| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00204/И |
| Дугаар | 146/ШШ2025/00189 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 146/ШШ2025/00189
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** холбогдох
“6,514,788.71 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч **** үндсэн зээлийн төлбөрт 4,040,137.54 /дөрвөн сая дөчин мянга нэг зуун гучин долоон төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,239,199.49 /хоёр сая хоёр зуун гучин есөн мянга нэг зуун ерэн есөн төгрөг дөчин осон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 190,751.68 /нэг зуун ерэн мянга долоон зуун тавин нэгэн төгрөг жаран найман мөнгө/ төгрөг, шимтгэл 37,200.00 /гучин долоон мянга хоёр зуу/ төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 6,514,788.71 /зургаан сая таван зуун арван дөрвөн мянга долоон зуун наян найман төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...**** миний бие **** ХХК-ийн нэхэмжилсэн 6,514,788.71 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас төлөх боломжгүй байсан. Одоо төлж барагдуулах болно...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** холбогдуулан “6,514,788.71 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 6,514,788.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 59,593.3 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 59,593.3 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,186.62 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН