| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00048/И |
| Дугаар | 146/ШШ2025/00058 |
| Огноо | 2025-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 146/ШШ2025/00058
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** холбогдох
“1,558,642.96 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...**** нь 2023 оны 12 сарын 11-ний өдөр **** дугаартай “Зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,349,900.00 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025 оны 01 сарын 23-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 277 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь зээлийн төлбөрт 400,000.00 төгрөгийн төлөлт хийсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ****
- Үндсэн зээл: 1,162,115.16 төгрөг
- Зээлийн хүү: 370,792.29 төгрөг
- Нэмэгдүүлсэн хүү: 13,735.51 төгрөг
Нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт 1,558,642.96 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...***** ХХК-ийн нэхэмжлэлийг **** нь нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 03 дугаар сарын 06-нд бүрэн төлж хангасан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,888 төгрөгийн 50 хувь буюу 19,944 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 19,944 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ***** ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,888 төгрөгийн 50 хувь буюу 19,944 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 19,944 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч *****-д олгосугай.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН