дугаар хуудсанд авагдсан байна.

Яллах дүгнэлтийн хавсралтад Х. нь ганцаараа 15 494 958 төгрөгийн хохирол учруулсан гэж тусгасан атал Гэмт хэргийн хохирлын тооцооны хүснэгтэд 17 919 701 төгрөгийн хохирол учруулсан гэж, Х. нь Т.тай бүлэглэж 21 897 416 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд тусгасан боловч Гэмт хэргийн хохирлын тооцооны хүснэгтэд Т.тай бүлэглэсэн үйлдлийн хохирлыг 19 564 443 төгрөгийн хохирол учруулсан гэж илтэд зөрүүтэй байдлаар хохирлын тооцоог гаргасан байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол уршгийн шинж чанар хэр хэмжээг нотолж чадаагүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ"-г мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоосноор хэргийн талаар нотолбол зохих бусад бүхий л асуудлыг бодитой, зөв үнэлж дүгнэх, шийдвэрлэх тулгуур үндэслэл хангагдахыг онцгойлон анхаарах ёстой.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр яллагдагч Боржигон овогт ийн , ****  овогт **** ийн  нарт холбогдох эрүүгийн хэргийг ****  дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан яллагдагч Х.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Т.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

****  дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Энэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан гэрч О.****  "...зурагтыг 100 000 төгрөгөөр манайд тавьж байсан бөгөөд, барьцааны мөнгийг бэлнээр өгч зурагтыг буцаан авсан..." хэмээн мэдүүлдэг бөгөөд О.****  нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байх үедээ өд хөрөнгийн хохирол хүлээгээгүй болох нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ..." гэх ба О.**** ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон мөнгөн хөрөнгийн хохирол хангалттай тогтоогдсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан "..гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ..." тогтоосон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоох боломжтой байтал дээрх хуульд заасан үндэслэл журмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанарын хэр хэмжээг нотолж чадаагүй байна гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х., Т. нарын холбогдсон "Хулгайлах" гэмт хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул ****  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1**** 9 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Прокурор А.Намдаг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд О.**** аас гэрчээр мэдүүлэг авахад “зурагтыг 100.000 төгрөгөөр манайд тавьж байсан бөгөөд, барьцааны мөнгийг бэлнээр өгч зурагтыг буцаан авсан” гэсэн бөгөөд тэрээр барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байх үедээ эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээгээгүй болох нь тогтоогддог. Харин О.****  нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч Х.****  дүүргийн ****  дугаар хороо, гаалийн **** тоотод оршин суух иргэн ****  хохирогч **** гийн гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Самсунг” маркийн зурагт нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг нотолж байгаа гэрч болно. Тийм учраас О.**** аас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр мэдүүлэг авч оролцуулсан. Мөрдөгчөөс гаргаж өгсөн хохирлын тооцоог шүүхэд шилжүүлэхээс өмнө зөрүүтэй гэж үзээд хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу тусгайлан эрх олгосон үнэлгээний байгууллагаар тооцоог гаргуулсан. Х. нь ганцаараа 9, Т.тай бүлэглэж нийт 15 үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Эдгээр үйлдлийн улмаас учирсан хохирлыг яллах дүгнэлтийн хавсралтад дурдаж оруулсан. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч нарт холбогдох хэргийг шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Яллагдагч Х., Т. нарын өмгөөлөгч Х.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Энэ хэрэгт мөнгөн аягыг өгсөн, өгөөгүй, авдраас нь авсан, аваагүй гэх зэргээр 3 хохирогчийн асуудлыг дурдаж, шүүгдэгч авснаа илэрхийлээд хохирлын тооцоонд нэг мөсөн оруулах талаар санал гаргасаар давж заалдах шатны шүүхээр хоёр дахь удаа хэлэлцэгдэж байна. Уг асуудал нь анх хэрэг прокурор Эрдэнэбатын хяналтад байхад яригдсан. Тэгээд прокурор Ганчимэг, Энэрэл гэсээр 3-4 прокурорын гар дамжсаар ийм байдалд хүрсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Х., Т. нарт холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Х.**** “хулгайлах” гэмт хэргийг ганцаараа 9 удаагийн үйлдлээр нийт 15.904.958 төгрөгийн хохирол учруулсан,

Х. нь Т.тай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр нийт 3.939.485 төгрөгийн хохирол учруулсан ба нийт 14 удаагийн үйлдлээр 21.897.416 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

Т.ыг Х.тай бүлэглэн нийт 5 удаагийн үйлдлээр 3.939.485 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 7 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар Т., Х. нарт холбогдох хэргийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д заасныг зөрчсөн”, 2. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол уршгийн шинж чанар хэр хэмжээг нотлох шаардлагатай” гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатаар хязгаарлахгүй шүүх хуралдааны явцад мөн нотолж болохыг зохицуулан хуульчилсан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, буруутай бол ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Ингэхдээ, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмын үндсэн дээр гэмт хэрэгт холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шаардлагатай гэж үзвэл шинжээч зэрэг оролцвол зохих талуудыг бүрэн хамруулан, шүүхийн хэлэлцүүлэгт өрнүүлсэн мэтгэлцээний үр дүнд хэргийн үйл баримтыг үнэлэх, бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны бөгөөд прокурор хуульд заасны дагуу хэрэгт холбоотой шаардлагатай гэрч, хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гарган тэднийг шүүх хуралдаанд оролцуулж, хэргийн бодит байдлыг нотлох ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой, мөн нотлох баримтуудыг шүүх харьцуулан шинжлэн судлах замаар өөрийн дотоод итгэлээр хууль зүйн дүгнэлт хийж, нотлогдон тогтоогдсон хэмжээгээр гэмт хэргийн хохирлыг тодорхойлох боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасанчлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд энэ талаар бичсэн прокурор Б.Энэрэлийн 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 62 дугаар эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч Х.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Т.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ****  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗ/1**** 9 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Энэрэлийн бичсэн 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 62 дугаар эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.
  2. Яллагдагч Х.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Т.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлсүгэй.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                 Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                                  Ц.ОЧ