| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/01507/И |
| Дугаар | 309/ШШ2025/00989 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 309/ШШ2025/00989
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “******* ******* *******” ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 1,782,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* *******” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.1, 32.2.2 дахь заалтуудыг зөрчин 2024 оны 09 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарыг дуустал 2 ажилтанд олгосон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дүнгээс тооцсон шимтгэл 1,782,860 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүйн улмаас хуримтлагдсан авлага үүсгээд байна. Тус газрын орлого, шимтгэлийн өр хариуцсан байцаагч нь “******* ******* *******” ХХК-ийн удирдлагад удаа дараа өр авлага барагдуулах чиглэлийг өгч, шат дараатай арга хэмжээ авч ажилласан боловч дээрх шимтгэлийн авлагыг одоог хүртэл барагдуулаагүй байна. Уг зөрчлийн улмаас даатгуулагч иргэн хуульд заасан эрүүл мэндийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхгүйд хүрээд байна. Иймд тус аж ахуйн нэг байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгдөөгүй 1,782,860 төгрөгийг барагдуулах арга хэмжээ авч, даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “******* ******* *******” ХХК-ийн төлөөлөгч ******* /утас *******/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын шимтгэл болох 1,782,860 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч “******* ******* *******” ХХК-д холбогдуулан “Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 1,782,860 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “******* ******* *******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 1,782,860 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “******* ******* *******” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 1,782,860 төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн Нийгмийн даатгалын газарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “******* ******* *******” ХХК /РД: *******/-аас улсын тэмдэгтийн хураамжид 21,738 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ