Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: З.О,

Нэхэмжлэгч: О.М,

Нэхэмжлэгч: Б.Г,

Нэхэмжлэгч: П.С,

Нэхэмжлэгч: С.Т,

Нэхэмжлэгч: Б.Д,

Нэхэмжлэгч: Б.У,

Нэхэмжлэгч: Б.Н,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч:Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулын алба,                     

Гуравдагч этгээд: Н ХХК,

Гуравдагч этгээд:М к ХХК нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Н*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* /цахим/, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, гуравдагч этгээд М к ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч нар нь анх шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулсан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагаа тодруулж, эцсийн байдлаар Чингэлтэй дүүргийн газрын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 тоот захирамжийн нэхэмжлэгч нарын гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах, кадастрын мэдээллийн санд ******* байр болон М кйн эзэмших талбайг шинээр бүртгэн оруулахыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулын албанд даалгаж гэж тодорхойлон маргаж байна.

2. Газар чөлөөлүүлэх үйл баримтын тухайд:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсан бөгөөд тус чиглэлийн 9.4.2-т Гэр хорооллын мухар гудамж, зуслангийн бүсийн орц, гарц, орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн зам, талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, түргэн тусламж, гал унтраах, аврах ажиллагааг шуурхай хүргэх, нэвтрэх боломжийг бүрдүүлсэн байна гэж заасан арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг газрын зөрчил шийдвэрлэлт гэж тусгажээ.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашны байршлыг нэгдүгээр хавсраар баталсны дотор нэхэмжлэгч нарын гарааш хамаарахаар тусгагдсан байна.

Дээрх захирамжийн биелэлтийг зохион байгуулах хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/00-360 дугаартай тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар батлагдаж, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулын албанаас 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр маргаан бүхий гараашуудад газар чөлөөлүүлэх тухай мэдэгдэх хуудсыг наасан байна.

2.1. Нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн оршин сууж буй байрны СӨХ-нд газар ашиглах эрх олгосон үйл баримтын тухайд:

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байр нь 1960 онд ашиглад орсон бөгөөд тус байрыг хариуцсан СӨХ нь 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрт үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдаж 75 дугаартай гэрчилгээ олгогдсон байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/464 дүгээр захирамжаар ******* СӨХ-нд орон сууцны орчны газрын зориулаар 1696 мкв газрыг ашиглах эрх олгож, гэрээ байгуулагджээ.

2.2. Гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон үйл баримтын тухайд:

Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжаар Н ХХК-д үйлчилгээний зориулаар 3202 мкв газрыг 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/06 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/57 дугаар захирамжаар дээрх 3202 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг М к ХХК-д шилжүүлж, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/484 дүгээр захирамжаар газар ашиглах эрхийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, 3151 мкв газрыг 5 жилийн хугацаатай олгожээ.

3. Нэхэмжлэгч нараас газар чөлөөлөх тухай 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдлийг тухайн өдөр нь мэдэж, шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 тоот захирамж болон 2004 оны 360 дугаар захирамжийг нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн болно.

4.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

...Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулын албанаас 2025.08.26-ны өдөр ******* байрны машины гараашуудыг эзэмшигч нарт хандан 2025.8.31-ний дотор "газар чөлөөлөх" тухай "Мэдэгдэл"-ийг ирүүлсэн байна. Уг мэдэгдэлд "Иргэд нь тайлбар болон санал бичиж өгөх эрхтэй" гэж дурдсаны дагуу гарааш эзэмшдэг иргэдийн зүгээс Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулын албанд хандаж тайлбар хүсэлт гаргасан.

Манай ******* байр нь дахин төлөвлөлтөд хамрагдсан байгаа бөгөөд хуучны олон жил болсон орон сууц тул дахин төлөвлөлтийн ажиллагаа эхлэх үйл ажиллагааны хамт байр гараашийг цугт нь шинэчлэх хүртэл машины гараашуудыг буулгахгүй байлгах, Газрын тухай хуулийн 27.1-д зааснаар "Газрыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ" гэж заасныг үндэслэн дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа хүртэл хугацаанд Дүүргийн газрын албатай гэрээ байгуулан дээрх хуулийн заын дагуу гараашийн газрыг эзэмших санал хүсэлттэй байгаа талаар дурдсан.

Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулын алба нь манай байрыг дахин төлөвлөлтөд хамаарагдаж байгаа байр гэдгийг амаар хэлж байсан ба энэ үндэслэлээр ноднин буюу 2024 онд мөн ирүүлж байсан гарааш буулгах мэдэгдлээ иргэдийн хүсэлтээр буулгалгүй үлдээж байсан болно.

Гэтэл гэнэт "Нийслэлийн Засаг дарга шинээр дахин захирамж гаргасан. Танай байрны урд байрлах гараашуудыг 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр буулгана" гэж хэлж байна. Иргэдэд ямар Захирамж хэзээ гарсан талаар гэнэт мэдэгдэж шууд өмч хөрөнгөнд халдаж байгаад гомдолтой байна. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг ******* байрны оршин суугчид бид өөрсдийн аюулгүй байдал, цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлж өөрсдийн СӨХ "*******" эзэмшлийн газарт өөрсдийн хөрөнгөөр цөөн тооны машины гараашуудыг барьж байгуулсан билээ.

Гараашуудыг байрныхаа урд хэсэгт байрладаг ба бусдын ямар ч хөдөлгөөнд саад учруулдаггүй ба зөвхөн оршин суугчид л гарааштайгаа харьцах байрлай тодруулбал машины зам талбай олон нийтийн хөдөлгөөн зам талбай огт байхгүй байрлай юм. Гараашууд сууц өмчлөгчдийн холбооны талбайд хамаарагдаж байгаа гэж бид үзэж байна. Хүүхдийн тоглоомын жижигхэн хэсгээс ч зайдуу зайнд байрлаж байгаа. Бидний өгсөн хүсэлтийг үл ойшоож амаар "буулгана, шүүх ч хамаагүй" гэж хариулт өгснөөр бидний хооронд маргаан үүсэж байна.

Иймд гарааш буулгах талаар гаргасан мэдэгдлийг хүчингүй болгож Нийслэлийн Засаг дарга хэзээ ямар захирамж гаргасныг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулын албанаас гаргуулж, уг шийдвэрээс тус байрны гараашуудыг буулгахаар заасан хэсгийг хүчингүй болгож иргэд бидний эрх ашгийг хамгаалж өгнө үү.

4.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлдээ:

Нэхэмжлэгч нарын өөрсдийн СӨХ-ийн эзэмшлийн талбайд барьсан гараашуудыг гэнэт буулгах мэдэгдлийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулын алба гараашууд дээр наасан тул иргэд шүүхэд хандсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулын алба нь Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 тоот Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулж мэдэгдэл гаргасан болохыг мэдлээ. Уг захирамжийн 2.1-д "Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан хавсрад заасан гарааш байгууламжийг чөлөөлж, газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах"-аар заасан байна. Захирамжийн хавсрын 95, 96 дугаарт Нью ком ХХК-ийн хашаан дотор ******* байрны урд гэж заасан байна. Нэхэмжлэгч нарын барьсан гарааш баригдсанаасаа хойш хэний ч эрхийг зөрчөөгүй, хэнд ч саад болоогүй тул А/211 тоот тоот захирамжийн иргэдийн гараашуудад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

4.2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

Иргэдийн оршин сууж буй ******* орон сууц маань 19559 онд баригдсан. Ингэж баригдан ашиглад ороход хүүхдийн тоглоомын талбайг хамтад нь тохижуулж, төмөр гулсуур, элсний тоглоом зэрэг байгуулагдсан.

Гэтэл М к ХХК нь 30 гаран жилийн дараа 1990 оноос хойш зөвхөн сууриараа газар эзэмшихээр баригдаж байсан ба улмаар тогтоолын талбайтай тулж хашаа барьж гарааш байрлуулсан.

Бүр хүүхдийн тоглоомын талбай руу дуу чимээ утаат генератор байрлуулж, хордуулж иргэдийг дарамталж ирсэн.

Геодези зураг зүйн газраас ирүүлсэн нотлох баримтуудаар М к нь 2006.09.06-ны өдрийн Засаг даргын 360 дугаар захирамжаар 1924 м.кв талбайг "Н" ХХК нэрээр эзэмшихээр болсон байх бөгөөд 2009.03.04-ний өдөр уг талбайд өөрчлөлт орж шууд томсгож 3202 м.кв талбайг эзэмшихээр болсныг иргэд бид мэдэж энэ байдлыг эс зөвшөөрч нэхэмжлэлийг ихэсгэн нэмэгдүүлж байна. 2006-2009 онуудад СӨХ байгуулагдаагүй, нийтийн эзэмшлийн талбай байсан.

Нийслэлийн Засаг даргын ямар дугаартай захирамжаар талбайн хэмжээг ингэж томсгон олгож улмаар хүүхдийн тоглоомын талбай тоглоом гулсуурыг хүртэл "Н"ХХК д олгон шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Мөн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож кадастрын мэдээлэлийн санд ******* байр болон М кйн эзэмших талбайг шинээр бүртгэн оруулахыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулын албанд даалгаж өгнө үү.

Хүүхдийн эрх ашгийг хөндсөн тоглох эрхийг нь, хөгшид иргэдийн чөлөөтэй агаарлах амрах эрхийг зөрчсөн орчны талбай угаасаа хэмжээ маш бага байхад ард иргэдийг хохироож тухайн үед "Нью ком" ХХК-д газрыг томсгон /одоо М к байрлаж байгаа/ олгосон 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Засаг даргын 360 дугаар захирамжаас холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

5.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын "Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн нэгдүгээр хавсрын 96 дугаарт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд ******* дүгээр байрны урд талд байрлах тоосгон гараашийг буулгаж, зөрчлийг арилгах тухай захирамж гарсан.

Дээрх захирамжийг газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заад "газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хян тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах;", 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь заад "нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулын ажлыг зохион байгуулах", 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө", 57.4 дэх хэсэгт "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх аргa хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна" гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан болно.

Нэхэмжлэгч нарын гараашууд нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан байх тул хууль ёсны дагуу эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу гарааш буулгах сонсох ажиллагааны мэдэгдлийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүргүүлсэн байна.

Иймд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

6. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулын алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

6.1.Тус албанд ирүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01/6591 дүгээр албан бичигт дурдагдсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо А/4 дүгээр байрны зүүн талд байрлах гараашууд нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд нэг талбар болон үл хөдлөх, эд хөрөнгийн бүртгэлгүй байна.

Мөн Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулын албаны архивын сан хөмрөгт 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар газар эзэмших эрх олгоогүй байна.

6.2. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Бага тойруугийн гудамж, ******* СӨХ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг "Газрыг энэ хуульд заасан зориул, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ"-т заасныг зөрчиж нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн гарааш барьж зохих зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байгаа бөгөөд тус хүсэлт гаргасан байршил нь Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/00-254, 2025/00-259, 2025/00-260 дугаартай тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавартай давхцаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна.

7.Гуравдагч этгээд М к ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

М к ХХК нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт анх 2004 оноос эхлэн 1924 мкв газрыг эзэмшиж байгаад 2009 онд талбайн хэмжээг нэмэгдүүлэн 3147 мкв газрыг эзэмших эрхтэй болсон.

Манай компанийн өнөөдрийг хүртэл эзэмшиж буй тус газар нь төрийн эрх бүхий байгууллагаас олгосон эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй, бусдын өмчлөл, эзэмшил, ашиглын газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй, урьд нь давхцаж байгаагүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нарын эзэмшлийн гэх гараашийн доорх газрыг Газрын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс эзэмшүүлсэн, ашиглах эрх олгосон зүйлгүй байх бөгөөд нэхэмжлэгч нар эзэмшиж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг дарга, газар зохион байгуулын албанаас газар ашиглах зөвшөөрөл гараагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй бол Газрын тухай хуульд заасны дагуу иргэнд газар ашиглах эрх үүссэн гэж үзэхгүй.

7.1.Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар "Газар эзэмшүүлэх, ашиглах эрхийг баталгаажуулах тухай" захирамжаар "Н" ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 3202 м.кв газрыг анх эзэмшүүлсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч тодруулга, тайлбартаа 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдөр анх олгосон газрын хэмжээнд өөрчлөлт орж 3202 м.кв талбай томорсон гэж дурдсан байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжаар анхнаасаа "Н" ХХК-д 3202 м.кв газар эзэмших эрхийг олгосон бөгөөд өнөөдрийг хүртэл тус газрын талбайн хэмжээг аливаа байдлаар нэмэгдүүлээгүй байна.

Дээр дурдсан газрыг ашиглах эрхийг "М К" ХХК нь Нийслэлийн Засаг Даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/57 дугаар захирамжийн дагуу "Н" ХХК-аас шилжүүлж авсан. Тус газар нь Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй, бусдын өмчлөл, эзэмшил, ашиглын газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй, урьд нь ч давхцаж байгаагүй болно.

Ийнхүү манай компанийн газар эзэмших, ашиглах эрх бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн зүйлгүй тул нэхэмжлэгч иргэдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

8. Гуравдагч этгээд Н групп ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ гэж заасан.

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Нийслэлийн Засаг даргын А/211 тоот захирамжаар олгосон газар эзэмших эрх нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/57 дугаар захирамжаар М к ХХК-д шилжсэн билээ.

Уг захиргааны хэргийн нэхэмжлэлд дурдсан захиргааны акт нь манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй тул бид цаашид энэ маргаанд оролцох үндэслэл байхгүй.

Иймд Н ХХК нь тус захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цаашид оролцохгүй болохыг үүгээр илэрхийлж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт үнэлэлт, дүгнэлт хийж, дараах үндэслэлээр маргаан бүхий актуудын нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч гарааш буулгах талаар гэнэт мэдэгдсэн, дахин төлөвлөлтөд хамрагдахаар байхад үргүй зардал гаргаж байна, гуравдагч этгээдийн газрын хэмжээг үндэслэлгүйгээр томруулж, нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлсэн гэх агуулгаар гарааш эзэмшигч болон Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны ******* дүгээр байрны оршин суугчийн хувьд маргаж байна.
  3. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжаар газрын зөрчил арилгаж, газрыг чөлөөлүүлж, чөлөөлөгдсөн байршилд тохижилтын ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн ба дараах хуулийн зохицуулыг үндэслэл болгожээ.
    1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хян тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах, 23 дугаар зүйлийн 23.3.5-д нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулын ажлыг зохион байгуулах, 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж,

Хот байгуулын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д хот байгуулын үйл ажиллагаа болон газар ашигл, хамгаалад хян тавих, 9.1.7-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй барьсан, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг шилжүүлэх, албадан буулгах зэргээр орц, гарцыг гаргах арга хэмжээг авах гэж тус тус заажээ.

    1. Энэхүү хуулийн зохицуулаас үзэхэд аливаа этгээд гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмших ба ийнхүү зохих зөвшөөрөлгүйгээр газрыг эзэмшсэн, барилга байгууламж барьсан тохиолдолд Нийслэлийн Засаг дарга, газрын албанаас газрын зөрчлийг арилгуулж, албадан буулгах, чөлөөлүүлэх арга хэмжээ авах эрхтэй боловч шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна.
    2. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна, 25.1.2-т Оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчаас маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийг гаргахын өмнө эрх, ашиг нь зөрчигдөж байгаа нэхэмжлэгч нарт мэдэгдэж, тайлбар, саналыг аваагүй, ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг зайлшгүй шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
    3. Хариуцагчаас мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн гэж маргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан сонсох ажиллагааны мэдэгдэл биш, харин Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр захирамжийн биелэлтийг зохион байгуулах хүрээнд гарсан, нэхэмжлэгч нарт газрыг чөлөөлөх үүрэг хүлээлгэсэн захиргааны акт болно.
    4. Уг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн газрыг чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч нар хүлээн авмагцаа 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тайлбар, санал хүргүүлсэн байх бөгөөд уг саналд дахин төлөвлөлт эхлэх хүртэл гараашийг буулгахгүйгээр гэрээ байгуулан газрыг эзэмших хүсэлт гаргасныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/2490 тоот албан бичгээр ...хуваарийн дагуу албадан чөлөөлөх тухай хариуг өгсөн байна.
    5. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших хүсэлт гаргах харилцааг зохицуулсан боловч энэ тохиолдолд дээрх нэхэмжлэгч нарын хүсэлтийн агуулгаас үзэхэд дахин төлөвлөлтөд хамрагдах хүртэл хугацаагаар гараашийг буулгахгүй байхыг хүссэн байх тул хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлан шийдвэрлэх учиртай.
    6. Нөгөөтэйгүүр, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.2-т харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах, 1.3-т өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх гэж тус тус зааснаар Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудлаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хариу өгсөн нь үндэслэлгүй юм.
  1. Нэхэмжлэгч нэр бүхий иргэд нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байранд оршин суудаг бөгөөд тухайн оршин сууж буй байр нь дахин төлөвлөлтөд хамрагдах тул хариуцагчаас үргүй зардал гаргаж байна гэж маргасан.
    1. Нийслэлийн мэргэжлийн хянын газрын даргын зөвлөлийн хурлын 2019 оны 16/08 тоот шийдвэрээр ашиглын шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй болсон 106 барилгын ашиглыг хориглосон ба уг ашиглахыг хориглосон орон сууцны 106 барилгын жагсаын 38-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 4-р байр гэж тусгагджээ.
    2. Мөн Нийслэлийн орон сууцны бодлогын газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03/1771 тоот албан бичигт ******* дүгээр байрыг ашиглахыг хориглосон мэргэжлийн хянын дүгнэлт, шийдвэр байхгүй, харин 4 дүгээр байрыг ашиглахыг хориглосон тухай, Нийслэлийн хот байгуул хотын стандартын газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/1388 тоот албан бичигт 4 дүгээр байр /хуучин дугаар *******/ нь ашиглын шаардлага хангахгүй дүгнэлт гарсан гэж нэхэмжлэгч иргэдийн оршин сууж буй байрыг ашиглахыг хориглосон шийдвэр гарсан эсэх талаар ойлгомжгүй хариуг ирүүлсэн.

Харин Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4/487, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10 тоот албан бичгээс үзэхэд ******* дүгээр байр болон 4 дүгээр байр нь тус тусдаа өөр байр байх боловч ашиглыг хориглосон нийтийн зориултай орон сууцны 106 барилгын жагсаын харьяалах байгууллага /СӨХ/ гэсэн хэсгээс үзэхэд нэхэмжлэгч нарын оршин сууж буй ******* байрны ******* СӨХ нь тус жагсаын 38-д хамаарч байх тул нэхэмжлэгч нарын оршин сууж буй ******* дүгээр байр нь ашиглыг хориглосон байранд хамаарч байна гэж үзэхээр байна.

    1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Хот, суурин газарт экологи, эдийн засаг, нийгмийн хөгжил, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгох, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орон зайн орчныг бүрдүүлэх зорилгоор хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулж, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулна гэж заажээ.
    2. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нарын амьдарч буй байрны ашиглыг хориглосон эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэр гарсан тул тухайн байр, орчны газар нь дахин төлөвлөлтөд хамрагдах зохицуултай, ийнхүү дахин төлөвлөлтөд хамрагдах байрны орчны газар болон нийтийн эдэлбэр газарт хот тохижуулах үндэслэлээр зардал төлөвлөж байгаа нь үргүй зардал гаргаж байна гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй юм.
    3. Мөн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд нь ашиглын шаардлага хангахгүй, ашиглахыг хориглосон байрны дугаарлын талаар зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн байгаагаас үзэхэд төрийн байгууллагын харилцан уялдаа холбоогүй ажилласны улмаас нэхэмжлэгч нарын оршин сууж буй байрыг дахин төлөвлөлтөд хамруулах талаар шийдвэр гараагүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарт тайлбар, санал гаргах боломжийг олгоогүйн улмаас дахин төлөвлөлтөд хамрагдах ёстой газарт хот тохижуулах хүрээнд газрыг чөлөөлөх шийдвэр гаргах үндэслэл болсон гэж үзэхээр байна.
  1. Нэхэмжлэгч нараас гуравдагч этгээдийн газрын хэмжээг үндэслэлгүйгээр томруулж, нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлсэн гэж маргасан.
    1. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/57 дугаар захирамжаар М к ХХК-д 3202 мкв газрыг Н ХХК-аас шилжүүлэн олгосон бөгөөд тухайн газрыг анх Н ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 дугаар захирамжаар олгосон, захирамжийн хавср, газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэргээс үзэхэд газрын хэмжээг 3202 мкв гэж тэмдэглэжээ.
    2. Гуравдагч этгээд М к ХХК нь тус шүүхэд ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хариу тайлбартаа ...анх 2004 оноос эхлэн 1924 мкв газрыг эзэмшиж байгаад 2009 онд талбайн хэмжээг нэмэгдүүлэн 3147 мкв газрыг эзэмших эрхтэй болсон гэж, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хариу тайлбартаа ...анхнаасаа 3202 мкв газар эзэмших эрх олгосон бөгөөд өнөөдрийг хүртэл тус газрын талбайн хэмжээг аливаа байдлаар нэмэгдүүлээгүй гэж дурджээ.
    3. Гуравдагч этгээдийн зүгээс дээрх байдлаар зөрүүтэй тайлбар ирүүлсэн байх боловч Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, 34 дүгээр зүйлийн 34.5, 34.6.3-д зааснаар газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд газрын хэмжээг 3202 мкв гэж тусгасан, газрын хэмжээг өөрчилж буюу нэмэгдүүлж олгох талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэгчийн газрын хэмжээг үндэслэлгүйгээр томруулсан гэх тайлбар нь тогтоогдохгүй байна.
    4. Харин Газрын харилцаа, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2/3154 тоот албан бичгээс үзэхэд

-Газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны мэдээллээр гуравдагч этгээдийн газар нь 2004 оны 360 дугаар захирамжийг үндэслэн 1924 мкв талбайтайгаар анх бүртгэгдсэн,

-Газрын кадастрын мэдээллийн сангийн 2009 оны мэдээллээр нэгж талбарын дугаар өөрчлөгдөж, газрын хэмжээ 3202 мкв гэж бүртгэгджээ.

Үүнээс үзэхэд захиргааны байгууллага газрын кадастрын мэдээллийн санд гуравдагч этгээдийн газрыг анх бүртгэхдээ газар эзэмшүүлэх шийдвэрт заасан хэмжээнээс өөрөөр бүртгэсэн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзнэ.

    1. Газрын тухай хууль /1994 он/-ийн 27 дугаар зүйлийн 3-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оршин суугаа /оршин байгаа/ сум, дүүрэгтээ газар эзэмших давуу эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч иргэдийн оршин сууж буй байр нь 1960 онд ашиглад орсон, 2001 оноос гараашийн барилга барих асуудлаар хүсэлтээ Хот байгуул газрын харилцааны газарт илэрхийлж байсан, тухайн үед тус газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарахаар байсан, Газрын харилцаа, геодези зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/3264 тоот албан бичигт маргаан бүхий гараашуудад нэгж талбарын дугаар олгогдон, газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны мэдээлэлд бүртгэгдсэн гэж дурдсан байгаа зэргээс дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллага гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.
  1. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч нар оршин суугчидтай зөвшилцсөний үндсэн дээр орчны газартаа гарааш барих асуудлаар хүсэлтээ илэрхийлж байсан, гарааш тус бүрд нэгж талбарын дугаар олгогдсон, нэхэмжлэгч нарын оршин сууж буй барилгын ашиглыг хориглосон шийдвэр дүгнэлт гарсан боловч дахин төлөвлөлтөд хамрагдаагүй, нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргасан дахин төлөвлөлт хүртэл хугацаанд гараашийг буулгахгүй байх тухай хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа зэрэг нь цаашид тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байна.
  2. Хариуцагчаас нэхэмжлэгч нарын оршин сууж буй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо ******* /хариуцсан ******* СӨХ/ байрыг ашиглахыг хориглосон шийдвэр, дүгнэлтийн дагуу тухайн байр, байрны орчны газар, нийтийн эдэлбэр газар ямар хэмжээгээр дахин төлөвлөлтөд хамрагдах эсэхийг шийдвэрлэсний дараа тухайн байрны орчны газрын хот тохижилтын асуудал буюу гараашийг чөлөөлүүлэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй.
  3. Иймд эдгээр нөхцөл байдлыг тодруулж, шийдвэрлэх хүртэл Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Мэдэгдэх хуудас, нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211, 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийн биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хууль /2002/-ийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3.5 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Хот байгуулын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, 9.1.7 дахь хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудас, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211, 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийн биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудас, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211, 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын гарааштай давхцал бүхий хэсгийг түдгэлзүүлсэн 6 сарын хугацаанд хариуцагч нар шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актуудын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 17 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОДМАА