Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2026/0186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э,

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.Б,

Гуравдагч этгээд: Т б ХХК нарын хоорондын Усны тухай хуулийн холбох заалтыг зөрчсөн зөрчилд шийтгэл нуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Т.Э, хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Эөөс Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.Бд холбуулан зөрчилд холбогч Т б ХХК-д онуулсан дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх-ээр маргаж байна.

2. Байгаль орчны Хяналтын улсын байцаагч М.Б нь Т б ХХК-ийг барилгын ажлын явцад сууриас гарсан хөрсний усыг Дунд гол руу зохих зөвшөөрөл дүгнэлтгүй шавхсан зөрчилд холбуулан зөрчлийн хэрэг нээжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр Усны газрын Усны нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.М*******ыг шинжээчээр томилж, шинжээчээс усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг 1,412,681,333.5 төгрөг болон 526,072,320.0 төгрөг гэж тооцсон хоёр өөр дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байна.

Харин зөрчилд холбогчийн хүсэлтээр прокуророос дахин шинжилгээ хийлгүүлэхээр Н******* к******* ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчээс усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг 16,767,041.0 гэж тооцон дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.

Улмаар Эрх бүхий албан тушаалтан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Т б ХХК-ийг т мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 526,072,320.0 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Эөөс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.Бы 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 11-ны өдөр ирүүлсэн.

4.Дүгнэлт гаргагч прокурор дүгнэлтийн үндэслэлдээ:

4.1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э би, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.Б нь "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Т б " ХХК нь албан конторт үйлчилгээний барилга төслийн хүрээнд барилгын сууриас гарсан хөрсний усыг дунд гол руу зохих зөвшөөрөл дүгнэлтгүй шавхсан" гэх зөрчлийн 2502000662 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж холбогч "Т б " ХХК-г Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл онуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэргийн материалд цугларсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, холбогч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг, хүнд холбуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14- ний өдрийн 01/704 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаартай "Шинжээчийн дүгнэлтийг дахин хүргүүлэх тухай" албан бичиг, "Т б " ХХК-иас гаргасан хүсэлт, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар "Дахин шинжилгээ хийлгүүлэх тухай" прокурорын тогтоол, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний н******* к******* ХХК-ний 12/25 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан "хөрсний усыг зохих дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүй шавхан зайлуулсан" гэсэн зөрчлийн шинжтэй болох нь тогтоож байна.

4.2. Гэвч эрх бүхий албан тушаалтан М.Б нь холбогч "Т б " ХХК-д холбуулан Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан "хөрсний усыг зохих дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүй шавхан зайлуулсан" гэсэн зөрчилд Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шийтгэлийн хуудас (маягт 1) дугаартай хуудсаар зөрчилд шийтгэл онуулахдаа шийтгэлийн хуудасны 2 дахь хэсэгт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг 526,072,320 төгрөгөөр тогтоосон нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар буруу тогтоосон нөхцөл байдал тогтоож байна. Үүнд:

Эрх бүхий албан тушаалтан М.Б нь хүнд холбуулан шинжилгээ хийлгэхээс бусад тохиолдолд шинжээч оролцуулах тухай эрх бүхий албан хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/704 тушаалтны тогтоолоор шинжээч томилсны дагуу Монгол улсын засгийн газрын дугаартай шинжээчийн "Газрын доорх усны нөөцөд учирсан хохирол 1,412,681,333.5 /нэг тэрбум дөрвөн зуун арван хоёр сая зургаан зуун наян нэгэн мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай" гэх дүгнэлт гарсан байна.

Дээрх дүгнэлтийг гарган ирүүлсний дараа дахин Усны газраас 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 дугаартай "Шинжээчийн "Газрын доорх усны нөөцөд учирсан хохирол 526.072.320.0 /т зуун хорин зургаан сая далан мянга гурван зуун хорь төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай" гэх илт зөрүүтэй дүгнэлт гаргаж ирүүлсэн байна.

4.3.Усны газраас гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг холбогч "Т б " ХХК-ны гүйцэтгэх захирал Н.А*******ээс эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг прокуророос хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаар "Дахин шинжилгээ хийлгүүлэх тухай" прокурорын тогтоол гаргасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний "Н******* к*******" ХХК-ний 12/25 дугаартай шинжээчийн "Т б ХХК хөрсний усыг шавхан зайлуулахын тулд холбох байгууллагаас дүгнэлт зөвшөөрөл шаардлагатай. "Т б " ХХК нь барилгын суурь хийх зорилгоор хөрсний усыг шавхан зайлуулж ашигласан байна. Усны нөөцөд учруулсан хохирол нь 16,761,041 төгрөг байна" гэх дүгнэлт гарсан нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсанд 526,072,320 төгрөгөөр тогтоосон нь ойлгомжгүй учруулсан хохирол, нөхөн төлбөрийг үнэн бодитой шийтгэлийн хуудсанд тусгаагүй гэж дүгнэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд онуулах шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэх заалтыг зөрчсөн.

4.4.Монгол улсын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарны 06-ний өдрийн А/94 дугаар тушаалын хавсралтад Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмын 2.2-т "Хохирол гэдэг нь зөрчлийн улмаас хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, хүн, хуулийн этгээдийн нэр хүнд, эдийн болон эдийн бус хөрөнгө, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа, төр, нийтийн ашиг сонирхолд шууд учирсан үр дагаврыг, нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүссэн, холбох хууль, журам, зааварт заасан тусгай аргачлалын дагуу тогтоосон татвар, шимтгэл, устсан, гэмтсэн эд хөрөнгө, эд зүйл, түүнчлэн хорсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээг хэлнэ гэж тус тус заасан.

Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлд "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ" гэж тайлбарласан байна.

4.5. Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтны зөрчилд шийтгэл онуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

Иймд зөрчилд холбогч Т б ХХК үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хөрсний усыг зохих дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүй шавхан зайлуулсан гэх зөрчлийн шинжтэй байх ба эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 2 дахь заалтад ...хохирол шимтгэл, алдангийн нөхөн төлбөрийн 526.072.320 төгрөг гэснийг 16.767.041 төгрөг гэж өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл онуулсан дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив гэжээ.

5.Хариуцагч Байгаль орчны хяналтын улсын байцаагч хариу тайлбартаа:

5.1. Хан-Ууул дүүргийн 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Т б ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл онуулж, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/704 дугаар Усны газрын шинжээчийн дүгнэлтээр 1.412.681.333.5 /нэг тэрбум дөрвөн зуун арван хоёр сая зургаан зуун наян нэгэн мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг Байгаль орчны уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан.

Дахин 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Усны газрын шинжээчийн дүгнэлтээр учруулсан хохирол, нөхөн төлбөрт 526.072.230 /т зуун хорин зургаан сая далан хоёр мянга гурван зуун хорин/ төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тогтоож Байгаль орчны уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан.

5.2.Усны тухай хуулийн 16.4.7-д зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нь усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр нуулах эрхийг хэрэгжүүлдэг. Энэ үйл ажиллагаа нь Шүүх шинжилгээний тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад холбох хууль тогтоомжид тулгуурлан хийгддэг.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан А/37, А/31 дүгээр тушаал 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А/156 дугаар тушаал хүчингүй болсон. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 тоот "Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох хөнгөлөх тухай" тогтоолын 1 дүгээр хавсралтын тайлбарт "Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах тохиолдолд 7в-тэй /Уул уурхайн үйлдвэрлэлд ус шавхан зайлуулахтай/ адилтгаж тооцно гэж тус тус заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3 дахь заалт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэж заасны дагуу хэрэгт хавсаргагдсанаар нотлох баримт хангалттай байх тул Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж арга хэмжээ тооцож шийдвэрлэсэн.

5.3.Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 57 дугаар зүйлийн 1 дүгээр зүйл Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэснийг үндэслэн хууль бус үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж байгууллага байгаль орчин түүний баялагт учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.11 дэх заалтад "Байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг", "байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ гэж заасан байдаг.

5.4. Эдгээр заалтын дагуу Монгол улсын Ерөнхий прокурорын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/75 тоот тушаалаар баталсан Зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журмын 3 дахь хэсгийн 3.6 дахь Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас байгаль орчин, ус, ургамал, агаар, амьтан, ой, газар, газрын хэвлийд учирсан хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасны дагуу тооцно заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар бүлгийн 30 дугаар зүйлийн 3.9 дэх заалт, мөн Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын шинжээчийн дүгнэлтээр учруулсан хохирол, нөхөн төлбөрт 526,072,320 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрийг тогтоож, Байгаль орчны уур амьсгалын санд төвлөрүүлэх шаардлагатай гэж дүгнэлт гаргасан.

2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Байгаль орчны үнэлгээ, зөвлөх үйлчилгээний Н******* к******* ХХК нь байгаль орчны хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалаар тооцож хохирол нөхөн төлбөрийг тооцсон эсэх нь тодорхойгүй байх тул 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас нь үнэн бодит байх тул усны нөөцөд учруулсан хохирол нөхөн төлбөрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээд Т б ХХК хариу тайлбартаа:

6.1. Нийслэлийн байгаль орчны газрын хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч, эрх бүхий албан тушаалтан М.Б 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас "Т Б Проперти" ХХК нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах үндэслэлээр зөрчсөн.

6.2. Усны газрын гаргасан шинжээчийн дүгнэлтийн талаар:


Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/704 тоот эхний дүгнэлтийн тухайд шинжээч нь дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал"-аар тооцон гаргасан.

Тус аргачлалд хохирол тооцох усны нөөцийн хэмжээг Ош-г дараах томьёогоор тодорхойлно. Үүнд: Ош = Фх Qтэзү

Энд Qх Усны нөөцөд учирсан хохирлын "Их" ангилалд орж, ил далд уурхай, эсвэл барилгын сууринаас шүүрүүлэн зайлуулж байгаа усны хэмжээ, м/хоног;

Qтэзү нь Тухайн уурхайн техник эдийн засгийн үнэлгээнд тодорхойлсон эсвэл барилгын суурийн ухалгаас инженер-геологийн судалгаагаар тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээ, м/хоног байдаг. Гэтэл 2025 оны "Сойл Инженеринг" ХХК-ийн хийсэн судалгаагаар төслийн барилгын сууриас шавхан зайлуулах усны хэмжээг тооцоогүй тул 0 м3 байхаар тооцсон.

Дээрх барилгын сууриас шавхан зайлуулах усны хэмжээг тооцоогүй О гэж тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд Qш=Фх-Qтэзү гаргахад шууд нөлөөлөх буюу хоногт дунджаар шахаж зайлуулах усны тоо хэмжээг буруу гаргасан.

Тодруулбал Барилгын суурийн ухалгаас шүүрүүлэн зайлуулж буй усны хэмжээ "инженер-геологийн судалгаагаар тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээнээс 10-аас дээш хувиар илүү бол" их хохирол учирсан гэж үзэхээр байх боловч Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээгээр инженер-геологийн судалгаагаар тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээ буюу Qтэзү хасаж гаргах байтал тухайн шүүрүүлэн зайлуулах усыг 0 гэж тооцож бодсон нь шууд нөлөөлж хоногт зайлуулах усны хэмжээг тодорхойлдог хохирол тооцох усны нөөцийн хэмжээ Qш буруу тооцоолж гаргасан.

Учир нь хөрсний ус зайлуулах ажлын үзлэгээр нэг насос цагт 30 м3/цагт зайлуулахаар ажилласан. Энэ нь нэг насос хоногт 720 м3/хоногт зайлуулсан. Үүнийг ажилласан насосоор тооцож үзвэл дараах байдлаар нийт хугацаанд усыг зайлуулсан. Үүнд:

6.2.1. 2025 оны 07 дугаар сарын15-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл нийт 8 өдөр, 10 насос ажилласан. 1 хоногт 1 насос 720 м3/хоногт шавхах бөгөөд 10 насос нийтдээ 8 хоногийн хугацаанд 57,500 м3 хөрсний усыг шавхсан.

6.2.2. 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 08 дугаар 12-ны өдөр хүртэл нийт 20 өдөр, 8 насос ажилласан. 1 хоногт 1 насос 720 м3/хоногт шавхах бөгөөд 8 насос нийтдээ 20 хоногийн хугацаанд 115,200 м3 хөрсний усыг шавхсан.

6.2.3. 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 44 өдөр, 6 насос ажилласан. 1 хоногт 1 насос 720 м3/хоногт шавхах бөгөөд 6 насос нийтдээ 44 хоногийн хугацаанд 190,080 м3 хөрсний усыг шавхсан.

6.2.4. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 13 өдөр, 6 насос ажилласан. 1 хоногт 1 насос 720 м3/хоногт шавхах бөгөөд 6 насос нийтдээ 13 хоногийн хугацаанд 56,160 м3 хөрсний усыг шавхсан.

Бодит байдал дээр барилгын сууриас гарсан хөрсний усыг нэхэмжлэгч нь 85 хоногийн хугацаанд нийт 419,040 м3 хөрсний усыг шавхсан. Энэ нь хоногт дунджаар 4,929.9 м3 усыг шавхсан.

Гэтэл Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/704 тоот дүгнэлтээр хоногт 248.7 м3 усыг дунд голын далан руу шавхсан гэж дүгнэсэн. Энэ 248.7 м3 усыг хоногт шавхсан гэх тоо хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй бөгөөд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал"-д нийцээгүй.

Дээрхийг дүгнэхэд Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/704 тоот дүгнэлтээр Фх1 буюу барилгын сууринаас шүүрүүлэн зайлуулж байгаа усны хэмжээ, м/хоног тогтоож чадаагүй мөн Qтэзу2-г барилгын суурийн ухалгаас инженер-геологийн судалгааraap тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээг үндэслэлгүйгээр 0 байхаар тооцсон нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, A31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал"-д тус тус нийцээгүй. Усны нөөцөд учирсан хохирлыг тодорхойлох Qш нь буруу гарснаас хохирлын үнэлгээ үндэслэлгүйгээр маш өндөр 1,412,681,333.5 төгрөг гарсан нь үндэслэлгүй.

6.3. Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 тоот 2 дахь дүгнэлтийн тухайд шинжээч нь дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Усны нөөцөд учирсан хохирлын үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал" болон Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Гадаргын болон газрын доорх усны экологийн итгэлцүүр" тус тус үндэслэн гаргасан байдаг

Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Усны нөөцөд учирсан хохирлын үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал" болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал" аль алинд огт байхгүй томьёогоор бодсон өөрсдөө зохиож гаргасан өөрсдийн томьёогоор бодсон бөгөөд хохирлын хэмжээг буюу 1м.кв нох хохирлын үнэлгээг 2011 оны 302 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээ"-ээр тооцон, газар доорх усны экологийн итгэлцүүрийг тооцохдоо 2020 оны А/59 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Гадаргын болон газрын доорх усны экологийн итгэлцүүр" тооцож тус тус гаргасан.

Гэтэл Усны газар шинжээчийн 2 дах дүгнэлтийг гаргахдаа дээрх 2 аргачлалыг аль алиныг нь баримтлан гаргасан бөгөөд аргачлалд байхгүй томьёогоор бодож ЗГ-ын эдийн засгийн үнэлгээгээр тооцож, итгэлцүүрийг нь мөн дээрх дурдсанчлан А/59 тоот тушаалын хавсралтаар батлагдсан итгэлцүүрээр тооцож гаргаж байгаа нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй болгосон.

Дээрх дурдсанчлан 2020 оны А/59 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Усны нөөцөд учирсан хохирлын үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал"-д байхгүй томьёо зохиож ашигласан нь дүгнэлт огт үндэслэлгүй. Хгду=Vi Кбохтх49.4.4 ЭҮгду Ка59 томьёог задалж үзвэл ийм нэр томьёо одоогийн хүчин төгөлдөр хууль, дүрэм, журам аргачлалд огт байхгүй. Жишээ нь Кбохтх49.4.4, Ка59 мөн эхний гаргасан буюу газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/704 тоот дүгнэлтэд заасан хоногт дунджаар зайлуулах усны хэмжээг буюу 248.3 м3/хоногт нийт 20.640 м3/жил гэсэн буруу тооцоог дахин ашигласан нь 2 дахь дүгнэлтийг мөн адил үндэслэлгүй болгосон.

Тодруулбал Усны газар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 73 дах хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.24, 5.1.5-д заасны дагуу шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийх зарчмыг баримтлан мөн хуулийн 5.2.3-т заасныг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.

Гэтэл шинжээч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу томилсон шинжээч болохын хувьд Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1-д заасны дагуу шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8-р зүйлийн 3.17-д тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гаргах учиртай. Гэтэл эргэлзээ бүхий хууль болон холбох хүчин төгөлдөр үйлчилж буй аргачлалд нийцээгүй 2 дүгнэлтийг гаргасан.

6.4. Хөндлөнгийн шинжээч "Н******* К*******" ХХК нь дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал"-аар тооцон хохирлын үнэлгээг тооцож гаргасан нь үндэслэлтэй. Учир нь хуулиар тусгайлан эрх олгсон Захиргааны байгууллагаас хамгийн сүүлд гаргасан захиргааны хэм хэмжээний актыг баримтлах учиртай.

Учир нь хөрсний ус зайлуулах нийт усны хэмжээг буюу Qш8 гаргахдаа Qш=Фх9 Qтэзү10 томьёогоор хоногт дунджаар шахаж зайлуулах усны тоо хэмжээг үндэслэлтэй гаргасан. Тодруулбал нийт шавхан зайлуулсан усны хэмжээг 419,040м3 байсан ба энэ нь дунджаар хоногт 4,929.9 м3 усыг шавхан зайлуулсан дүгнэлт гарсан.

Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг тогтоож Qш гаргахад хоногт дунджаар шавхсан усны хэмжээнээс инженер геологийн судалгаагаар тогтоосон шүүрүүлэн зайлуулах усны хэмжээ буюу Qтэзү хасаж гаргахаар аргачлалд маш тодорхой заасны дагуу Сойл Трейд ХХК-ийн гаргасан инженер геологийн судалгаагаар хоногт дунджаар шүүрүүлэн зайлуулах усны хэмжээг 4,927 м3 гэж тогтоосон. Qш=Фх-Qтэзү томьёогоор нөхөн төлбөр тооцох усны нөөцийн хэмжээг бодоход дараах байдалтай гарсан. Qш=4,929.9м3-4,927м3=2,9м3 мөн ЭҮгд11 буюу Газрын доорх усны экологи эдийн засгийн суурь үнэлгээг 2025 оны А/37, А31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал"-ын 2.12 дугаар хүснэгтийн 9-д "Туул голын сав газар"-т газрын доорх ус 25,347 төгрөг/м3 байхаар тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-ийн 4 дэх хэсэгт зааснаар Ясны нөөцөд учирсан хохирлыг тухайн сав газрын усны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход ЭҮгд-ийг 76,041 төгрөг/м3 болсон нь үндэслэлтэй.

Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2025 оны А/37, А31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан "Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал"-д заасан усны нөөцөд учруулсан хохирол тооцох аргачлалаар бодож хохирлын хэмжээг тогтоосон нь холбох хууль тогтоомж болон аргачлалд нийцсэн гэж үзэж байна.

 

6.5. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд онуулсан шийтгэл албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэж заасныг дараах байдлаар зөрчлийг хянан шалгахдаа зөрчсөн. нэмэлт шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол үйлдээгүй байхад нэмэлт дүгнэлт гаргасан тухайд Шүүх шинжилгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар "Шинжилгээ нь анхдагч, нэмэлт, дахин гэсэн хэлбэртэй" байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 зааснаар "Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ" гэж заасныг зөрчсөн буюу эрх бүхий албан тушаалтан М.Б нэмэлт шинжилгээ хийлгэх шинжээч томилсон тогтоол үйлдэн ирүүлээгүй байхад Шинжээч дахин дүгнэлт гаргасан Шинжилгээний тухай хуулийг зөрчсөн. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 4 дэх Худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ" гэж заасан байхад үндэслэлгүй худал дүгнэлтийг давтан гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн.

6.6. Нийслэлийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаартай Дахин шинжилгээ хийлгүүлэх тухай тогтоолоор усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор дахин шинжилгээ хийлгэхээр "Н******* К*******" ХХК-ийг томилсон. Хөндлөнгийн шинжээч нь шинжээчийн дүгнэлтээ 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гарган эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгсөн. Эрх бүхий албан тушаалтан нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг холбогчид танилцуулаагүй.

Тодруулбал эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр утсаар холбон хүрж ирж уулзана уу гэж мэдэгдсэн. Түүний дагуу холбогч талаас тухайн өдөр очиж уулзахад шитгэх хуудсыг танилцуулсан. Холбогчийн зүгээс хөндлөнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй тул эхлээд дүгнэлттэй танилцах эрхээ эдэлмээр байна гэж хэлсэн. Эрх бүхий албан тушаалтан нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлттэй огт танилцуулах хүсэл сонирхол байгаагүй. Учир нь холбогчийн зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 25 болон 26-ны өдөр утсаар холбон шинжээчийн дүгнэлттэй танилцмаар байна гэж удаа дараа холбсон. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь дотоод ажилтай байна, өвчтэй байна, ажил дээрээ байхгүй байна, байгууллагын үйл ажиллагаатай байна гэх мэт шалтгаанаар шинжээчийн дүгнэлттэй танилцах боломжоор хангаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.912 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн бөгөөд зөрчлийн арга хэмжээ авсны дараа тухайн өдөр хэргийн материалтай танилц гэхэд л шинжээчийн дүгнэлттэй танилцаж амжсан. Энэ нь холбогчийг хөндлөнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх гомдол гаргах боломжийг олгоогүй. Мөн холбогчийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсгийн 2.9-д заасан зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд энэ мөн адил хэргийн материалтай танилцуулдаггүй байсан. Энэхүү шинжээчийн 3 дахь дүгнэлт нь зөрчлийн шалган шийдвэрлэхэд маш чухал ач холболтой дүгнэлт юм. Учир нь Усны газар нэг зөрчил дээр нэг газраас тэс ондоо аргачлалыг баримтлан үндэслэлгүйгээр 2 өөр томьёогоор, 2 өөр хохирлын хэмжээ тогтоосон үнийн дүнтэй, нэг дүгнэлтээ үгүйсгэсэн учир битүүлэг, үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан байсан тул холбогчийн зүгээс дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан гаргасан ч шийдвэрлээгүй тул хяналтын прокурорт хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь энэхүү шинжээчийн дүгнэлтийг холбогчид танилцуулахгүйгээр мөн усны *хохирлын хэмжээг тогтоосон 3 шинжээчийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийлгүйгээр шийтгэлийг шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө нуулсан байсан.

6.7. Усны газар усны нөөцөд учруулсан хохирлыг тогтоохоор 2 удаагийн дүгнэлтийг гаргасан. Энэхүү дүгнэлтүүд нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д зааснаас гадна дараах эрх эдэлнэ, 2.2-т оролцогчид асуулт тавих эрхтэй..., 2.3-т дүгнэлт гаргахаас гадна дараах баримт ирүүлэх талаар шүүх, эрх бүхий албан тушаалтанд хандаж хүсэлт гаргах эрхтэй гэж заасан боловч хэн гэдэг, ямар албан тушаалтай хүн, ямар тусгай мэдлэгтэй хүн дүгнэлт гаргасан нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-т ... тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн, 8.2.2-т ...энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч..., 8.2.3-т ...төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн, 8.2.4-т... мэргэжлийн байгууллага... гэж тус тус заасан.

Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 8.2.3-т заасан этгээдэд хамаарахаар харагдаж байх бөгөөд энэ нь тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т... Энэ хуулийн... 8.2.1, 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр... баталгаажуулна... гэж заасныг ноцтой зөрчсөн буюу дүгнэлт гаргасан шинжээч гарын үсэг зураагүй.

Мөн Усны газрын шинжээч Б.М******* нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зөрчлийн хэргийн холбогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.Бат-Эрдэнийн ******* утас руу залгаж "Би ажилд ороод удаагүй шинэ хүн байгаа юм аа. Танай зөрчлийн хэргийн шинжээчийн дүгнэлт өөрчлөгдсөн хохирлын хэмжээ 526 сая гарсан шүү. Манайх дүгнэлтээ засаад Нийслэлийн Онцгой байдлын газарт өгсөн байгаа очиж танилцаарай. Мөн манай Усны газрын даргын тушаал гарч тур тушаалын дагуу боломжит хэмжээгээр багасгаж хохирлыг тооцож гаргасан байгаа гэж хэлсэн. Энэ үйлдэл нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 43.4.613-д заасныг зөрчсөн.

6.8.Мөн Усны газрын мэргэжилтэн Б.М******* нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчээс мэдүүлэг авсан мэдүүлгийн 3 дахь хуудас, зөрлийн хэргийн 37 дахь хуудаст мэдүүлснээр Усны газар нь 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/160 дугаартай "Усны нөөцөд учирсан хохирол тооцоход боломжит хувилбар сонгох тухай" тушаалыг баталсан. Уг тушаал нь өмнөх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн тогтоосон усны нөөцөд учруулсан хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж бууруулах боломж, хууль зүйн үндэслэл тогтоож шинэ нөхцөл байдал бий болсон тул нэмэлт шинжилгээ хийх шаардлага үүсгэсэн. Үүний дагуу дахин шинжилгээ хийж дүгнэлт гарган хүргүүлсэн агуулга бүхий мэдүүлгийг өгсөн.

Усны газрын энэ үйлдэл, тодруулбал шинжээч М*******ын энэ үйлдэл нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 43.4.514-д заасныг мөн ноцтойгоор зөрчиж өөрийн санаачилгаар тушаал гарган баримт материал цуглуулж түүнийгээ үндэслэн үндэслэлгүй дүгнэлтийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 тоот нэмэлт дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Эийн дүгнэлттэй, Нийслэлийн Байгалд орчны газрын хяналтын улсын ахлах байцаагч М.Бы 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Прокурор Т.Эөөс шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ маргаан бүхий тоот шийтгэлийн хуудасны нөхөн төлбөрт 526,072,320 сая төгрөг гэснийг 16,767,041 төгрөг гэж өөрчлүүлэх гэсэн агуулгаар маргасан бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т заасан захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн төрөлд хамаарч байгаа болно.
  2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт үнэлэлт, дүгнэлт хийж, дараах үндэслэлээр Нийслэлийн Байгалд орчны газрын хяналтын улсын ахлах байцаагч М.Бы 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудасны хохирол нөхөн төлбөрт 526,072,320 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
  3. Дүгнэлт гаргагч прокуророос ...526,072,320 төгрөгөөр тогтоосон нь ойлгомжгүй, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг үнэн бодитой шийтгэлийн хуудаст тусгаагүй...Зөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад ...шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээ нь...зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна гэх заалтыг зөрчсөн гэж, хариуцагч эрх бүх бүхий албан тушаалтнаас ...Усны газар нь усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр нуулах эрхийг хэрэгжүүлдэг гэж, гуравдагч этгээдээс Усны газрын шинжээчийн дүгнэлтүүд нь...эргэлзээ бүхий хууль болон холбох хүчин төгөлдөр үйлчилч буй аргачлалд нийцээгүй дүгнэлт гаргасан...нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоол үйлдээгүй байхад нэмэлт дүгнэлт гаргасан...шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй...Усны газраас ирүүлсэн дүгнэлтэд дүгнэлт гаргасан шинжээч гарын үсэг зураагүй гэж тус тус маргаж байна.
  4. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-т Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ, 7.15 дугаар зүйлийн 2-т Ус ашиглах зөвшөөрлийг бусдад худалдсан, эсхүл бусдад шилжүүлсэн, эсхүл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр, эсхүл гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг т зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг т мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.
  5. Дээрх хуульд заасны дагуу хөрсний усыг зөвшөөрөл, дүгнэлтгүй шавхсан зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг зөрчилд холбогч Т б ХХК-аас гаргуулах зохицуулалттай байх боловч Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг тооцсон гурван өөр үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлт гарсан, тэдгээрийг авч үзвэл дараах нөхцөл байдал тогтоож байна. Үүнд:
    1. Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/704 тоот Шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээ-ээр 1,412,681,333 төгрөг гэж тооцсон байх бөгөөд уг үнэлгээг ямар албан тушаалтан үйлдсэн нь тодорхойгүй, гарын үсэг зурж баталгаажуулаагүй,
    2. Усны газрын 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/775 тоот Шинжээчийн дүгнэлт дахин хүргүүлэх тухай албан бичигт усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг 526,072,320 төгрөг гэж тооцсон байх бөгөөд тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Б******* цахим гарын үсгээр баталгаажуулсан,
    3. Н******* к******* ХХК-ийн 2025 оны 11 дүгээр 24-ний өдрийн 12/25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг 16,767,041 төгрөг гэж тооцсон байх бөгөөд шинжээчээр тус компанийн гүйцэтгэх захирал Л.Б*******, мэргэжилтэн Х.С******* нар ажилласан, дүгнэлтэд мэргэжилтэн Х.С******* гарын үсэг зураагүй, гүйцэтгэх захирал албажуулсан байна.
  6. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно гэж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар олгсон бүрэн эрхийнхээ хүрээнд нотлох баримт цуглуулах тодорхой ажиллагаа явуулах, иргэн, байгууллага, албан тушаалтнаас холбох баримт, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулан авах эрхтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч эрх бүхий албан тушаалтан болон дүгнэлт гаргагч прокурор нар аль аль нь хуульд заасан журмын дагуу шинжээч томилсон гэж үзэх үндэслэлтэй байна.
  7. Тодруулбал, шинжээчийг томилохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийг эсхүл мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн, шинжилгээ хийх эрх авсан шинжээч, төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн, мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилохоор зохицуулжээ.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр томилсон Усны газрын мэргэжилтний хувьд дээрх хуулийн 8.2.3-т заасан төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн, харин прокурорын тогтоолоор томилсон Н******* к******* ХХК-ийн хувьд мөн дээрх хуулийн 8.2.4-т заасан мэргэжлийн байгууллага байх тул хуульд заасан журмын дагуу шинжээчийг томилсон байна.

  1. Түүнчлэн Усны тухай хуулийн 161 дугаар зүйлийн 161.4.7-д усны экологи-эдийн засгийн үнэлгээ, усны үнэ, тариф тогтоох чиглэлээр судалгаа хийх аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох гэж усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд энэ нь тухайн төрийн захиргааны байгууллагад олгсон эрхийн асуудал, бусад этгээд усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагч эрх бүхий албан тушаалтны тайлбарыг хүлээн авах боломжгүй.
  2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээч томилох, шинжээчийн дүгнэлт гаргах харилцааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах ба тус хуулийн 4.11 дүгээр зүйлийн 7-д Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж зааснаар зөрчлийн хэрэгт томилсон шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар зохицуулжээ.
  3. Гэвч хариуцагч эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр томилсон Усны газрын мэргэжилтэн болон прокурорын тогтоолоор томилсон Н******* к******* ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.4-т Энэ хуулийн 8.2.2-т заасан шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан тохиолдолд дүгнэлтэд гарын үсэг зурж, хувийн тэмдгээр, 8.2.1, 8.2.3-т заасан этгээд дүгнэлтийг гарын үсгээр, 8.2.4-т заасан этгээд шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан бол дүгнэлтийг гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулна гэж заасантай нийцээгүй байна.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр томилсон Усны газрын мэргэжилтний хувьд /хуулийн 8.2.3-т заасан төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн/ анх болон дахин ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд шинжээч Б.М******* өөрөө гарын үсэг зураагүй,

Прокурорын тогтоолоор томилсон Н******* к******* ХХК-ийн хувьд /хуулийн 8.2.4-т заасан мэргэжлийн байгууллага/ шинжээчийн дүгнэлтэд шинжээч Л.Б******* гарын үсэг зурж байгууллагын тэмдгээр баталгаажуулсан боловч шинжээч Х.С******* гарын үсэг зураагүй байгаа нь эдгээр шинжээчийн дүгнэлтийг баталгаажсан гэж үзэх үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

  1. Нэгэнт маргаан бүхий шийтгэлийн хуудаст хохирлын дүнг тооцоход үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу баталгаажаагүй байхаас гадна дүгнэлт гаргагч прокурорын шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахад үндэслэл болгож буй шинжээчийн дүгнэлт ч мөн хуульд заасан журмын дагуу баталгаажаагүй тул шүүхээс энэ асуудлаар даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.
  2. Иймд хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасны дагуу баталгаажаагүй болох нь тогтосон, холбох үнэлгээнүүд нь хоорондоо даруй зөрүүтэй байгаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул маргаан бүхий шийтгэлийн хуудасны хохирол нөхөн төлбөрт 526,072,320.0 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
  3. Мөн шинжээч Усны газрын мэргэжилтэн дүгнэлтээ өөрчилж 2 өөр тооцоолол бүхий дүгнэлт ирүүлсэн, шинжээч Н******* к******* ХХК нь зөрчилд холбогчийн санал болгосон шинжээч бөгөөд эдгээр шинжээчдийн дүгнэлтүүд нь хоорондоо тооцооллын хувьд даруй зөрүүтэй, тооцооллыг бодох аргачлал дээр талууд маргаантай байгаа энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан, прокуророос Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 5-д зааснаар шинжээчийн үүргийг багаар гүйцэтгүүлэх нь зүйтэй болохыг тэмдэгдэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч М.Бы 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудасны Т б ХХК-аас хохирол, нөхөн төлбөрт 526,072,320.0 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд дугаар шийтгэлийн хуудасны хохирол, нөхөн төлбөрт холбох хэсэг хүчингүй болох ба энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хучин төгөлдөр болсны дараа дахин шинэ акт гаргах хугацааг тооцохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОДМАА