| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00017/И |
| Дугаар | 146/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 146/ШШ2025/00086
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: ***** ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** ХХК-д холбогдох
“32,625,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “*****” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “***** дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг **** ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. “****” ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. “****” ХХК нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 21,750,000.00 төгрөг байна. Үүнд:
1. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр **** дугаартай **** маркын тракторын барьцаат зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.
2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 21,750,000.00 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-иар тооцоход 10,875,000.00 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 21,750,000.00 төгрөг, нийт 32,625,000.00 төгрөг гаргуулахаар байна. Иймд “****” ХХК-иас үндсэн төлбөр 32,625,000.00 төгрөг, анз 10,875,000.00 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 32,625,000.00 /гучин хоёр сая зургаан зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэжээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас: Монгол Улс, ****** /цаашид “Төлбөр авагч” гэх/,
Нөгөө талаас: Монгол Улс, ****** нар дараах нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.
1.1. Энэхүү гэрээний зорилго нь Төлбөр төлөгч нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ***** маркийн тракторын барьцаат зээлийн гэрээний дагуу төлбөр төлөгчид төлөх ёстой үндсэн зээлийн төлбөрт өр 21,750,000.00 төгрөг, алданги 10,875,000.00 төгрөг, нийт 32,625,000.00 /гучин хоёр сая зургаан зуун хорин таван мянган/ төгрөгийн төлбөрийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Гэрээ нь байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байх бөгөөд Төлбөр төлөгч нь төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж дууссанаар дуусгавар болно.
Төлбөр авагчид төлөх ёстой 32,625,000.00 /гучин хоёр сая зургаан зуун хорин таван мянган/ төгрөгийг доорх хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:
2025 оны 02 сарын 07-нд 500,000 төгрөг,
2025 оны 03 сарын 25-нд 500,000 төгрөг,
2025 оны 04 сарын 25-нд 500,000 төгрөг,
2025 оны 05 сарын 25-нд 500,000 төгрөг,
2025 оны 06 сарын 25-нд 15,312,500 төгрөг,
2025 оны 07 сарын 25-нд 15,312,500 төгрөг нийт 32,625,000.00 төгрөг.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ТӨХХК нь хариуцагч ***** ХХК-с “32,625,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...нэхэмжлэлийн шаардлага болох 32,625,000 төгрөгийг хариуцагч ***** ХХК нь 2025 оны 02 сарын 07-нд 500,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 15,312,500 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 15,312,500 төгрөгийг тус бүр төлж барагдуулахаар тохиролцож зохигч талууд эвлэрсэн болох 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаартай тус шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иймд зохигч эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч **** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 160,537.5 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***** ТӨХХК нь хариуцагч **** ХХК-иас “32,625,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага 32,625,000 төгрөгийг хариуцагч **** ХХК нь 2025 оны 02 сарын 07-нд 500,000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 04 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-нд 500,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-нд 15,312,500 төгрөг, 2025 оны 07 сарын 25-нд 15,312,500 төгрөгийг тус бүр төлж барагдуулахаар тохиролцож зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.3.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч **** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 160,537.5 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН