Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2025/00132

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

            Нэхэмжлэгч: ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ***** холбогдох

            “1,351,665.13 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар **** тоот зээлийн гэрээний үүрэгт 1,340,665.13 төгрөг, нотариатын төлбөрт 11,000.0 төгрөг, нийт 1,351,665.13 төгрөгийг хариуцагч **** гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...Хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,351,665.13 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон 69 дүгээр зүйлд заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна...” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь хариуцагч **** холбогдуулан “1,351,665.13 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

            Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

            Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,576.64 төгрөгийн 50 хувь буюу 18,288.32 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 18,288.32 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч *****-д олгох нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ***** холбогдуулан 1,351,665.13 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,576.64 төгрөгийн 50 хувь буюу 18,288.32 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 18,288.32 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ***** олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

            ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН