Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 146/ШШ2025/00106

 

 Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

            Нэхэмжлэгч: ****** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ****** холбогдох

            “4,162,327.78 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ***** тоот зээлийн гэрээний үүрэгт 4,151,327.79 төгрөг, нотариатын төлбөрт 11,000.0 төгрөг, нийт 4,162,327.79 төгрөгийг хариуцагч ***** гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ***** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие **** ББСБ ХХК-иас ****-ны өдөр 2,121,920 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжлэлийн шаардлага 4,162,327.79 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна...” гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь хариуцагч ***** холбогдуулан “4,162,327.79 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч **** нь нэхэмжлэлийн шаардлага 4,162,327.79 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч ***** 40,773.62 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 40,773.62 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***** ББСБ ХХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,547.24 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

      ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч **** холбогдох “4,162,327.79 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 40,773.62 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100101800941 тоот данснаас 40,773.62 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *****-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,547.24 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

                                         ШҮҮГЧ                               Г.ЭНХ-АМГАЛАН