| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00151/И |
| Дугаар | 146/ШШ2025/00128 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 146/ШШ2025/00128
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** холбогдох
“2,220,123 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...***** нь “****”-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 05 сарын 11-ний өдөр *** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. **** нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 10 сарын 11-ний өдөр 1,800,000 төгрөгийг сарын 1,9% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.
Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоож байсан хэдий ч төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. 2025 оны 04 сарын 04-ний өдрөөр **** зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 1,680,441 төгрөг, зээлийн хүү 450,021 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 89,661 төгрөг нийт 2,220,123 төгрөг байна. **** нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “****” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,220,123 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,220,123 төгрөгийг тус компанийн *** банк дахь **** тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь хариуцагч **** холбогдуулан “2,220,123 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,472 төгрөгийн 50 хувь буюу 25,236 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 25,236 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ***** ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,472 төгрөгийн 50 хувь буюу 25,236 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 25,236 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч *****-д олгосугай.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН