Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 841

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, “Э****с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох “... “...Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаал, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалуудын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас”-ын дагуу явагдсан буюу Ашигт малтмалын газраас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Модон нэртэй талбайд зарлагдсан /Талбайн код:СШ8-3/ сонгон шалгаруулалтыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад,

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эр********д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...С.Эр********д би “Э****с” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа болно.

Нэхэмжлэгчийн зүгээс “...Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаал, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалуудын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас”-ын дагуу явагдсан буюу Ашигт малтмалын газраас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Модон нэртэй талбайд зарлагдсан /Талбайн код:СШ8-3/ сонгон шалгаруулалтыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ үүгээр татгалзаж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч надад олгогдсон итгэмжлэлд “нэхэмжлэлээсээ татгалзах” бүрэн эрхийг олгогдсон болно.

Иймд нэхэмжлэгч “Э****с” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эр********д нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдогдуулан гаргасан  “...Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаал, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалуудын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас”-ын дагуу явагдсан буюу Ашигт малтмалын газраас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Модон нэртэй талбайд зарлагдсан /Талбайн код:СШ8-3/ сонгон шалгаруулалтыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний  шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т“...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эр********д нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж, илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эр********д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Э****с” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох “...Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаал, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалуудын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудас”-ын дагуу явагдсан буюу Ашигт малтмалын газраас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Модон нэртэй талбайд зарлагдсан /Талбайн код:СШ8-3/ сонгон шалгаруулалтыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эр********д нь нэхэмжлэлээсээ  татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                       Ц.ОДМАА