Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 146/ШШ2025/00118

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

            Нэхэмжлэгч: ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ***** холбогдох

            “5,869,843.15 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч **** байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2,7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн: 5,869,843.15 /таван сая найман зуун жаран есөн мянга найман зуун дөчин гурван төгрөг арван таван мөнгө/ төгрөг үндсэн төлбөр: 3,200,012.49 /гурван сая хоёр зуун мянга арван хоёр төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг, үндсэн хүү: 2,363,399.11 /хоёр сая гурван зуун жаран гурван мянга гурван зуун ерэн есөн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 306,431.55 /гурван зуун зургаан мянга дөрвөн зуун гучин нэгэн төгрөг тавин таван мөнгө/ гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие ****-нд **** ХХК-иас зээл авсан. Нийт 5,869,843.15 төгрөгийг төлж барагдуулах болно. Хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ***** ХХК нь хариуцагч **** холбогдуулан “5,869,843.15 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 5,869,843.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 54,434 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 54,434 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,868 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч **** холбогдох “5,869,843.15 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч ***** 54,434 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 54,434 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,868 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

            ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН