Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 146/ШШ2025/00153

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

            Нэхэмжлэгч: ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: **** холбогдох

            “8,275,879.89 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч **** үндсэн зээлийн төлбөрт 5,592,862.09 /таван сая таван зуун ерэн хоёр мянга найман зуун жаран хоёр төгрөг есөн мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,461,219.01 /хоёр сая дөрвөн зуун жаран нэгэн мянга хоёр зуун арван есөн төгрөг нэг мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196,898.79 /нэг зуун ерэн зургаан мянга найман зуун ерэн найман төгрөг далан есөн мөнгө/ төгрөг, шимтгэл 17,400.00 /арван долоон мянга дөрвөн зуу/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуу/ төгрөг, нийт 8,275,879.89 /найман сая хоёр зуун далан таван мянга найман зуун далан есөн төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна...” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** холбогдуулан “8,275,879.89 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

            Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

            Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,364.08 төгрөгийн 50 хувь буюу 73,682.04 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 73,682.04 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч ***** ХХКолгох нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь: 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***** нь хариуцагч **** холбогдуулан 8,275,879.89 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,364.08 төгрөгийн 50 хувь буюу 73,682.04 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 73,682.04 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч *****-т олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

            ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН