| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00115/И |
| Дугаар | 146/ШШ2025/00102 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 146/ШШ2025/00102
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** холбогдох
“5,717,639.13 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Хариуцагч **** байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн: 5,717,639.13 /таван сая долоон зуун арван долоон мянга зургаан зуун гучин есөн төгрөг арван гурван мөнгө/ төгрөг, үндсэн төлбөр: 3,849,805.46 /гурван сая найман зуун дөчин есөн мянга найман зуун таван төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг, үндсэн хүү: 1,770,968.15 /нэг сая долоон зуун далан мянга есөн зуун жаран найман төгрөг арван таван мөнгө/ төгрөг,нэмэгдүүлсэн хүү: 96,865.52 /ерэн зургаан мянга найман зуун жаран таван төгрөг тавин хоёр мөнгө/ гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...Хариуцагч ***** нэхэмжилсэн 5,717,639.13 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,433 төгрөгийн 50 хувь буюу 53,216.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 53.216.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ***** ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,433 төгрөгийн 50 хувь буюу 53,216.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 53,216.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ******-д олгосугай.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН