Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/053

 

 

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/160 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2014000000395 дугаар хэргийг 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...........оршин суудаг, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/,

Монгол Улсын иргэн, ............ оршин суудаг,

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №100 дугаарт шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, овогт ийн /Регистрийн дугаар /.

2. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг Түүхийн хөндий гэх газарт 0.0244 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулан байгаль орчинд 408,924 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт ийн нарыг бүлэглэж , тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар  тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******, *******  нарт оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 жилийн  хугацаанд төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******ийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж, түүний торгох ялыг таван мянга гурван зуун арван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,310,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, *******  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн ... ATLAS 3306 маркийн улсын дугаартай цагаан өнгөтэй, экскаватор..., иргэний нэхэмжлэгч ы эзэмшлийн Hyundai HD 270 маркийн улсын дугаартай, өөрөө буулгагч, иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн Foton BJ3258 маркийн Т улсын дугаартай өөрөө буулгагч зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх зүйлсийн хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч , , а нарт тус тус буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэний нэхэмжлэгч  ын эзэмшлийн... ATLAS маркийн 3306 маркийн улсын дугаартай экскаватор үнэ 25,0000,000 төгрөг..., иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн .... Т улсын дугаартай өөрөө буулгагч Foton BJ3258 маркийн авто машины үнэ 9,200,000 төгрөг.... нийт 34,200,000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас тэнцүү хуваан гаргуулж,  улсын орлого  тус тус болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аймгийн Цагдаагийн газрын аж ахуйн агуулахад хадгалагдаж байгаа ... 100 квт дизель мотор, усан буу...-г иргэний нэхэмжлэгч т буцаан олгож,

Шүүгдэгч *******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

3. Шүүгдэгч *******  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Учир нь техник хэрэгсэл байршуулсан боловч үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг техник хэрэгслийн жолооч нарт хэлээд явсан. Техник хэрэгсэл байршуулсан асуудлаа бол хүлээн зөвшөөрч байгаа. Гагцхүү 1. Бичиг баримт хөөцөлдөх гээд аймгийн төв явсан араар зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдсан хүнийг тогтоож өгнө үү, 2. Энэ ажлыг анх эхлэхдээ , нар нь хамтран ажиллаж ашиг хуваахаар ярилцаж эхэлсэн, хамтын оролцоотой байсан гэдгийг шалгаж өгөөч гэсэн 2 асуудлыг шүүх хурал болгоноор байнга ярьдаг. Давж заалдах шатны шүүхээс ч энэ асуудлыг шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзэж хэргийг буцааж байсан.0,0244 га талбайг эвдрэлд оруулсан эзэн хэн бэ гэдгийг анхаарч дүгнэлт хийхгүйгээр гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна...“, “...Заг сумын Засаг даргатай гэрээ хийсэн, заасан газар нь гэрээнд заасан цэг солбилцол биш байсан учир техник хэрэгслээ харж үлдсэн хүмүүст ямар нэг үйл ажиллагаа явуулж болохгүй гэж хэлээд баримт бичгээ хөөцөлдөхөөр аймгийн төв рүү ирсэн, үлдсэн хүмүүст газар ухаж болохгүй талаар хэлсэн” талаар удаа дараагийн мэдүүлгийг мөрдөн байцаалт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Гэрээ хийсэн дүгнэлттэй талбайд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй талаар иргэний нэхэмжлэгч, хохирогч мөн мэдүүлсэн. Эвдрэл үүссэн гээд байгаа 0,0244 га талбайг хэн хэзээ, хэний удирдлага дор ухсан болох, ухах үүргийг *******, ******* бидний зүгээс нөхөрлөлийн гишүүдэд даалгасан эсэх, даалгасан бол хэзээ хэн даалгасан, хэний буруутай үйлдлийн улмаас гэрээнд заагдаагүй газрыг ухсан, газарт халдсан талаар шалгаж тогтоолгүй шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байгаа.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/160 дугаартай Шийтгэх тогтоолтой хэргийг хянаж өгнө үү...” гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч *******, Төмөр-Очир нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн субъект биш тул дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******, ******* ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүй атлаа 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Түүхийн хөндий” гэх газарт  0.0244 га талбайд ATLAS 3306 маркийн 16- 70 улсын дугаартай экскаватор, Hyundai HD 270 маркийн ,  Foton BJ3258 маркийн Т улсын дугаартай өөрөө буулгагч зэрэг хүнд даацын техник машин механизм ашиглан алт олборлох зорилгоор ашигт малтмалын хайгуул, олборлолтыг техник механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь

- иргэний нэхэмжлэгч ын “...Би өөрийн эзэмшлийн улсын дугаартай АTLAS-3306 гэх маркийн цагаан өнгийн экскаваторыг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэг сарын 3,300,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож ******* 1,000,0000  төгрөгийг урьдчилгаа гэж өгсөн. 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр экологийн цагдаа нарт баригдаж миний техникийг хураалгасан. Манай найз а, Баярсайхан хоёрын Т, гэх 2 ширхэг хово маркийн тээврийн хэрэгслүүдийг техникийн түрээсээ очоод хийнэ гэж хэлээд техниктэй хамт 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор луу явсан...” /1хх12-13/,

- Иргэний нэхэмжлэгч ын “...8  дугаар сарын 30-нд хотоос sinotrok маркийн Т улсын дугаартай машинтай гараад 9 дүгээр сарын 01-нд Баянхонгорт ирсэн. ******* гэх хүн намайг тосоод Баянхонгор аймгийн Заг сумын “түүхийн хөндий” гэх газарт ирсэн. Очоод 2 хоног байж байгаад цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн...”/1хх16 /,

- Иргэний нэхэмжлэгч ы “...8 дугаар сарын 30-нд хотоос Hyundai маркийн улсын дугаартай машинтай гараад 9 дүгээр сарын 01-нд Баянхонгор ирсэн. ******* гэх хүн намайг тосоод Баянхонгор аймгийн Заг сумын “Түүхийн хөндий” гэх газарт ирсэн. Очоод 2 хоноод цагдаад баригдаад буцаад Баянхонгор аймагт ирсэн...” /1хх19/,

- Иргэний нэхэмжлэгч, хохирогч ын “...*******, ******* нар нь  гэрээ байгуулсан  газраасаа өөр газарт үйл ажиллагаа явуулж байгаад баригдсан учир шинжээчийн дүгнэлтэд заагдсан хохирлыг болон нөхөн сэргээлтийн үнэлгээ төлбөрийг гаргуулах шаардлагатай ...” /1хх24-28, 2хх55-56/,

- Гэрч ын “...Би 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сум дээр очиж гэрээ байгуулахад нь хамт очсон. Гэрээ байгуулж байхад нь би машин дотроо сууж байсан, гэрээ байгуулахад оролцоогүй ...” /2хх51-52/

- Гэрч гийн “...Заг сумын холбогдох албан тушаалтнууд нь надаас ******* ахыг чиний явуулсан хүмүүс мөн үү гэж надаас асуусан. Би мөн наад хүмүүстээ холбогдох бүх баримт бичиг материалыг бүрдүүлж байж гэрээ байгуулаарай гэж хэлсэн. Би *******, ******* ах нартай хамт Заг сумтай гэрээ байгуулах гэж очоогүй, тухайн үед хотод байсан....” /1хх40-41, 2хх46-47/,

- Гэрч гийн “...*******, ******* гэх хоёр хүнтэй 2020 оны 8 дугаар сарын сүүлээр 9 дүгээр сарын үеэр гэрээ байгуулсан санагдаж байна. гэх залуу надтай утсаар ярьсан зүйл байгаа. *******, ******* хоёр хамт ирсэн, тухайн үед ирээгүй. *******, ******* нар нь гэрээ байгуулахад Баянхонгор аймгийн Заг сумын Байгаль орчны улсын байцаагч болон миний бие нараас өөр хүн байгаагүй. Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар баг “Түүхий хөндий” гэх газарт дүгнэлттэй талбай дээр гэрээ байгуулсан. Заг сумын Байгаль орчны улсын байцаагч болон Заг сумын газрын даамал нар нь тухайн газарт очиж журмын дагуу ажиллуулахыг үүрэг болгосон...”/ 2хх41-42/,

- Шүүгдэгч *******ийн яллагдагчаар мэдүүлсэн “...2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг суманд очиж Засаг дарга гэх хүнтэй уулзаад ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, газрын даамал болон байгаль орчны улсын байцаагчтай хамт “Түүхий хөндий” гэх нэртэй газар очоод дүгнэлттэй 0,9 га зөвшөөрөлтэй газрыг хэмжиж Засаг дарга тай гэрээ байгуулсан..., ...газрын даамал болон байгаль орчны байцаагчийг сумын төвд хүргэж өгчхөөд буцаад “Түүхий хөндий” гэх газарт ирэхэд манай ажилчид заасан газраас өөр газарт андуурч гэр болон техникээ буулгасан байсан..., ...тухайн үед гэрээ буулгаж техник хэрэгслээ өлгөөд явж байхад нь зогсоосон мөн ажиллахгүй шүү гэж хэлээд маргааш өглөө нь буцаж аймгийн төв орохоор явсан юм. 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр экологийн цагдаагаас залгаж та Заг сумд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан талаар хэлсэн. Экологийн цагдаагийн газар Баянхонгор аймгаас трайлер татаж авчирч манай техникүүдийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн төрийн өмчийн газарт хийсэн байсан...”/1хх175-176/,

“...Би 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Заг сумтай *******ийн өмнөөс төлөөлж очиж гэрээ байгуулсан. Би гэрээ хийж байх үедээ энэ нөхөрлөл нь удахгүй ******* нэр дээр шилжих тул гэрээг *******ийн нэрээр байгуулаад өөрчлөлт оруулах боломжтой юу гэж асуухад Заг сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч хоёр асууж байгаад болно гэхээр нь гарын үсэг зурсан. Гэрээ байгуулахад байгаагүй, би гэх хүнтэй хамт очсон, машиндаа сууж байсан. Гэрээ байгуулдаг өдөр та нарын очсон газраас өөр газар дээр гэрээ байгуулах талаар ******* рүү утсаар хэлэхэд ******* ямар ч байсан гэрээгээ хийчих гэж  хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Заг сумын “Түүхий хөндий” гэх газраас аймгийн төв рүү бичиг баримтынхаа асуудлыг шийдвэрлэх хүртэл энэ газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулж болохгүй гэж техник хэрэгслээ харж үлдсэн хүмүүст хэлээд би өөрөө аймгийн төв рүү ирсэн ...” / 2хх61-62/,

- Шүүгдэгч *******ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...намайг очиход  бэлдсэн гэрээ байсан би гарын үсэг зурсан. Газрын даамал, байцаагч хоёртой цуг манай дүгнэлттэй тайлбай нь энэ, ийм газар байгаа гэж хэлсэн. Гэмт хэрэг болсон газраас 3, 4 километрийн зайтай байсан. Гэрээ хийчхээд буцаад явж байхад тэрэг техникийн хүмүүс нь яг тэр төв замынхаа дээр лам нартай очсон газар ирчихсэн усан буугаа өлгөөд явж байхаар нь болиорой наадах чинь дүгнэлттэй талбай биш юм байна,  болохгүй шүү гэж хэлээд нэг хоночхоод өглөө нь за та нар намайг битгий хэрэгт оруулчхаарай дүгнэлттэй талбай нь нэлээн зайтай байна, энд ажиллавал хууль бус болно, бичиг баримтыг нь сайн янзалж ирээд ажиллахгүй бол болохгүй, тэрэг техникээ битгий хөдөлгөөрэй гэж хэлээд Баянхонгор аймагт ирсэн. Тэгээд аймаг дээр байж байтал 2, 3 хоногийн дараагаас Цагдаагийн газраас залгаад таны техник гэж байна гэхээр нь минийх бишээ наад техникүүд чинь ажиллаагүй байгаа, бичиг баримт нь болоогүй байгаа гэсэн чинь та ирж гэрчийн мэдүүлэг өгнө үү гэж хэлсэн....”/4хх63/,

- Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад“...би тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй үйл ажиллагаа явуулах гээд бэлтгэж байх үед бичиг баримтад асуудал гараад аймгийн төв рүү бичиг баримтаа зохицуулах гээд ирсэн байх үед экскаваторын жолооч нь тухайн бууж байрласан байсан газраас ухсан байсан. Миний ашигласан техник хэрэгсэл бүгд түрээсийн тээврийн хэрэгсэл, түрээсний гэрээ байгаа. Экскаваторыг түрээсийн гэрээ хийсэн, үлдсэн хоёр Хоовог ажил эхэлсний дараа гэрээ нь хийсэн гэж авч ирсэн юм. Бид нарыг очих үед тухайн газар нь ухаад буцаагаад булсан газар байсан..., .... 2020 оны 8 дугаар сарын дунд үеэр Заг сумын “Түүхий хөндий” гэх газарт нөхөрлөлөөр үйл ажиллагаа явуулах нөхөрлөл, техник хэрэгсэл байна уу хамтарч ажиллах уу гэж надад санал тавьсан. Би зөвшөөрөл бичиг баримт нь бүрэн юм уу гэхэд бүх яриа хөөрөөг хийсэн асуудалгүй, Заг сумын “Түүхий хөндий” гэх газарт 3-4 дүгнэлттэй талбайгаас аль ашигтай талбайг нь сонгож орох боломж байна гэсэн. Би техник хэрэгсэл, нөхөрлөл олох боломж байгаа гэж хэлсэн. надад ямар ч асуудалгүй 70-30 хувиар хамтарч ажиллая би найдвартай юм хийгээрээ гээд техник хэрэгсэл, нөхөрлөл мөнгө төгрөгийн асуудлыг би шийдье гэсэн...,  ... ******* намайг төлөөлж Заг сумтай гэрээ байгуулсан ...”/1хх186-187, 2хх58-59/,

- Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт”... Би 2020 онд энэ хэргийг зохион байгуулахад оролцсон..., би найзтайгаа яриад асуухад ******* нөхөрлөл байгаа гэхдээ би наадханд чинь оролцохгүй шүү чи өөрөө л ашигла гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадахыг чинь ашиглаадахъя гэж хэлээд *******өөс нөхөрлөлийг нь авч Заг сумын Засаг даргатай очиж гэрээ хийсэн. Бүх үйлдэлд оролцсон. Би өөрийгөө тэрэг техник түрээсэлж авч ирсэн энэ асуудалдаа бол хууль тогтоомжийн дагуу авч ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа...,...Баярсайхан, а, экскаваторын  оператор, наана нь Жамъян гээд ах байсан эн 4-т бүгдэд нь ор хөдөлгөөн хийж болохгүй шүү бичиг баримтаа баталгаатай болгочхоод ирж ажиллана шүү гэж хэлээд би *******тэй цуг явсан., ...Би анхааруулж хэлээд аймаг явахад нутгийн хүмүүс ирээд газар ухаад өгчих гээд гуйхаар нь Жамъян ах ухаад өгчих гэж хэлсэн юм байна лээ. Би сүүлд нь яагаад та нар ухаж болохгүй гэж байхад ухсан юм бэ гэж асуухад Жамъян ах ухаад өгчих гэж гуйгаад байхаар нь ухаад өгсөн гэж экскаваторын  оператор хэлсэн...,...зохион байгуулсан гэрээ хийснээ бол хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын төлбөрийг төлсөн байгаа...” /4хх61-62/ гэх дээрх мөрдөн шалгах болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр,

- “Эко ти эс би” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай “...Уг хэмжилтийн үр дүнд 0.0244 га талбай нөлөөлөлд/эвдрэлд/ өртсөн.., тус талбайн байгаль орчны экологи эдийн засгийн нийт бодит хохирол нь 408,924 төгрөг болж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4,5 дугаар заалтуудын дагуу 2-5 нэмэгдүүлж тооцно. Үүний үр дүнд байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн нөхөн төлбөрийн хэмжээ нь 1610 586 төгрөг болж байна...”/1хх55-56/,

- Баянхонгор аймгийн “” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 477 дугаар “...Howo маркийн Т улсын дугаартай автомашин 9,200,000 төгрөг, ... Howo маркийн улсын дугаартай автомашин 8,0000,0000 төгрөг, ... ATLAS маркийн 3306 маркийн улсын дугаартай экскаватор 25,0000,000 төгрөг, ... мотор 5,0000,000 төгрөг..., усан буу 8,000,000 төгрөг...”/1хх96/,

- Баянхонгор аймгийн “” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаар “...Howo маркийн Т улсын дугаартай автомашин 9,200,000 төгрөг, ... Howo маркийн улсын дугаартай автомашин 8,0000,0000 төгрөг, ... ATLAS маркийн 3306 маркийн улсын дугаартай экскаватор 25,0000,000 төгрөг, ... мотор 5,0000,000 төгрөг..., усан буу 8,000,000 төгрөг ...” /2хх90-91/  гэх шинжээчдийн дүгнэлтүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан, энэхүү үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б., ******* нарын үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилсэн үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд байна.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд  ... эвдрэл үүссэн гээд байгаа 0,0244 га талбайг хэн хэзээ, хэний удирдлага дор ухсан болох, ухах үүргийг *******, ******* бидний зүгээс нөхөрлөлийн гишүүдэд даалгасан эсэх, даалгасан бол хэзээ хэн даалгасан, хэний буруутай үйлдлийн улмаас гэрээнд заагдаагүй газрыг ухсан, газарт халдсан талаар шалгаж тогтоолгүй шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй...’ гэсэн агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Шүүгдэгч ******* ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотолсон, эрүүгийн хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байх бөгөөд оногдуулсан ял шийтгэл нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байх тул шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/160 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч *******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ГАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                               Б.БОЛОР-ЭРДЭНЭ                

                                                                                 Ч.БАЯРЦЭНГЭЛ