| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00060/И |
| Дугаар | 146/ШШ2025/00046 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 146/ШШ2025/00046
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** холбогдох
“866,156 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...**** нь “**** ББСБ”-тай 2021 оны 18 сарын 26-ны өдөр **** дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн **** телефоны ****, дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. *** нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 04 сарын 28-ны өдөр 490,000 төгрөгийг сарын 3,1%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
***-ын зүгээс **** зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21-ний өдрийн байдлаар *** үндсэн зээлийн үлдэгдэл 490,000 төгрөг, 2023 оны 04 сарын 28-ны өдрөөс 2025 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэлх 604 хоногийн зээлийн хүү 316,366 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,790 төгрөг нийт 866,156 төгрөг байна. *** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “****” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 866,156 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...Хариуцагч нь зээлийн нэхэмжлэлийн шаардлага болох 866,156 төгрөгийг *** ХХК-ийн **** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь хариуцагч **** холбогдуулан “866,156 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,338 төгрөгийн 50 хувь буюу 12,669 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 12,669 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,338 төгрөгийн 50 хувь буюу 12,669 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 12,669 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ****-д олгосугай.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН