| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/00345/И |
| Дугаар | 146/ШШ2025/00031 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2025/00031
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***** хүсэлттэй,
“*****-г эрэн сурвалжлуулах” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэл гаргагч **** нь ******/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд **** эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу өгсөн. Би **** 2019 онд байрны урьдчилгаа болгож өгсөн мөнгөө авах гэтэл хаяг нь тодорхойгүй байгаа тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан...” гэв.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүний эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэхэмжлэгч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргахаар зохицуулсан.
2. Хүсэлт гаргагч **** нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд хэмээн **** эрэн сурвалжлуулахаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...би **** 2019 онд байрны урьдчилгаа болгож өгсөн мөнгөө авах гэтэл хаяг нь тодорхойгүй байгаа тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан...” гэж тодорхойлсон.
3. ***** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Жич: ***** ***** тоотод оршин суух, утас:***** дугаартай болохыг дурдав.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН