| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00011/И |
| Дугаар | 146/ШШ2025/00098 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 146/ШШ2025/00098
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ***** хүсэлттэй,
“Эцэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **** нь “Эцэг тогтоолгох тухай” хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Би **** гэдэг хүнтэй амьдарч байх хугацаанд охин маань төрсөн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан учир ээжийнхээ нэрээр овоглосон юм. Тэгээд **** нас барсан учир хүүхдийнхээ овгийг солих гэсэн юм. Манай охин 2017 оноос хойш надтай хамт амьдарч байгаа. Одоо 8 дугаар ангид сурдаг...” гэв.
2. Хүсэлт гаргагч **** нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 2/, **** төрсний гэрчилгээний болон **** нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.
3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжээч томилсон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-22/-г нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.” гэж заажээ.
2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ... гэж,
Энэ хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
Тодруулбал, шүүх хуулийн дээрх заалтын дагуу иргэний эдийн болон эдийн бус баялгийн эрхийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгохтой холбоотой, аливаа үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болсон тохиолдолд, тухайлбал эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүхийн журмаар тогтоодог онцлогтой.
3. Хүсэлт гаргагч **** нь ...Би **** танилцаж, **** өдөр охин **** төрсөн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан учир эх *** овоглосон. **** бид хоёр 2017 оноос хойш тусдаа амьдрах болсон. **** өдөр **** нь нас барсан юм. Охин **** өөрийн нэрээр овоглох гэтэл гэрлэлтийг баталгаа байхгүй учир шүүхээр эцэг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд охин **** төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох... гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэдийгээр ***, талийгаач *** нар нь гэрлэлтээ батлуулаагүй байсан ба **** оныг хүртэлх хугацаанд хамт амьдарч байсан үйл баримт нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Талийгаач *** нь *** өдөр нас барсан талаар №**** дугаартай нас барсны гэрчилгээ /хх-ийн 5/ авагджээ.
Түүнчлэн хамтын амьдралтай байх явцад тэдний дундаас *** өдөр охин **** төрсөн, хүүхдийг эх **** тодорхойлон төрсний гэрчилгээ олгогдсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн хүсэлтээр хүүхдүүдийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн **** өдрийн №**** дугаар дүгнэлтээр: 1. **** нь **** биологийн эцэг байх боломжтой байна, эцэг байх магадлал 99,99% байна гэжээ.
6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг үндэслэн **** нь **** өдөр төрсөн охин **** төрсөн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН