| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00153/И |
| Дугаар | 146/ШШ2025/00154 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 146/ШШ2025/00154
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: ****** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******,
Хариуцагч: ***** нарт холбогдох
“2,590,257 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24. ,талуудын хооронд байгуулсан ЗГ/9881 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд :
Үндсэн зээл: 1,996,373 /нэг сая есөн зуун ерэн зургаан мянга гурван зуун далан гурван төгрөг/,
Хүү: 593,884 /таван зуун ерэн гурван мянга найман зуун наян дөрвөн/ төгрөг,
Нийт: 2,590,257 /хоёр сая таван зуун ерэн мянга хоёр зуун тавин долоо/ төгрөг болно.
Иймд хариуцагч **** нарын байгуулсан **** тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 2,590,257 /хоёр сая таван зуун ерэн мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг ***** нараас гаргуулж **** ХК-г хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо үлдэгдэл 2,590,257 төгрөгийг төлж барагдуулах болно...” гэжээ.
Хариуцагч *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...**** ХК-ийн нэхэмжилсэн 2,590,257 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХК нь хариуцагч ***** нарт холбогдуулан “2,590,257 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нар нь нэхэмжлэлийн шаардлага 2,590,257 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** нараас 28,208 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 28,208 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,416 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН