Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 146/ШШ2025/00035

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

            Нэхэмжлэгч: ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ***** холбогдох

            “9,000,892.5 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Хариуцагч ***** нь 2024 оны 02 сарын 05-ны өдөр **** *** ХХК-тай № **** тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “IРhone15 РгоМах” маркийн гар утсыг нийт 6,738,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 02 сарын 05-наас 2026 оны 08 сарын 05 хүртэл 30 сарын хугацаанд сар бүр 337,626 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

Хариуцагч нь 2024 оны 02 сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш **** ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл 6,738,000 төгрөг, үндсэн хүү 1,885,743.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 377,148.75 төгрөг, нийт 9,000,892.5 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...Хариуцагч **** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул **** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь хариуцагч **** холбогдуулан “9,000,892.5 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

            Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

            Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,965 төгрөгийн 50 хувь буюу 79,482.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 79,482.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

        ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч **** холбогдуулан 9,000,892.5 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,965 төгрөгийн 50 хувь буюу 79,482.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 79,482.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ****-д олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

           ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН