| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2025/00104/И |
| Дугаар | 146/ШШ2025/00105 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 146/ШШ2025/00105
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: ***** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** холбогдох
“2,504,526 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч **** нь ****-ны өдөр *** ХХК-тай Гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, “SAMSUNG А54” маркийн гар утсыг нийт 1,598,016 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг **** хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 66,584 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь ****-ний өдрөөс эхлэн гар утасны лизингийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 4.1-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэх нийт дүн 2,504,526 /хоёр сая таван зуун дөрвөн мянга таван зуун хорин зургаа/ төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ***** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие **** өдөр **** 1,598,016 төгрөгийн гар утас зээлээр авсан. 2,504,526 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** холбогдуулан “2,504,526 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 2,504,526 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч ***** 27,511 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 27,511 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч **** ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,022 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН